Loading
Говьсүмбэр Политехник коллеж
  • Бидний тухай
    • Түүхэн замнал
      • Зураг
      • Дүрс бичлэг
    • Сургуулийн удирдлага
      • Захирлын мэндчилгээ
      • Сургуулийн танилцуулга
      • Сургуулийн удирдах зөвлөл
      • Захиралын зөвлөл
    • Захиргаа аж ахуй алба
      • Хүний нөөцийн мэдээлэл
      • Албаны үйл ажиллагаа
      • Сул орон тооны зар
    • Сургалтын алба
      • Сургалтын албаны танилцуулга
      • Сургалтууд
      • Сургалтын үйл ажилагаа
      • Мэдээ тайлан
  • Элсэлт
    • Мэргэжлийн сургалт 1 жил
      • Барилгын цахилгаанчин
      • Гагнуурчин
      • Хүнд машин механизмын засварчин
      • Хүнд машин механизм (экскаватор, бульдозер, дугуйд ачигч, хүнд даацын авто самосвал)-ын оператор
      • Хүдэр чулуу боловсруулах технологийн оператор
      • Уул уурхайн бараа судлал, нярав
      • Уурхайн цахилгаанчин
      • Өрөмдлөг , тэсэлгээний туслах ажилтан
      • Зам барилгын машин механизмын оператор
      • Металл боловсруулах (токарь, Фрейзер) машины оператор
    • Мэргэжлийн боловсрол олгох 2.5 жил
      • Автомашины засварчин
      • Барилгын цахилгаанчин
      • Барилгын засал чимэглэлчин
      • Барилгын өрөг угсрагч
      • Гагнуурчин
      • Хүнд машин механизмын оператор
      • Хүнд машин механизмын засварчин
      • Уул уурхайн нөхөн сэргээлт ойжуулагч
    • Техникийн боловсрол олгох 3 жил болон 1.5 жил
      • Веб мультимедиа зохиогч
      • Уурхайн техникч
      • Уулын ажлын техникч
      • Уул уурхайн баяжуулахын техникч
      • Уул уурхайн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны техникч
      • Хүнд машин механизмын ашиглалт угсралт засварын техникч
      • Уул уурхайн цахилгаан хангамжийн техникч
      • Геологи, уул уурхайн зураг төслийн техникч
      • Уул уурхайн үйлдвэрийн технологийн процессийн автоматжуулалтын техникч
      • Мехатроникч /Хөдөлгөөнт робот/
  • Оюутан
    • Оюутны зөвлөл
    • Оюутны чуулган
    • Оюутны холбоо
    • Оюутан цагдаа
    • Оюутны “Peace Road” клуб
  • Мэдээ
    • Сургалтын албаны мэдээлэл
    • Захиргаа аж ахуй мэдээлэл
  • Холбоо барих
  • Шилэн данс
  • Search

Хүний нөөцийн мэдээлэл

All 64 /Хүний нөөц 64

Хүнд машин механизм багш

Ганболд Бодьсүрэн

Барилгын өрөг угсралт багш

Тогооч Цэцгээ

Токарын багш

Лхагвасүрэн Мөнх жаргал

Цахилгааны багш

Цэвээндорж Энхтөр

Цахилгааны багш

Гомбообат Батзул

Цахилгааны багш

Бат Эрдэнэ Ууганбаяр

Нярав

Лувсандорж Сарангуа

Дотуур байрны оюутнуудын амьдрах орчин хариуцдаг ажилтан

Хэнмэдхэв Энх амгалан

Оюутан суралцагчдыг ажлын байранд зуучлах, түншлэгч байгуулгын хамт ажилдаг ,Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн судлан тогтоох ажилтан

Дашдэлэг Мөнгөнжигүүр

Токарын багш

Дугар Борхүү

НББ-н багш

Мягмарбаатар Чулуунцэцэг

Баяжуулалтын багш

Баатар Мөнхбаясгалан

ХММ-ын багш

Жамсран Батбилэг

Биеийн тамирын багш

Лувсандорж Энхмөнх

Химийн багш

Миеэгомбо Дэлгэрням

Монгол хэл Уран зохиол багш

Жинсодов Норжмаа

Монгол хэлний багш

Дугар Дашдулам

Нийгмийн ухааны багш

Цогсүрэн Мөнхцэцэг

Математикийн багш

Дашдондов Мөнхцэцэг

Математикийн багш

Дашдондов Мэндбаяр

Техник зураг зүйн багш

Чойжид Пүрэв

Биологийн багш

Сумъяа Сүндэрмаа

ҮГЗХ соёлийн багш

Алтан гэрэл Оюунгэрэл

Физик математикийн багш

Бат Очир Хишиг жаргал

Англи хэлний багш

Адилбиш Золжаргал

Англи хэлний багш

Авхүү Чулуунчимэг

Компьютерийн багш

Дашням Нямцогт

Уул уурхайн технолгийн багш

Мандах Баярмаа

ХАБЭА багш

Баяраа Туяа

Гагнуурын багш

Гэрэл Мягмаржав

Гагнуурын багш

Төрбат Эрхэмбаяр

Барилгын өрөг угсралт-н багш

Төмөрбаатар Барамсай

Барилгын өрөм угсрагч-н багш

Нором Марта

Автын багш

Цог Ууганбаяр

Уул уурхайн ашиглалтын багш

Түмэн насан Цолмон

Хүнд машин механизм багш

Цогтбаяр Намсрай

ЦТТ мэдээллийн сан сүлжээ хариуцсан мэргэжилтэн

Эрдэнэчулуун Банзрагч

Сургуулийн эмч

Сүхбат Болорцэцэг

Байрны багш

Отгонбаяр Ууган баяр

Номын санч

Батсуурь Золзаяа

Сургалтын албаны арга зүйч

Цэрэндорж Мягмарсүрэн

Дотуур байрны багш

Сүхбат Октябрь

Харуул

Пунцагдорж Гансүх

Харуул

Шагдар Отгонбаяр

Харуул

Дуламсүрэн Батсуурь

Үйлчлэгч

Лувсанцэрэн Нэргүй

Үйлчлэгч

Өвгөнхүү Батцэцэг

Үйлчлэгч

Балдандорж Тогтохбаяр

Үйлчлэгч

Ичинхорлоо Ягаанцэцэг

Үйлчлэгч

Ойдов Одбаяр

Үйлчлэгч

Нэмэхбаяр Амналан

Бэлтгэгч

Жамсрай Эрдэнэчимэг

Тогооч

Сүхбаатар Ганганнавч

Сантехникийн слесарь

Отгончимэг Амарсанаа

Жолооч

Лхамбямба Эрдэнэбат

Мужаан

Лувсандорж Түмэнжаргал

Нярав

Мягмарсүрэн Саранзул

Нягтлан бодогч

Тойвгоо Халиунаа

Гадаад харилцаа төсөл хариуцсан ажилтан

Баясгалан Нарантуяа

Хянах шинжилгээ монитронг хариуцсан мэргэлжилтэн

Дашпунцаг Өнөржаргал

Хүний нөөцийн ажилтан

Хүрэлбаатар Анхсүрэн

Захиргаа аж ахуйн хариуцсан менежер

Пүрэв Мөнхцоож

Захирал

Шархүү Отгонжаргал

Мэдээлэл зүйн багш

Мөнхзаяагийн Сандагсүрэн

Хүний нөөцийн мэдээлэл

Хүний нөөц:

Говьсүмбэр политехник коллежид 42 багш, 6 удирдах ажилтан, 35 ажилтан нийт 83 хүн ажилладаг. Үүнээс  магистр 30, магистрант 3, бакалавр 25, тэргүүлэх зэрэгтэй 4, заах аргач зэрэгтэй 18, үндэсний сургагч багш 3 ажиллаж байна.

