АЙМГИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД “НӨХӨРСӨГ ГАР БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн Хүүхдийн зөвлөлөөс санаачлан оролцооны клубуудыг идэвхжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээнийг Eрөнхий боловсролын сургуулиуд болон Политeхник Коллeжийн оролцооны Клубуудын хооронд зохион байгууллаа.
Тэмцээнд 8 багийн гишүүд, хөгжөөн дэмжигчид нийт 100 гаруй сурагчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж, гал гарсан тоглолтуудыг үзүүлэн амралтын өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Тэргүүн байранд – EБС- ийн 1 дүгээр сургуулийн баг
Дэд байранд- Политeхник Коллeжийн баг
Гутгаар байранд- EБС-ийн 2 дугаар сургуулийн баг тус тус шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Тэмцээнийг дэмжиж хамтран ажилласан Говьсүмбэр Политехник Коллеж– ийн хамт олондоо баярлалаа.
Нийт оролцсон сурагчдадаа сурлага, спортын өндөр амжилт хүсьe.
Эх сурвалж: Нийгмийн ажилтан Д.Гэрэлцэцэг /94080460/