Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Хүүхэд хамгааллын бодлого батлав

“Хүүхэд хамгааллын тухай” хууль шинэчлэгдэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нь “Хүүхэд хамгааллын бодлого”-оо шинэчлэн боловсруулж, баталгаажуулав. Энэ ажлын хүрээнд бүх багш, ажилчидтай “Нууцлалын гэрээ” байгуулан, “Ёс дүрэм”-ийг сахин ажиллах “Батламж”-ийг гардууллаа. Коллежийн захирлын тушаалаар “Хүүхэд хамгааллын баг”-ийг шинэчлэн байгуулсан.

Түүнчлэн хуулийн шинэчлэлтэй холбогдуулан Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран бүх багш, ажилчдад “Хүүхэд хамгааллын тухай хуулийн танилцуулга” сургалтыг зохион байгуулав.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button