    1. Багш, ажилтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ММСС-ийн ТМБС-ын төслөөр 2010 оноос “Вагнер Ази” компанид 1,8 сарын нарийн мэргэжлийн техникч бэлтгэх сургагч багийн сургалтад 6 багш,
    2. Автрали улсын ижил төстэй сургуулийн технологи нутагшуулах “Ижилсүүлэх” төслийн хүрээнд танилцах аялал, С-4, чанарын баталгаажуулалт, стратеги төлөвлөгөөний сургалтад 51 багш, ажилтан.
    3. Мультмедиа, электрон сургалтын сургагч багш-3,
    4. Чадамжид суурилсан сургалтын үндэсний сургагч багш-4.

GOPA, багшийн мэргэжил дээшлүүлэх дэд төслийн хүрээнд цахилгаан ба электроник-3, хий, шингэн -2, мехатроник-2, механик-5, токарь-2, гагнуур-2, сантехник-2 багш тус тус сургасан байна.

Политехник коллежийн багш, ажилчдын утасны жагсаалт 2017

№ Овог Нэр Албан тушаал Утас
                                                          Захиргаа аж ахуйн алба
1 Шархүү Отгонжаргал  Захирал 91924441
2 Пүрэв Мөнхцоож Захиргаа, аж ахуй хариуцсан менежер 91919255
 3 Хүрэлбаатар Анхсүрэн Хүний нөөцийн ажилтан 99009146
4 Дашпунцаг Өнөржаргал ХШМониторинг хариуцсан мэргэжилтан 99107761
5 Буян-Өлзий Оюунцэцэг Ерөнхий нягтлан бодогч 99025608
6 Тойвгоо Халиунаа Нягтлан бодогч 94950952
7 Бямбаа Энхцэцэг ХАБЭА хариуцсан мэргэжилтэн 99549992
8 Лувсандорж Сарангуа Нярав 94070227
9 Баярмагнай Сарангуа Нярав 99767928
10 Мягмарсүрэн Саранзул Нярав 88044073
11 Лувсандорж Түмэнжаргал Цахилгаанчин 94618009
12 Чулуунхүү Эрхэмбаяр  Мужаан 94805453

89623454

13 Лхагвабямба Эрдэнэбат Жолооч 99838439
14 Отгончимэг Амарсанаа Сантехникийн слесарь 99232280
15 Сүхбаатар Ганганнавч Тогооч 86741898
16 Дэрмэд Мөнхцэцэг  Тогоочийн туслах 94774201
17 Жасрай Эрдэнэчимэг Бэлтгэгч 89285839
18 Нэмэхбаяр Амгалан Бохирын үйлчлэгч 98145168
19 Ойдов Одбаяр Үйлчлэгч 99840825
20 Ичинхорлоо Ягаанцэцэг Үйлчлэгч 95929269
21 Балдандорж Тогтохбаяр Үйлчлэгч 98800227
22 Өвгөнхүү Батцэцэг Үйлчлэгч 96360509
23 Ганбат Удвал Үйлчлэгч 90244004
24 Лувсанцэрэн Нэргүй Үйлчлэгч 88546016
25 Дуламсүрэн Батсуурь Харуул 99549393
26 Норсон Өлзиймаа Харуул 94640811
27 Шагдар Отгонбаяр Харуул 99656226/ 91667750
28 Пунцагдорж Гансүх Харуул 91855059
29 Пунцаг Баярсайхан Дотуур байрны сахиул 99932663
30 Дагдан Эрдэнэбат Дотуур байрны сахиул 89814281
31 Орхонтуул Ууганбаяр Дотуур байрны сахиул 99549630
32 Сүхбат Октябрь Дотуур байрны сахиул 99912898
                                                                   Сургалтын алба
33 Лут-Очир Ганчимэг Сургалтын алба хариуцсан менежер 95152020
34 Цэрэндорж Мягмарсүрэн Сургалтын албаны арга зүйч 99657219
35 Дашдулам Гэрэлцэцэг Нийгмийн ажилтан 94080026
36 Батсуурь Золзаяа Номын санч, архивч 99549820
37 Хэнмэдхэв Энх-Амгалан Байрны багш 89558729
 38 Отгонбаяр Ууганбаяр Байрны багш 90003443
39 Сүхбат Болорцэцэг Эмч 99873806
40 Эрдэнэчулуун Банзрагч ЦТТ, мэдээллийн сан, сүлжээ хариуцсан мэргэжилтэн 99025610
41 Самбуу Чинтулга НТМЧБОМэргэжилтэн 88063185
42 Дашдэлэг Мөнгөнжигүүр НТХЗЗССМэргэжилтэн 99077447
43 Цогтбаатар Намсрай Уул уурхайн ашиглалтын багш 99079231
44 Түмэннасан Цолмон Уул уурхайн ашиглалтын багш 94080584
45 Цог Ууганбаяр Автын багш 89404249
46 Долгорсүрэн Эрдэнэ-Очир Автын багш 88891052
47 Норов Марта БӨМ багш 95986365
48 Тогооч Цэцгээ БӨМ багш 96180408
49 Төмөрбаатар Барамсай БӨМ багш 88701719
50 Бат-Эрдэнэ Ууганбаяр Цахилгааны багш 99212180
51 Гомбообат Батзул Цахилгааны багш 95024678
52  Цэвээнравдан Энхтөр Цахилгааны багш 99989520
53 Төрбат Эрхэмбаяр Гагнуурын багш 88670003
54 Гэрэл Мягмаржав Гагнуурын багш 88558729
55 Дугар Борхүү Токарийн багш 94729072
56 Лхагвадорж Мөнхжаргал Токарийн багш 96881475
57 Лхагвасүрэн Мөнхжаргал УУНСО-ын багш 94080489
58 Cүрэнжав Ганзориг УУНСО-ын багш 99248991
59 Баяраа Туяа ХАБЭА багш 95851260
60 Мандах Баярмаа Эдийн засгийн багш 95229299
61 Дашням Нямцогт Компьютерийн багш 95784302
62 Мөнхзаяа Сандагсүрэн Мэдээлэл зүйн багш 94444993
63 Авхүү Чулуунчимэг Англи хэлний багш 96045840
64 Адилбиш Золжаргал Англи хэлний багш 95612757
65 Бат-Очир Хишигжаргал Физик математикийн багш 95606691
66 Алтангэрэл Оюунгэрэл ҮГЗХСоёлын багш 96088882
67 Сумъяа Сүндэрмаа Биологийн багш 99806387
68 Чойжид Пүрэв Техник зураг зүйн багш 99002140
69 Бадрал Мэндбаяр Математикийн багш 88741898
70 Дашдондов Мөнхцэцэг Математикийн багш 99898128
71 Цогсүрэн Мөнхцэцэг Нийгмийн ухааны багш 99022995
72 Дугар Дашдулам Монгол хэлний багш 89263737
73 Жинсодов Норжмаа Монгол хэл уран зохиолын багш 95625353
74 Миеэгомбо Дэлгэрням Химийн багш 88967898
75 Лувсандорж Энхмөнх Биеийн тамирын багш 99445453
76 Жамсран Батбилэг ХММ-ын багш 99723219
77 Ганболд Бодьсүрэн ХММ-ын багш 98634942
78 Гомбообат Батбилэг ХММ-ын багш 99031722
79 Баатар Мөнхбаясгалан Баяжуулалтын багш 88207188
80 Мягмарбаатар Чулуунцэцэг Дадлагажигч багш 99076388
81 Дашдондог Хулан Монгол хэлний багш 99291152
82 Баярсайхан Батзаяа Вэб, мультимедиа багш 94189419

