Цаг үеийн мэдээ, мэдээлэл
2026 оны 04 дүгээр сарын 06-наас 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ХАБ-ын зөвлөлийн гишүүд сургуулийн гадна болон дотор орчин, лаборатори, дотуур байр, гал тогооны бүсэд эрсдэлийн үнэлгээ хийж ажиллалаа. Тус ажлыг нийт 21 багш, ажилтан оролцсон 4 багийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, илэрсэн эрсдэл бүрт тулгуурлан ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Бид суралцагчдаа эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.


