Гадаад хамтын ажиллагааНийгмийн түншлэлЦаг үеийн мэдээ, мэдээлэл

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН КЁНГНАМ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

БНСУ-ын Кёнгсаннам аймгийн Кёнгнам их сургуулийн дэд захирал Пак Жэ Юн, Гадаад харилцаа хариуцсан ерөнхий захирал И Со Жин, Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Гу Гон Ён, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Ким Жэ Ён, боловсрол судлалын доктор Ким Мин Сү болон “GSDAP” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг нар 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежид албан айлчлал хийлээ. Айлчлалын үеэр зочид Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцаж, өөрийн их сургуулийн үйл ажиллагааг танилцуулан боловсролын салбарын хамтын ажиллагаа, багш, оюутан солилцоог өргөжүүлэх үндсэн чиглэлээр цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Мэдээ-Солонгос

Related Articles

Back to top button