Жагсаалт гаргасан:

Хүний нөөцийн ажилтан Х.Анхсүрэн

2017 оны Хамтын Гэрээ

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүтэц, орон тоог батлах тухай

Дотоод журам

ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ
УУЛ УУРХАЙН ЖИШИГ СУРГУУЛЬ
ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН
ЗАХИРЛЫН ТУШААЛ

2012 оны 08 сарын 25 өдөр Дугаар А/94 Чойр

Дүрэм журам батлах тухай

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулийн 17.1.13, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 заалт, Боловсролын тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан хууль, дүрэм, журам, Засгийн газрын 2007 оны 294, 184, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Санхүү эдийн засгийн сайдын 2003 оны 328/131/283 дугаар хамтарсан тушаал, Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 19 дугаар тушаал, Говьсүмбэр аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2012.01.12-ны өдрийн №35/03/45 тоот албан шаардлага зэргийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Политехник коллеж болж статус өөрчлөгдсөн тул “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг 1-р хавсралтаар, “Багш ажилтанд үр дүнгийн урамшуулал олгох журам”-ыг 2-р хавсралтаар, “Багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэх журам”-ыг 3-р хавсралтаар, “Сургалт арга зүйн нэгдлийн дүрэм”-ийг 4-р хавсралтаар, “Багшийн хичээл, сургалт, арга зүйн ажлын хэмжээ, түүнийг тооцох журам”-ыг 5-р хавсралтаар, “Анги удирдсан багшийн ажлыг дүгнэх журам”-ыг 6-р хавсралтаар, “Багш, ажилтан сонгон шалгаруулж авах, комиссын ёс зүйн дүрэм”-ийг 7-р хавсралтаар, “Ажилтныг аттестатчилах журам”-ыг 8-р хавсралтаар, “Редакцийн зөвлөлийн ажиллах журам”-ыг 9-р хавсралтаар, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам”-ыг 10-р хавсралтаар, “Хувийн хамгаалах хэрэгсэл, ажлын хувцасны олголт ба ашиглалтын журам”-ыг 11-р хавсралтаар, “Албан бичиг, тэмдэг хэрэглэх, албан бичиг төлөвлөх журам”-ыг 12-р хавсралтаар, “Байгууллагын дотоод ажил болон байгууллагын доторх албан тушаалтантай уулзах, үйлчилгээний журам”-ыг 13-р хавсралтаар, “Зочид төлөөлөгчдөд үйлчлэх журам”-ыг 14-р хавсралтаар, “Бичиг хэргийн ажилтны ажиллах журам”-ыг 15-р хавсралтаар, “Санхүүгийн дотоод хяналтын тухай журам”-ыг 16-р хавсралтаар, “Бараа материал худалдан авах журам”-ыг 17-р хавсралтаар, “Автомашин ашиглах, түрээслэх журам”-ыг 18-р хавсралтаар, “Багш ажилчдад албаны орон сууц ашиглуулах журам”-ыг 19-р хавсралтаар, “Тоног төхөөрөмж, тавилга эд хөрөнгийг ашиглах журам”-ыг 20-р хавсралтаар, “Гадна талбай нийтийн эзэмшлийн зам талбай ашиглах журам”-ыг 21-р хавсралтаар, “Архивын ажлын дүрэм”-ийг 22-р хавсралтаар, “Баримт хүлээн авах болон ашиглуулах журам”-ыг 23-р хавсралтаар, “Дотоод хяналт шалгалтын журам”-ыг 24-р хавсралтаар, “Баримт бичгийг нягтлан шалгах комиссын дүрэм”-ийг 25-р хавсралтаар, “Хурлын дэгийн тухай журам”-ыг 26-р хавсралтаар, “Багш нарын мэргэжлийн зэрэг тогтоох, ахиулах, бууруулах журам”-ыг 27-р хавсралтаар, “Сургалтын кабинет, лаборатори дадлагын газрыг àòòåñòàò÷èëàõ æóðаì”-ыг 28-р хавсралтаар тус тус баталсугай.
2. Дүрэм журмуудыг бүх багш, ажилтнуудад танилцуулан хэрэгжилтийг хангаж байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хуулийн дагуу тасралтгүй явуулахыг бүх албадуудад, дүрэм журмын биелэлт хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захиргаа санхүү аж ахуйн албаны дарга /П.Мөнхцоож/-д тус тус даалгасугай.
3. Дээрх дүрэм журмуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа 2012 оны 09 сарын 03-ны өдрөөс мөрдлөг болгон ажиллахыг бүх багш, ажилтан, суралцагчдад үүрэг болгосугай
4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан 2008 оны 10 сарын 17 өдрийн 103 дугаар тушаал, 2008 оны 09 сарын 12 өдрийн 91 тоот тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.

