Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Говьсүмбэр Политехник Коллежийн Эко зөвлөлийн гишүүд , Говьсүмбэр аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлтэй хамтран “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ЦЭНЭ, ХЭМНЭЛТ” сэдэвт сургалтыг Цахилгааны мэргэжлийн 1,2-р курсын оюутнуудад зохион явууллаа.

Eco-Schools Mongolia2024 оны 5 сарын 1 ны өдөр Тогтвортой хөгжил ОУ-н Эко сургууль “МӨНГӨН ГЭРЭГЭ” өргөмжлөлтэй Магадлан итгэмжлэгдсэн Говьсүмбэр Политехник Коллежийн Эко зөвлөлийн гишүүд , Говьсүмбэр аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлтэй хамтран “ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ЦЭНЭ, ХЭМНЭЛТ” сэдэвт сургалтыг Цахилгааны мэргэжлийн 1,2-р курсын оюутнуудад зохион явууллаа.

“ЭРЧИМ ХҮЧЭЭ ХЭМНЭЕ”

Эрчим хүчний хэмнэлт гэж юу вэ?

Эрчим хүч буюу энергийг түүн дотроо дулааны энергийг аль болох бага зарцуулах зорилт нь үндсэндээ “бидний эрчим хүчний хэмнэлт” гэсэн ойлголт юм. Гэхдээ хэрэв бид энергийг үүсгэдэггүй бас устгадаггүй юм бол “хэмнэлт” гэх нь бас физик талаасаа өрөөсгөл ойлголт байж таарна.

Яагаад эрчим хүчний хэмнэлт чухал гэж?

Нар нүүрсийг бий болгодгийг бид мэднэ. Тэгэхээр нүүрс бол үнэндээ нар болон нарны оролцоотой бий болсон дэлхийн цаг уур, орчны нөлөөлөл хоёрын энергийн үр дүнд бий болсон био масс тул дэлхий дээр туссан бүх нарны энергийн багахан хэсэг энерги мөн байж таарах нь. Өөрөөр хэлбэл нүүрс бол хадгалагдсан энерги. Ийнхүү хадгалагдсан энерги нь мөн өөрөөр бол байгалийн хий, газрын тос юм. Өнөөдөр дэлхий дээр хэрэглэгдэж буй бүхий л энергийн 80 хүртэл хувь дээрх хадгалагдсан энерги буюу хязгаарлагдмал нөөцтэй ашигт малтмалаас бий болж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button