Уулзалтад хамрагдлаа.
![](https://miningtvet.gs.gov.mn/wordpress/wp-content/uploads/2025/01/5-1.jpg)
Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагын дотуур байрын багш нарын мэдээлэл солилцох уулзалтыг сар бүр тогтмол цахимаар зохион байгуулж ба тус коллежийн дотуур байрны багш О.Ууганбаяр, Б.Анхбаяр нар хамрагдаж байна.
Уулзалтын хүрээнд:
Хүүхэд хамгааллын тухай хууль, түүний хэрэгжилтийг ханган ажиллах
Томуу, томуу төст өвчний дэгдэлт, авах арга хэмжээний чиглэл болон дархлаажуулалтыг сайжруулах
Дотуур байрын хүүхэд, хөгжил хамгаалал судалгааны үр дүнгийн танилцуулга
Дотуур байрны 2025 оны төсөв хуваарилалт, ЗГ-ын 39, 53-р тогтоолын дагуу тооцож олгох тухай
Дотуур байрын хүний нөөцийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаа зэрэг асуудал, сэдвүүдийн хүрээнд багш нарт мэдээлэл танилцуулж санал солилцлоо.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар
![](https://miningtvet.gs.gov.mn/wordpress/wp-content/uploads/2025/01/4-1.jpg)
![](https://miningtvet.gs.gov.mn/wordpress/wp-content/uploads/2025/01/6-1.jpg)