ЗАХИРАЛ Г.ЭНХБАТ

Говьсүмбэр аймаг дахь Уул уурхайн жишиг Политехник коллежийн
хөдөлмөрийн дотоод журам

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү хөдөлмөрийн дотоод журмаар /цаашид журам гэнэ/ Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монгол улсын Боловсролын тухай хууль, бусад хууль тогтоомжууд, Политехник коллежийн дүрэмд нийцүүлэн захиргаа, багш, ажилтны эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр зохион байгуулалт, сургуулийн дотоод үйл ажиллагааг зохицуулна.
1.2. Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн хөдөлмөрийн дотоод журмыг багш, ажилтны саналыг харгалзан боловсруулж, Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх заалт ёсоор ГСА дахь Политехник коллежийн захирал батлан мөрдүүлж энэ журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар гаргасан багш, ажилтны төлөөлөгчийн саналыг захирлын зөвлөлөөр хуралдан хэлэлцэн шийдвэрлэнэ. ГСА дахь Политехник коллежийн захиргаа, алба, салбар, нэгжүүд багш ажилтан, ажилчид энэхүү журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.
1.3. ГСА дахь Политехник коллежийн хөдөлмөр зохион байгуулалт нь дээд байгууллага, бүрэлдэхүүний нэгж удирдах албан тушаалтны эрх үүрэг, тэдгээрийн ажлын уялдаа холбоо, багш, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтоор зохицуулагдана. “Ажлын байрны тодорхойлолт”-ыг ГСА дахь Политехник коллежийн захирлын тушаалаар батална.
1.4. ГСА дахь Политехник коллежийн дүрэмд заасан бүрэлдэхүүний нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах, асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Коллежийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ.
1.5. ГСА дахь Политехник коллежийн хичээлийн болон оюутны байр тус бүр ашиглалтын зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, ажиллах журмыг захирал батална.
1.6. Энэ журмын хэрэгжилтэд ГСА дахь Политехник коллежийн захиргаа, тус сургуульд ажиллагсдын төлөөлөл, үйлдвэрчний эвлэлийн хороо, багш, ажилтан хяналт тавина.

Хоёр. Иргэнийг ажилд авах, ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл

2.1. Иргэнийг ажилд авах, ажиллуулах, ажлаас чөлөөлөх асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль, энэхүү хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
2.2. Албад нь ажлын байрны орон тоо гарсан тухай мэдээллийг хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтанд өгөх ба албадын дарга, салбар, тэнхимийн эрхлэгч нь хүний нөөцийн ажилтантай хамтран ажлын байрны тодорхойлолтыг шинээр боловсруулж, батлуулан түүний үндсэн дээр багш, ажилтныг сонгон шалгаруулалтын журмаар ажилд авна.
2.3. Ажил горилогч нь дараах материалуудыг бүрдүүлсэн байна.
Үүнд:
а. Иргэний үнэмлэх
б. Нийгмийн даатгалын дэвтэр/ урьд нь ажиллаж байгаагүй бол оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт/
в. Хөдөлмөрийн дэвтэр /1995.01.01-нээс өмнөх/
г. Мэргэжлийн үнэмлэх, диплом, гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, бүтээлийн жагсаалт (онцгой тохиолдолд эх хувь)
д. Анкет
з. Цээж зураг (3х4), 4 хувь
ж.Шаардлагатай тохиолдолд бусад тодорхойлолт, материал (Цагдаа, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, мэргэжлийн шалгаруулалтын дүн, өмнө нь ажиллаж байсан байгууллагаас гаргасан тодорхойлолт гэх мэт)
2.4. Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан багш, ажилтныг сонгон шалгаруулах үйл ажиллагааг “Багш ажилтныг сонгон шалгаруулах комисс”-той (цаашид комисс гэх) хамтран боловсрол, мэргэжлийн түвшин, мэргэжлийн авъяас сонирхол, хувийн соёл, зан харилцаа, нийгмийн идэвхи, эрүүл мэнд, шударга зарчимч чанар, ёс суртахууны байдлыг гол үзүүлэлт болгон зохион байгуулна.
2.5. Комисс нь иргэний баримт бичигтэй танилцаж, судалсны үндсэн дээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтонд тавигдсан шаардлагын дагуу тухайн ажлын байрны онцлогоос шалтгаалан багш, ажилтан ажилд шинээр авах асуудлыг дараахи үе шаттайгаар шийдвэрлүүлнэ.
2.5.1. Тухайн ажлын байрыг нээлттэй зарлана.
2.5.2. Бичиг баримтанд дүн шинжилгээ хийнэ.
2.5.3. Мэргэжлийн ур чадварын шалгалт
2.5.4. Компьютер, англи хэлний шалгалт
2.5.5. Эссэ (200-с доошгүй үгтэй)
2.5.6. Ярилцлага
2.5.7. Ажил горилогчдийг авсан онооны дагуу сонгон шалгаруулж, Захиралд санал болгох (Ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хангасан үндсэн багш, ажилтанг комиссын саналыг үндэслэн тухайн ажлын байранд томилж болно)
2.5.8. Ажилд авах тухай шийдвэрийг Захирлын тушаалаар баталгаажуулж, хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулна.
2.5.9. Ажилд авахдаа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулийг баримтлана.
2.6. Хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан нь шинээр ажилд авч байгаа багш, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, Политехник коллежийн дүрэм, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэрэг баримт бичгүүдийг танилцуулах ба тухайн ажлын байранд гүйцэтгэх ажил, үүргийн чиг, удирдамж, өдөр тутмын удирдлагаар хангах үүргийг алба, салбар, тэнхмийн удирдлагууд хүлээнэ. Шаардлагатай бол ажил үүргийн чиг баримжаа олгох хөдөлмөр хамгааллын сургалт-семинарт хамруулж, энэ тухай хөдөлмөрийн гэрээнд тусгана.
2.7. Иргэнийг ажилд авахдаа 6 хүртэлх сарын хугацаатайгаар туршилтын журмаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээ байгуулж ажиллуулсны дараа цаашид үргэлжлүүлэн ажиллуулах асуудлыг нэгжийн саналыг үндэслэн шийдвэрлэнэ. Туршилтын хугацаанд зөвхөн үндсэн цалинг олгоно.
2.8. Хөдөлмөр зохион байгуулалтыг боловсронгуй болгох, орон тоо хэмнэх, ажилтны ур чадварыг оновчтой ашиглах, эзгүй байгаа ажилтныг орлон ажиллуулах шаардлагаар ажилтны гүйцэтгэх ажлыг хавсруулах, хослуулах, түр хугацааны гэрээгээр ажиллуулах зэргээр зохицуулж болно.
2.9. Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг удирдлага болгон, нэг талаас ажилтан, нөгөө талаас Политехник коллежийн захирал эсвэл түүний эрх олгосон удирдах ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай ба хугацаагүйгээр байгуулна. Гэрээг хоёр хувь үйлдэж гэрээлэгч талууд нэг нэг хувийг хадгална. Иргэнийг ажилд авсан тухай ГСА дахь Политехник коллежийн захирлын тушаалыг үндэслэн түүний нийгмийн даатгалын дэвтэрт хүний нөөцийн ажилтан бичилт хийж нягтлан бодогчид шилжүүлнэ. Өндөр насны тэтгэвэрт байгаа багшийг шаардлагатай тохиолдолд контракт, иргэний хуулийн дагуу ажил гүйцэтгэх хөлсөөр ажиллуулах гэрээгээр ажиллуулж болно.
2.10. Ажил хавсран гүйцэтгэгчийг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж, Захирлын тушаалаар томилж, нэмэлт гэрээ байгуулна. Нэмэгдэл хөлсийг тухайн ажилтны үндсэн цалингийн 40 хувиар бодож олгоно.
2.11. Тухайн ажлын байрны ажлын ачаалал, хөдөлмөр зохион байгуулалтын хуваарь, мэргэжлийн ур чадварын түвшин зэргийг харгалзан Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Захирлын тушаалаар тухайн ажил үүргийг 2 хуваан нэмэлт гэрээ байгуулан гүйцэтгүүлж болно, Нэмэлт хөлс нь тухайн багш, ажилтны үндсэн цалингийн 20 хувиас хэтрэхгүй байна.
2.12. Хөдөлмөрийн тухай хуулийн 23, 37-40-р зүйлийн дагуу багш, ажилтны хөдөлмөрийн гэрээг сунгах, цуцлах, дуусгавар болгоно. Энд дурьдсан хуулийн заалтыг хөдөлмөрийн гэрээнд нь тусгасан байвал зохино.
2.13. Багш, ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 39-р зүйлд заасан үндэслэлээр өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргавал энэ тухай захиргаанд өргөдлөө өгснөөс хойш 1 сарын дотор ажлаа гүйцэтгэж байх үүрэгтэй. Сургуулийн захиргаатай тохиролцвол уг хугацааг өөрчилж болно.
2.14. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох (хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах) ноцтой зөрчилд дараахи хэлбэрийн зөрчлийг хамааруулна.
Үүнд:
a) Хичээлийн болон оюутны дотуур байранд согтуугаар нэвтэрсэн, архидан согтуурсан (согтууруулах ундаа уусныг тодорхойлох тестийн заалт 0,2-с илүү гарсан);
б) Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 2 ба түүнээс дээш өдөр ажил таслах, ажлын 11 өдрийн тасласан цагийн нийлбэр 16 цаг, багш нар нэг хичээлийн жилд 10 ба түүнээс дээш цагийн хичээлийг хүндэтгэх шалтгаангүй тасалсан;
в) Тэтгэмжтэй буюу тэтгэмжгүй чөлөөний хугацааг хүндэтгэх шалтгаангүй хэтрүүлсэн;
г) Байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйлийг зөвшөөрөлгүй дур мэдэн ажлын байрнаас авч гарах, эд ангийг солих, өөрийн буруугаас эвдэх, гаднын хүнд, гаднын байгууллагад болон хувьдаа ашиглуулахыг завдсан буюу ашигласан;
д) Сэлбэг, бараа, материал нийлүүлэгчтэй хувийн сонирхлын үүднээс харьцан ажиллаж, хэрэгцээнээс илүү бараа материал нөөцөлсөн, өөрийн хариуцсан бараа материал, тоног төхөөрөмжийн талаарх ашиглалтын болон үлдэгдлийн хөдөлгөөний мэдээ тайланг буруу гаргаж мэдээлсэн;
е) Эрхэлж буй ажил, үүрэгтэйгээ холбоотойгоор суралцагч, тэдний ар гэрийнхнээс эд зүйл, бэлэг, шагнал авсан;
ё) Цахилгаанчин, слесарь, жижүүр зэрэг ажилтан ажлын байрыг эзэнгүй орхиж явах, ажлын хугацаанд өөрийн буруутай, хариуцлагагүй үйл ажиллагаанаас байгууллагад их хэмжээний хохирол учруулсан;
ж) Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн хориглосон заалтыг зөрчсөн
2.15. Хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах, цалин хөлс, шагнал урамшуулал олгох, сахилгын шийтгэл ногдуулах зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлыг зөвхөн Захирлын тушаалаар шийдвэрлэнэ.

