ОХУ-н Өвөр байгалийн хязгаарын Чита хотын Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж хамтын ажиллагааны санал солилцлоо.
2024 оны 12 дугаар сарын 10-19-ний өдрүүдэд Автын засварын мэргэжлийн багш Ц.Ууганбаяр, Нийгмийн түншлэл, Үйлдвэр сургалтын дадлага хариуцсан арга зүйч Т.Халиунаа нар ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Чита хотын Тээврийн ПТК, Уул уурхайн ПТК, Хөдөө аж ахуйн ПТК, Технологи нэвтрүүлэх, бизнесийн ПТК, Забайкальскийн ПТК, Боловсролын Политехник коллежтой танилцаж туршлага судаллаа. Манай сургуультай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Политехник коллежуудтай хамтран ажиллах гэрээний санал тавьсан. Чита хот дахь Боловсролын яамны 2025 оны ажлын төлөвлөгөөнд Тээврийн ПТК, Хөдөө аж ахуйн ПТК, Технологи нэвтрүүлэх, бизнесийн ПТК, Уул уурхайн Политехник коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулах ажлыг тусган ажиллахаар боллоо.
Эх сурвалж: Т.Халиунаа /НТҮСДХАЗ/ 90090952