Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ESEL хөтөлбөрийн баг ажиллав

2024 оны 10 дугаар сарын 24-25 оны өдрүүдэд Боловсролын ерөнхий газрын Дээд боловсролын багшийн хөгжил хариуцсан арга зүйч, мэргэжилтэн Ж.Солонго, Сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны хөгжил, менежмент хариуцсан арга зүйч, ахлах мэргэжилтэн (мэргэжлийн боловсрол) М.Мөнхзул, Насан туршийн боловсролын хэлтсийн дарга Г.Одбаатар, Амьдралын орчноос суралцах боловсролын баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Батсүрэн, Насан туршийн суралцахуйн бодлогын судалгаа, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Хишигболд, Бичиг үсгийн боловсрол олгох сургалт хариуцсан арга зүйч, мэргэжилтэн Н.Насантогтох, Хүүхдийг ивээх сангийн ХШҮ хариуцсан ажилтан Н.Үүрийнцолмон нар тус коллеж дээр ажиллалаа.

Хүүхдийг Ивээх Сангийн (ХИС) Дэлхийн Банкны менежменттэйгээр хэрэгжүүлж буй “Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” (2019-2025) төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн зорилтот сумдад хэрэгжиж буй “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийн /ESEL/ үйл ажиллагаа, бичил төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, төслийн үр шим хүртэгсэд, Төслийн аймгийн зөвлөл (ТАЗ), Төслийн сумын зөвлөл (ТСЗ) болон бусад оролцогч талуудтай уулзалт, хэлэлцүүлэг хийн төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар мэдээлэл авах, санал солилцох, төслийн тогтвортой байдлын стратеги санал өгөх болон үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд тухайн ажлууд хийгдсэн болно

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button