Гурав. Захиргаа, багш, ажилтны эрх, үүрэг

3.1. Захиргааны эрх, үүрэг
3.1.1. Багш, ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн хэвийн нөхцөлийг хангах ба ажил үүргээ биелүүлэхэд нь шаардлагатай ажлын байрны нөөц хэрэгсэл, материал, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр тухай бүрд нь хангана.
3.1.2. Багш, ажилтны мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд нь болон тэтгэмж, тусламж үзүүлэх, чөлөө олгох асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль энэхүү журмаар зохицуулах үүрэг хүлээнэ.
3.1.3. Ажилтанд хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох ба ажилтнуудын цалин, хөлс олголтын системийг боловсронгуй болгох талаар байнга санаачлагатай ажиллаж сард 2-оос доошгүй удаа мөнгөн хэлбэрээр олгох.
3.1.4. Сургуулийн хэмжээнд хөдөлмөрийн сахилга, соёл, дэг журам, зохион байгуулалтыг сайжруулах, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ажилтныг урамшуулах, урамшууллын хэлбэрийг боловсронгуй болгох талаар санаачлагатай ажиллахын зэрэгцээ хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ногдуулна.
3.1.5. Багш, ажилтанд ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны гол үйл ажиллагаа, зорилтыг хэрэгжүүлж байгаа байдал, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина.
3.1.6. Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй ажил үүргийг ажилтнаар гүйцэтгүүлэх тохиолдолд нэмэгдэл хөлс олгох ба захиргаа, багш, ажилтан харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
3.1.7. Багш ажилтнуудын дунд ажил хэрэгч, бүтээлч уур амьсгал бий болгож, ажилд тустай идэвх санаачилгыг бүх талаар дэмжихийн зэрэгцээ шүүмжлэл, хүсэлтийн мөрөөр тодорхой арга хэмжээ авах.
3.1.8. Төрийн дээд одон медаль, салбарын тэргүүн, жуух, аймаг, сум, холбоодын шагнал, өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан багш ажилтанд холбогдох материалыг бүрдүүлж өгөх хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгох.
3.1.9. Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, төрийн албаны тухай хууль, ГСА дахь Политехник коллежийн мастер төлөвлөгөөний үндсэн дээр байгуулсан хамтын гэрээний дагуу багш, ажилтны мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, нөхцөлөөр хангах, хөнгөлөлт, тусламж үзүүлэх, тэтгэмж өгөх.
3.1.10. ГСА дахь Политехник коллежийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмыг хууль тогтоомжинд нийцүүлэн гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, хөдөлмөрийн болон иргэний гэрээ, сургалтын гэрээ, энэхүү хөдөлмөрийн дотоод журам, түүнд холбогдох бусад журам, зааврын биелэлтэнд хяналт тавина.
3.1.11. Холбогдох хууль тогтоомжинд заасан бусад үүрэг хүлээж, эрх эдэлнэ.
3.2. Багш, ажилтны хүлээх үүрэг
3.2.1. Холбогдох хууль, тогтоомж, ГСА дахь Политехник коллежийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, түүнд холбогдох бусад журам, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг дээдлэн, оюутны сэтгэл ханамжид хүрч ажиллах, үнэнчээр хөдөлмөрлөж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг чанд сахин, баримт бичгийг тогтсон журмаар, тогтоосон хугацаанд хөтлөж мөрдөх.
3.2.2. Ажлын цаг, хичээлийн хуваарийг хатуу мөрдөх, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажилд шинэлэг арга технологи нэвтрүүлэх, үр дүнг нь дээшлүүлэхэд санаачлагатай ажиллана.
3.2.3. Эзэмшиж буй эд хөрөнгийг зориулалтын дагуу ариг гамтай ашиглаж, ажлын байрны эмх цэгц, ариун цэврийг хангаж, галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн ажиллана.
3.2.4. Багш, ажилтан өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулбал хууль тогтоомжинд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийн бүрэн ба хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ.
3.2.5. Ажил, үүргээ хэвийн гүйцэтгэхтэй нь холбогдуулж, ГСА дахь Политехник коллежийн олгосон ажлын хувцас, хөдөлмөрийн багаж, техник хэрэгслийг зохих журмын дагуу эзэмшин ашиглаж, тогтоосон хугацаанд нь тооллого тооцоо хийлгэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд холбогдох тооцоог хийнэ.
3.2.6. Аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, чөлөө авах, хууль тогтоомжинд заасны дагуу тэтгэвэр тэтгэмж авах, хөдөлмөрийн гэрээнд заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэнэ.
3.2.7. Хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй.
3.2.8. Холбогдох хууль тогтоомжинд заасан бусад эрх эдэлж, үүрэг хүлээнэ

