Цаг үеийн мэдээ, мэдээлэл

“Мод тарих үндэсний өдөр”-өөр мод тарив

“Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан байдаг. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлал тогтсон бөгөөд Политехник коллежийн хамт олон Ойн зурваст 450ш хайлаасны тарьц суулгасан.

Түүнчлэн ESEL төслийн суралцагчид хаврын түүсэн үрээ тарьж, тарьцаа 1 ширхэгийг нь 1000 төгрөгөөр борлууллаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button