Сургалтад хамрагдаж байна.
![](https://miningtvet.gs.gov.mn/wordpress/wp-content/uploads/2025/01/1-1-780x470.jpg)
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад багшлах багш нарт багшлах эрх олгох сургалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр Техник Технологийн Дээд сургуулийн профессорын баг зохион байгуулагдаж буй уг сургалтад тус коллежийн 3 багш хамрагдаж байна.
2025 оны 1 дүгээр сарын 22-24-ны өдрүүдэд танхимын 3 өдрийн сургалтаар гараагаа эхлүүлсэн тус сургалтад 50 байгууллагын 105 оролцогч бүртгүүлснээс 93 хувийн ирцтэйгээр оролцлоо.
Танхимын сургалтаар:
Эрэлтэд суурилсан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт болон эрх зүй
Хүүхдийн эрх, хамгаалал
Багшийн багшлахуйн ур чадвар
Мэргэжлийн дидактик
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
Багшийн мэргэжлийн ур чадвар
Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй гэсэн үндсэн агуулгын хүрээнд мэргэшсэн багш нар удирдан зохион байгууллаа.
Сургалтаар багийн зохион байгуулалттай чадамжид суурилсан сургалтын арга зүй, технологийн дагуу дасгал ажил гүйцэтгэж багшийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх идэвхтэй сургалтын хэлбэрээр хамтран суралцаж, туршлагаа солилцож эхний шатны танхимын сургалтыг амжилттай өндөрлүүллээ.
Сургалт дараагийн үе шатанд үргэлжлүүлэн вебинар хэлбэрээр платформ вэбд суурилан явагдана.
Боловсролын ерөнхий газрын Багш, ажилтан байгууллагын хөгжлийн газрын дарга Д.Энхтулга, ахлах мэргэжилтэн Ж.Мөнхзул, ТТДС-ийн захирал, профессор Ц.Баярмаа нар сургалтын үйл ажиллагааны явцтай танилцаж оролцогчдод багшлахуйн болон суралцахуйн их үйлд амжилт хүслээ.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар
![](https://miningtvet.gs.gov.mn/wordpress/wp-content/uploads/2025/01/2-1-1024x935.jpg)
![](https://miningtvet.gs.gov.mn/wordpress/wp-content/uploads/2025/01/3-1-1024x801.jpg)