Дөрөв. Ажил, амралтын цаг, чөлөө олгох

4.1. Ажил, амралтын цаг
4.1.1. ГСА дахь Политехник коллежийн захиргаа, санхүү, багш, үйлчилгээний ажилтны ажлын цаг өглөөний 08:00 цагаас эхэлж, оройн 17:00 цагт дуусна. Үдийн завсарлага 12.00-13.00 цагийн хооронд үргэлжилнэ. Ажлын онцлог, шаардлагаар зарим багш, ажилтны өдрийн ажлын цаг өөрөөр тогтоогдож болох бөгөөд энэ асуудлыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
4.1.2. Хичээл сургалтын цаг нь сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваариар зохицуулагдана.
4.1.3. Багш ажилтны долоо хоногийн ажиллах цаг нь 40 байх ба илүү цагаар ажилласан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 78.3-т заасан ёсоор олгоно.
4.1.4. Багш, ажилтныг илүү цагаар ажиллуулах тохиолдолд нэмэгдэл хөлс болон амралтыг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэнэ.
4.1.5. Багш, ажилтнуудын ирцийг тухайн өдрийн харуул, цахим бүртгэлийн систэмээр бүртгэж, цаг ашиглалтын мэдээллийг хүний нөөцийн ажилтан сар бүрийн 20-ны дотор бичгээр болон цахим хэлбэрээр холбогдох албан тушаалтанд гаргаж өгнө.
4.1.6. Багш нарын ажлын цаг ашиглалт, ажилласан хоног, цагийн тооцоог салбарын эрхлэгч, ажилтан, албан тушаалтнуудын цагийн тооцоог харъяалах албадын дарга нар бичгээр баталгаажуулан санхүүд 22-ны дотор гаргаж өгнө.
4.1.7. Бусад ажилтан ажилд ирсэн, завсарласан, гадуур ажилтай явсан болон ажил дууссан цагийг ажлын байрны тодорхойлолтод зааснаар шууд харъяалагдах албан тушаалтанд өөрийн биеэр бүртгүүлэх ба ажлын цагийн бүртгэлд хүний нөөцийн ажилтан хяналт тавина.
4.1.8. Хөдөлмөрийн тухай хуулийн 75, 76, 77 дугаар заалт, Боловсролын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн багш, ажилтанд ээлжийн амралтыг жил бүр олгоно. Ажлын шаардлагаар ээлжийн амралтыг биеэр гүйцэд эдлэх боломжгүй багш, ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу захирлын тушаалаар ээлжийн амралтын олговортой тэнцэх хэмжээгээр урамшуулал олгож болно.
4.1.9. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн багш, ажилтанд ээлжийн амралтыг чадамжид суурилсан сургалтын тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан тухайн жилдээ хичээлийн хуваарийг үндэслэн харилцан тохиролцож хэсэгчилэн олгож болно.
4.1.10. Ажлын онцлогоор цагийн хуваарь өөрчлөгдөх.
а. Хичээл өглөө өвлийн цагт 9.00, хавар намартаа 8.00 цагаас хичээлэх ба хичээлийн үргэлжлэх хугацаа 80 минут, завсарлах хугацаа 10 минут байна.
б. Номын санч захирлаар тусгайлан батлуулсан цагаар ажиллах ба бямба, ням гаригуудад ажиллахаар зохицуулсан байна.
в. Үйлчлэгч 7.30-11.30, 14.30-18.30 цагуудад ажиллана
г. Захирлын туслах, бичиг хэргийн эрхлэгч, лаборант нар 7.30-16.30 байх боловч сургалтын ажлын онцлогоос хамаарч оройн цагт шилжүүлсэн байж болох ба аль ч тохиолдолд хичээл, ажлын бэлтгэлийг бүрэн хангасан байх үүрэгтэй.
д. Дотуур байрны жижүүр, хичээлийн байрны харуулууд 8.00, 17.00 цагт ээлж солилцох ба 8 цаг гарч 12 цаг амран дараагийн өдөр 16 цаг гарч 24 цаг амрах хуваариар ажиллана.
4.2. Чөлөө олгох
4.2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80-р зүйлийг үндэслэн захиргаа нь багш, ажилтны хүсэлтээр чөлөө олгож болно. Чөлөө олгоход салбар, албадын дарга нарын саналыг харгалзах ба багш нарын хичээлийн хуваарийг тэнхим, салбар, сургалтын алба зохицуулсан байна.
4.2.2. Эрдмийн ажил хийх, бүтээл туурвих, эрдмийн зэрэг, цол горилох нөхцөлд багш, ажилтанд 5 жилд 1 удаа 1 улирлын хугацаатай, 3 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжтэй бүтээлийн чөлөө олгож болно.
4.2.3. Гурван сар ба түүнээс дээш хугацаагаар гадаад оронд мэргэжлээ дээшлүүлэх болон мэргэжлийн чиглэлээр сургуулийн үйл ажиллагаатай холбоотой хөтөлбөр, төслийн багт ажиллах багшид 3 хүртэл сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжтэй чөлөөг 5 жилд нэг удаа олгож болно.
4.2.4. Багш, ажилтны 5 хүртэл хоногийн чөлөөг Захирал, 3 хүртэл хоногийн чөлөөг дэд захирал, 1 хүртэл хоногийн чөлөөг салбарын эрхлэгч, албаны дарга нар өргөдлийн цохолт, чөлөөний хуудсаар тэтгэмжгүй олгож болно.
4.2.5. Багш, ажилтанд 5-аас дээш хоног болон тэтгэмжтэй чөлөө олгох асуудлыг шалтгаан, нөхцөлийг нь харгалзан салбарын эрхлэгч, албадын даргын санал, холбогдох материалыг үндэслэн тухай бүр нь Захирлын цохолтоор тэтгэмжтэй чөлөө, ээлжийн амралтыг хэсэгчлэн олгохыг шийдвэрлэнэ.
4.2.6. Эхнэр, нөхөр, төрсөн эцэг , эх, үр хүүхэд, хадам нь нас барах, галын болон байгалийн гэнэтийн аюул, осолд өртсөн тохиолдолд багш, ажилтны өөрийнх нь хүсэлтээр 14 хүртэл хоногийн тэтгэмжтэй чөлөө олгоно.
4.2.7. Чөлөөний эхлэх, дуусах хугацааг хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан бүртгэж тооцно.
4.2.8. Багш, ажилтан өөрөө болон өөрийн асрамжинд (0-3 насны хүүхэдтэй, хэвтэрт байгаа өвчтөн) байгаа хүнийг эмнэлэгт үзүүлсэн, амбулаториор эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн бол энэ тухай гэрчлэх тодорхойлолтыг авчрах ба энэ хугацаа нь захиргааны цалинтай чөлөөнд тооцогдохгүй.

