Цаг үеийн мэдээ, мэдээлэл

Гүйцэтгэлийн үнэлгээ хийгдэнэ.

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ 2025 ОНЫ 2 ДУГААР САРЫН 10-14-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээ зохион байгуулах удирдах ажилтныг мэргэшүүлэх сургалт эхэллээ.

📌Эрх зүйн үндэслэл:

📎Боловсролын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.3, 35.4 дэх хэсэг

📎Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4.1 дэх заалт

📎Засгийн газрын 2024 оны “Хувьсах зардлын дундаж норматив, итгэлцүүр, журам батлах тухай” 466 дугаар тогтоол

📎Боловсролын сайдын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/246 дугаар “Аргачлал батлах тухай” тушаал

➡️Сургалтад аймаг, нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга, статистикийн мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах арга зүйч, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын асуудал хариуцсан ахлах арга зүйч, сургалтын орчин, хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан ахлах арга зүйч, сургагч багш нарын бүрэлдэхүүнтэй нийт 95 хүн 2025 оны 2 дугаар сарын 03-05-нд, нийт 3 өдөр хамрагдана.

🗓Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын жилийн ажлын гүйцэтгэл, чанар, үр дүнгийн үнэлгээг 2025 оны 2 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулна.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button