ТэтгэлэгЦаг үеийн мэдээ, мэдээлэл

Суралцагчдад тэтгэлэг олгох ажлыг зохион байгуулж байна.

⚖️Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолын дагуу мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад тэтгэлэг олгох бэлтгэл ажлыг хангаж байна.

🗓Статистик мэдээгээр 2024-2025 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтөөр төрийн болон төрийн бус өмчийн нийт 70 сургуулийг 7726 суралцагч төгсөнө.

⁉️Өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 21 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдийн материалаа ирүүлээд байна.

✅️Тэтгэлгийн санхүүжилтийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс гүйлгээнд шилжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button