Нотлох тодорхойлолтгүй, урьдчилан мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцно.

Tав. Цалин хөлс, шагнал урамшуулал

5.1. Цалин хөлсийг сард 2 удаа буюу сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд картаар олгоно. Энэ өдөр нь бүх нийтээр амрах болон баяр ёслолын өдөр таарвал ажлын 1-2 өдрийн өмнө ба хойно олгож болно.
5.2. Ажилтанд хөдөлмөрийн тухай хуулийн 50, 51-р зүйлд заасныг баримтлан нэмэгдэл хөлс олгоно.
5.3. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, санаачлагатай, үр бүтээлтэй хөдөлмөрлөж буй багш, ажилтныг дор дурьдсан хэлбэрээр шагнаж, урамшуулна.
Үүнд:
а. Мөнгөн шагнал олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
б. Хөдөлмөрийн алдар тэмдэглэх;
в. Засгийн газрын болон харъяа дээд байгууллага, олон нийтийн болон олон улсын байгууллага, бусад байгууллагын шагналд тодорхойлох;
г. Төрийн одон медалиар шагнуулахаар тодорхойлох.
д. Сургуулийн санхүүжилт, хөрөнгө оруулалтад оруулсан хувь нэмэр болон бусад орлого, хэмнэлтийн тодорхой хувиар урамшуулах
5.4. Багш, ажилтнуудад өндөр ур чадвартай ажилтны нэмэгдэл 30 хүртэл хувь, мэргэжлийн зэрэг, дэвийн нэмэгдэл 20 хүртэл хувь, мэргэжлийн ур чадвар (жилд 3 хүртэл удаа) 30 хүртэл хувь, анги даалт 10 хувь, кабинет ашиглалт 5 хувь, говийн нэмэгдэл 8 хувь, заах аргын нэгдэл удирдах 5 хувь тус тус Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу нэмэгдэл олгоно.
5.5. Сахилгын шийтгэлтэй байх хугацаанд багш ажилтанд шагнал, урамшуулал олгохгүй.

Зургаа. Сахилгын зөрчил гаргасан багш,
ажилтанд хүлээлгэх хариуцлага

6.1. Хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад журмыг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй багш, ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна.
6.2. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, энэхүү журмын 2.15-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан багш, ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна.
6.3. Өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан багш, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан эсэхийг үл харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 132, 133, 135-р зүйлийг баримтлан эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.
6.4. Ажлаас хоцорсон, эрт явсан, ажил тасалсан хугацаа нь сард 60 минут хүртэл бол бичгийн сануулгыг хүний нөөцийн ажилтан өгнө. Хэрэв тухайн зөрчлийг 6 сарын дотор давтсан тохиолдолд ажилтанд Захирлын тушаалаар сануулах арга хэмжээ авна. Зөрчлийг 3 удаа давтсан тохиолдолд Захирлын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж цалингаас хувь тооцож хасахын зэрэгцээ ажиллаагүй цаг, өдөрт ногдсон ажлын хөлсийг үндсэн цалингаас нь тус тус суутгана.
6.5. Багш, ажилтанд сахилгын шийтгэлтэй байх хугацаанд шагнал урамшуулал олгохгүй.

Долоо. Тэтгэмж, тусламж олгох

7.1. ГСА дахь Политехник коллежийн багш, ажилтан, ахмад настан (сургуульд ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгосон ажилтан)-д өрхийн орлого буурч, өрхийн нэг гишүүнд ногдох хэмжээ нь амьжиргааны баталгаажих доод түвшинд хүрэхгүй болсон тохиолдолд жилд нэг удаагийн буцалтгүй тусламж олгож болно.
7.2. Багш, ажилтан, түүний гэр бүлийн гишүүн, эцэг эх нас нөгчих, ГСА дахь Политехник коллежийн ахмад настан нас нөгчих, багш, ажилтан өвчний улмаас 6 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, 2 сараас дээш хугацаагаар хүндээр өвчлөх, шинээр гэр бүлээ батлуулах тохиолдолд мөнгөн болон эд материалын тусламж үзүүлнэ.
Мөн багш ажилтан 1 сараас дээш хугацаагаар гадаад оронд сургалтанд хамрагдах, мэргэжил дээшлүүлэх болон докторантурын сургалтанд хамрагдах нөхцөлд тусламж, хөнгөлөлт үзүүлнэ.
7.3. Оюутан суралцагчид үйлдвэрлэлийн осолд өртөх, суралцаж байх хугацаандаа нас нөхчих тохиолдолд тэтгэмж, тусламж үзүүлнэ.
7.4. Тэтгэмж, тусламж олгох, хөнгөлөлт эдлүүлэх, үйлчилгээ үзүүлэх түр журмыг жил бүрийн 6 сард багтаан Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шинэчлэн мөрдөнө.

