Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Багш, ажилтнууд шагнуулав

Монголын багш нарын баярын 58 дахь өдөр, Дэлхийн багш нарын баярын 30 дахь өдрийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас аймгийн нийт багш нарын баярын арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр цэцэрлэгийн бяцхан үрсээс эхлээд ахлах ангийн шавь нар нь хүрэлцэн ирсэн багш нартаа баярын мэнд дэвшүүлэн өөрсдийн авьяас чадвар, урлагийн тоглолтыг хүргэсэн.

Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга А.Зургаанжин 2023-2024 оны хичээлийн жилийн ололт амжилтыг танилцуулж, 2024-2025 оны хичээлийн жил амжилтаа ахиулан, алдаагаа засах жил болгохыг уриалж, мэргэжил нэгт нөхдөө тэргүүлэн ажилласан багш болон ажилтнуудыг шагнаж урамшуулав.

Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн хамт олноос:

Боловсролын “Тэргүүний ажилтан” тэмдэгээр:

  1. Алтангэрэлийн Оюунгэрэл – Амьдрах ухааны багш
  2. Сумъяагийн Сүндэрмаа – Газар зүйн багш
  3. Аахүүгийн Чулуунчимэг – Англи хэлний багш
  4. Балжиннямын Анхцэцэг – Бичиг хэргийн ажилтан /Хар сувд хамтлагийн багш/

Боловсрол, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр:

  1. Тойвгоогийн Халиунаа – Нийгмийн түншлэл, үйлдвэрлэлийн дадлага хариуцсан арга зүйч
  2. Жамсрангийн Батбилэг – Хүнд машин механизмын багш
  3. Мөнхзаяагийн Сандагсүрэн – Техник технологийн багш
  4. Түмэннасангийн Цолмон – Уул уурхайн ашиглалтын багш
  5. Тогоочийн Цэцгээ – Барилгын багш
  6. Цэвээнравдангийн Энхтөр – Цахилгааны багш
  7. Сүрэнжавын Ганзориг – Нөхөн сэргээлт, ойжуулалтын багш
  8. Отгонбаярын Ууганбаяр – Оюутны дотуур байрны багш
  9. Батбаярын Анхбаяр – Оюутны дотуур байрны багш
  10. Батмөнхийн Алтанцэцэг – Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтан
  11. Дашпунцагийн Өнөржаргал – Дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан ахлах ажилтан
  12. Лувсанцэрэнгийн Нэргүй – Үйлчлэгч
  13. Норсонгийн Өлзиймаа – Харуул
  14. Батсуурийн Золзаяа – Номын санч нар тус тус шагнуулав. Шагнагдсан нийт багш, ажилтнууддаа баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ЗАХИРГАА

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button