Цаг үеийн мэдээ, мэдээлэл

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нь ТУЗ-ийн хурлаа 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдуулж дараах асуудлуулыг хэлэлцэж баталлаа.

Хурлын эхэнд Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн захирал Ш.Отгонжаргал сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн ахицийн тайлан танилцуулгыг хийж гишүүдэд мэдээлэл өглөө.

Сургалтын менежер Ц.Мягмарсүрэн 2024-2025 оны хичээлийн жилийн сургалтын үр дүн ахиц дэвшилийн тайлан танилцууллаа. ТУЗ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

-Политехник коллежийн 2025-2030 оны тусгай зөвшөөрөл дээрх мэргэжилүүдийг хэлэлцэв.

-Политехник коллежид 2025-2026 оны хичээлийн жилд шинээр элсүүлэн суралцуулах суралцагчдын хяналтын тооны саналыг 17 мэргэжлээр 375 суралцагч байхаар батлав.

-Мэргэжлийн сургалтын төлбөрийг МУ-ын ГБХНХЯ-ны 2025,02,21-ны А/50 тушаалийн жишиг үнийг баримтлаж төлбөрийг тогтоов.

-Элсэлтийн комиссийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцаж бүртгэлийн хураамжийг тогтоолоо.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button