ISO стандарт хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж нь үйл ажиллагаандаа ISO 9001:2015, ISO 21001:2018 нэгдсэн менежментийн тогтолцоо нэвтрүүлэх ажлыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс зохион байгуулан ажиллаж байна. Уг ажлын хүрээнд “ВОРЛД СТАНДАРТ КОНСАЛТИНГ” ХХК ажиллаж, Стандартын 4,5,6,7 дугаар бүлгийн сургалтуудыг нийт 9 өдөр зохион байгуулж, 15 анги, кабинет, 12 өрөө тасалгаа 10 дадлагын газар болон сургуулийн гал тогооны үл тохирлыг илрүүлж, үл тохирлыг арилган ажилласан. 2024 оны 11 дүгээр сарын 10-наас 14-ний өдрүүдэд 4.1-9.1 хүртлэх стандартын шаардлагын дагуух баримтжуулсан мэдээлэлээ гаргасан. Стандарт нэвтрүүлэх сургалтууд бүрэн хийгдэж дууссан 12 дугаар сарын 20-ны дотор хөндлөнгийн Аудитар баталгаажуулалт хийхээр хүсэлт хүргүүлэн төлөвлөн ажиллаж байна.