Цаг үеийн мэдээ, мэдээлэл
Хөрсний шинжилгээ хийлээ

Eco-Schools Mongolia Тогтвортой хөгжил ОУ-н Эко сургууль “МӨНГӨН ГЭРЭГЭ” өргөмжлөлтэй Магадлан итгэмжлэгдсэн Говьсүмбэр Политехник Коллеж нь сургууль орчмын бүсэд хөрсний шинжилгээ хийлээ. Шинжилгээний хариуг 2022, 2023, 2024 онуудтай харьцуулахад ургамлын төрөл өөрчлөгдөж, хөрсний ялзмаг нэмэгдэж байгаа үр дүн гарсан. Анх хөрсний шинжилгээ хийхдээ Говьсүмбэр аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран, заавар зөвлөгөө авч байсан тус коллежийн хамт олон туршлагажиж бусад байгууллагуудад зөвлөгөө өгдөг болсон.
Энэ удаа Олон улсын Эко цэцэрлэг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, “МӨНГӨН ГЭРЭГЭ” өргөмжлөлт, Говьсүмбэр аймгийн тэргүүний 5 дугаар цэцэрлэгийн Эко зөвлөлийн багт зөвлөгөө өгөн, цэцэрлэг орчмын бүсийн хөрсний шинжилгээг хийлээ.







