Цаг үеийн мэдээ, мэдээлэл
Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн байгууллагын магадлан итгэмжлэлийн ахиц дэвшил чанарын үнэлгээ, дүгнэлт хийгдэж байна.
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн захирлын 2025.05.05-ны А/123-р тушаалаар томилогдсон шинжээчийн баг Байгууллагын ахиц дэвшилд үнэлгээ хийж, дүгнэлт гаргахаар 2025 оны 05 сарын 09 -ны өдөр ажиллаж байна. Сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/15 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан байгууллагын ахиц дэвшлийн тайланг шалгуур үзүүлэлтийн дагуу багийн гишүүд хийж гүйцэтгэсэн. Үүнд: 1. Захиргаа ба удирдлага Л.Ганчимэг, Сургах, сурах үйл ажиллагаа Ж.Норжмаа, Хүний нөөц М.Чулуунцэцэг, Судалгаа хөгжүүлэлт М.Баярмаа, Нийгмийн хариуцлага, нийгмийн түншлэл Ц.Мөнхцэцэг, А.Шинэбаяр, Бусад нөөц Т.Халиунаа, Суралцагчдад чиглэсэн үйлчилгээ Д.Гэрэлцэцэг нар ажиллаж байна.














