Хүмүүжигч нарт мэргэжлийн үнэмлэх олгов.

Боловсролыг бүх нийтэд хүртээмжтэй хүргэх, хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын суралцах эрхийг хангахын зэрэгцээ суллагдсаны дараах нийгэмшүүлэх ажилд дэмжлэг үзүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангитай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу тус ангид ял эдлэн хоригдож буй хоригдлуудад мэргэжлийн боловсрол олгох сургалтыг амжилттай зохион байгуулж, амжилттай төгссөн хоригдлуудад “Мэргэжлийн үнэмлэх” гардуулан өглөө. “Хамтран ажиллах гэрээ”-ний үр дүн сайтай байгааг сайшаан хоёр байгууллагын удирдлагуудын зүгээс уг гэрээг сунгаж, 2024-2025 оны хичээлийн жилд хоригдлуудад мэргэжлийн боловсрол олгох сургалтыг дахин явуулж байна.

