Богино хугацааны сургалтЦаг үеийн мэдээ, мэдээлэл
Нягтлан бодох бүртгэл
Төгсөгч нь аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх, зохион байгуулах, санхүүгийн хяналт, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр ажиллах, зөвлөгөө өгөх, асуудлыг шүүн тунгаах, судлах, мэргэжлийн ёс зүйг дагаж мөрдөх ур чадвар, мэдлэгийг эзэмшинэ.
ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, УР ЧАДВАР
- Техник ур чадвар: Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, зохион байгуулах, мэдээлэл боловсруулах, тайлагнах, хянах, санхүүгийн мэдээлэлд шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, үйл ажиллагааны төсөв зохиох, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг боловсруулах техник ур чадвар
- Мэргэжлийн ур чадвар: Эдийн засгийн юмс үзэгдлийн хоорондын уялдаа холбоог судлан шинжлэх, нөхцөл байдал болон хэтийн төлөвийг үнэлэх, асуудлыг шийдвэрлэхэд оновчтой үндэслэл гаргах, шинэ санаа дэвшүүлэх, эрэлхийлэх, багаар хамтран ажиллах, бусдад нөлөөлөх, манлайлах, үүрэг амлалт, даалгаврыг тогтсон хугацаанд гүйцэтгэх зэрэг оюуны, хувь хүний, зохион байгуулалтын болон харилцааны ур чадвар
- Мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүй, хандлага: Асуудалд өөрийн байр суурьнаас хандах, хууль дүрмийг чандлан мөрдөх, нийтийн ашиг сонирхлын төлөөх үүргээ ухамсарлах, ёс зүйн зарчмыг дагаж мөрдөх хандлагыг төлөвшүүлэх
- Уул уурхайн салбарын онцлогийг таниулах, үйл ажиллагааг бүртгэх тайлагнах, шинжлэх ур чадвар
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГЛЭЛ, АЛБАН ТУШААЛ
Аж ахуйн нэгж байгууллагын, бүх салбарын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэх, зохион байгуулах, санхүүгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх, мөн бизнесийн үр дүнг шинжлэх, үр өгөөжийг тодорхойлох, хөрөнгийн үнэ цэнийг тогтоох чиглэлээр дараах ажлын байранд ажиллах боломжтой.
- Нягтлан бодогч
- Татварын байцаагч
- Хөрөнгийн үнэлгээчин
- Аутсорсингийн үйлчилгээ
- Аж ахуйн нэгж байгууллагын удирдлагын нягтлан бодогч, эдийн засагч