Дотоод сургалтХүний нөөцийн ил тод байдалЦаг үеийн мэдээ, мэдээлэл
Ажлын байран дахь сургалт зохион байгууллаа.
Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгууллагын багш, ажилчдын дунд “Хувь хүний хөгжил, хандлага харилцаа” сэдэвт сургалтыг удирдамж, хөтөлбөрийн дагуу байгууллагын ёс зүйн дэд хороотой хамтран зохион байгууллаа.
Сургалт нь 2 багц сэдвийн дор 3 цагийн сургалт явагдан нийт 60 багш ажилчид оролцсон.Сургалтын агуулгаар “Харилцаа ба ёс зүй, харилцах арга техникүүд, хандлагын өөрчлөлт” сэдвээр сургагч багш, удирдахуйн ухааны магистр, докторант П.Цэрэнжаргал 1,5 багц цагийн хичээл заан явуулж, онолын болон мини видво ашиглах, өөрийгөө тест сорилгоор тодорхойлох, дүгнэх, багаар ажиллуулах, хүн бүрийн оролцоог хангах зэрэг олон талт аргаар сургалтыг явуулсан.