Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Захирлын зөвлөл хуралдав.

Захирлын зөвлөлийн 2025 оны 3 дугаар ээлжит хуралдаан хуралдаж, хуралдаанаар Боловсролын ерөнхий газрын дарга, Говьсүмбэр аймгийн Засаг даргатай байгуулсан Үр дүнгийн гэрээ, хамтран ажиллах гэрээ, 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталж, алба нэгжийн дарга нартай 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулсан. ISO стандартын дагуу шинээр мөрдөгдөх дүрэм, журам, бодлогын баримт бичгийг хэлэлцэн баталлаа. Түүнчлэн сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнг үнэлж, нэмэлт урамшуулал олгох үнэлгээний шалгалтад бэлтгэх талаар хэлэлцэж, байгууллагын үйл ажиллагаанд нэн шаардлагатай байгаа ажил үйлчлгээг хариуцсан менежер, ажилтнуудад хийж гүйцэтгэхийг үүрэг болгов.

Мөн шинээр болон шинэчлэгдэн байгуулагдсан зөвлөл, ажлын хэсгийн ахлагч, гишүүдтэй уулзаж, ажлын төлөвлөгөөтэй танилцан, санал солилцож ажилласан.

Эх сурвалж: Захирлын туслах бичиг хэрэг Б.Анхцэцэг /88600812/ 

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button