Найм. Дотоод зохион байгуулалт

8.1. Политехник коллежийн алба, салбар, тэнхим ГСА дахь Политехник коллежийн дүрэм, энэхүү хөдөлмөрийн дотоод журамд нийцүүлэн үйл ажиллагааныхаа чиглэлээр тусгай журам, заавар боловсруулж Захирлаар батлуулан мөрдөж болно.
8.2.Захирлын тушаал
a) Захирал нь Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжинд нийцүүлэн сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.
б) Тухайн асуудлыг шийдвэрлэхээр тушаал гаргахдаа төсөл боловсруулсан ажилтан нь өөрийн алба, харъялах даргад танилцуулсаны дараа Захиралд танилцуулна.
в) Тушаалын хэрэгжилтэнд хүний нөөцийн ажилтан хяналт тавина.
8.3. Төлөвлөгөө, тайлан, түүнд тавих хяналт
а) Сургуулийн үйл ажиллагаа хичээлийн жилээр төлөвлөгдөнө.
б) Сургуулийн үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөнд сургуулийн эрхэм зорилтыг тухайн жилд хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн арга хэмжээнүүдийн талаар багш, ажилтны саналыг тусган хамт олны хурлаар хэлэлцүүлж Захирал батална.
в) Сургуулийн үр дүнгийн гэрээ, төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хэрэгжилтийн тайланг хичээлийн жилийн улирал бүрээр гаргаж, багш нарын зөвлөгөөний болон хамт олны хурлаар хэлэлцүүлнэ.
г) Тэнхим үйл ажиллагаагаа хичээлийн жилийн улирлаар төлөвлөнө. Сарын ажлын төлөвлөгөөг тухайн тэнхим, салбарын багш нарын сарын ажлын төлөвлөгөө, саналыг тусган боловсруулж салбарын эрхлэгч, улирлын ажлын төлөвлөгөөг сургалтын албаны дарга, хагас жилийн төлөвлөгөөг дэд захирлаар, жилийн үр дүнгийн гэрээг захирлаар баталгаажуулна.
д) Алба, салбар, тэнхимийн ажлын тайланг улирлаар гаргаж, тухайн тэнхим, салбарын хурлаар хэлэлцүүлэн Захирлын зөвлөлийн хурлаар биелэлтийг хангана.
е) Хичээлийн жил бүрийн эцэст ГСА дахь Политехник коллежийн үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны тайланг нэгтгэж, ГСА дахь Политехник коллежийн Удирдах зөвлөл, хамт олон, харъяа дээд байгууллагад тайлан тавьж үр дүнг үнэлүүлнэ.
ё) Үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэнд албадын дарга, салбар, тэнхимийн удирдлагууд хяналт тавина.
8.4. Албадын дарга нарын хурал 7 хоногт 1 удаа, захирлын зөвлөлийн хурлыг 14 хоногт 1 удаа, хамт олны хурлыг сард 1 удаа (4 дэх долоо хоногийн 1 дэх өдөр) хуралдана.

Ес. Хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

9.1. Ажлын байр болон ажлын багаж техник хэрэгсэл, хөдөлмөрийн нөхцөл нь хүний биеийн хэмнэл, сэтгэл зүй болон бусад онцлог, эрүүл ахуй, ариун цэврийн хэм хэмжээ, аюулгүй арга ажиллагааны шаардлагыг хангасан байна.
9.2. Ажил олгогч нь ажилтанд ажлын байрны нөхцлөөс шалтгаалан үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгах, бууруулах чиглэлээр ажилтанд хамгаалах хэрэгсэл, ажлын тусгай хувцас, хор саармагжуулах хүнсний бүтээгдэхүүн олгох үүрэгтэй.
9.3. Ажил олгогч нь албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгийг хөнгөлөлттэй үнээр нэг удаа иж бүрэн хамруулж, түүнд зарцуулах зардлыг байгууллага жил бүрийн төсөв, хамтын гэрээнд суулгаж өгөх.
9.4. Байгууллагын машин механизм, сургалтын тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны паспортыг бүрэн хөтөлж, мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж, зөвшөөрөл авсан байх.
9.5. Ажил олгогч нь осол гарахаас сэргийлэх, багш ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх бололцоог бүрдүүлж, байгууллага дээр “Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалгаалах өвчнийг судлан тогтоох комисс”-ыг ажиллуулна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчилсөн болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг хөдөлмөрийн тухай хуульд зааснаар олгох үндэслэлийг хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээгээр зохицуулна.

Арав. Бусад

10.1. Энэхүү дотоод журмаар болон хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдаагүй асуудлаар маргаан гарвал холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
10.2. “Сургуулийн хөдөлмөрийн дотоод журам”-ын нэмэлт өөрчлөлтийг захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
10.3. Энэхүү журам нь ГСА дахь Политехник коллежийн захирлын тушаалаар батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө.
10.4. Багшийн мэргэжлийн ёс зүйн зөрчлийг тусгай дүрэм, ёс зүйн хорооны ажиллах журмаар зохицуулна.
10.5. Сургуулийн захиргаа нь үйлдвэрчний эвлэлтэй жил бүр хамтын гэрээ байгуулж ажиллана.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1. Энэ хууль нь өмчийн аль ч хэлбэрт түшиглэн мэргэжлийн боловсрол, сургалтыг зохион байгуулах хуулийн этгээдэд хамаарна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“мэргэжил” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг;
4.1.2.“мэргэжлийн боловсрол” гэж тодорхой мэргэжлийн үйл ажиллагааг гүйцэтгэх хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;
4.1.3.“техникийн боловсрол” гэж техник, технологийн үйл ажиллагааг гүйцэтгэх, удирдах хэрэгцээнд нийцүүлж зохион байгуулалттай сургалтаар эзэмшүүлсэн үйлдвэрлэл, техник, технологийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хөдөлмөрийн болон харилцааны соёлын төлөвшлийг;
4.1.4.“мэргэжлийн сургалт” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх, давтан сургах, дадлагажуулах, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэх, аж ахуй эрхлэх мэдлэг олгох үйл ажиллагааг;
4.1.5.“мэргэшил” гэж тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын түвшинг;
4.1.6.“мэргэжлийн суурь чадвар” гэж нийгмийн харилцаанд оролцоход шаардагдах мэдлэг, чадвар, төлөвшлийг;
4.1.7.“мэргэжлийн үндсэн чадвар” гэж аливаа ажил үүрэг бие даан гүйцэтгэх, ажиллах, өөрчлөлтөд зохицон өсөж хөгжих чадварыг;
4.1.8.“модуль” гэж тодорхой ажил, мэргэжлийн чадамж эзэмшүүлэхэд чиглэсэн харилцан уялдаа бүхий сургалтын нэгж ажилбарыг.
4.1.9.“мэргэшлийн түвшин” гэж ажилтны эзэмших мэдлэг, чадвар, гүйцэтгэх ажил, үүргийн төлөвшил, хариуцлага, хандлагын хүрээг стандартаар тодорхойлсон мэргэшлийн шатлалыг.
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.10.“чадамж” гэж хөдөлмөрийн орчинд ажил олгогчийн зүгээс тавих мэргэжлийн шаардлагыг биелүүлэх түвшинд суралцагчийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, дадал, хөдөлмөрийн соёлын төлөвшлийг;
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.1.11.“чадамжийн сан” гэж ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт, ажил мэргэжлийн лавлахад нийцүүлэн бүрдүүлсэн тухайн мэргэжилд хамаарах ажилбарын жагсаалт, сургалтын хөтөлбөрийн агуулгыг багтаасан нэгдсэн мэдээллийг.
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
4.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түүнчлэн энэ хуулийн 4.1.4-т заасан үйл ажиллагааг хамтад нь мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно.
5 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго
5.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, боловсрол эзэмшүүлэх, мэргэшлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн болон харилцааны соёл төлөвшүүлэхэд оршино.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, зохион байгуулалт
/Энэ бүлгийн гарчигт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хуулиар нэмэлт оруулсан/
6 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл
6.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын Yндэсний зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) нь мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангаж, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлсэн орон тооны бус байгууллага мөн.
6.2.Энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөл мэргэжлийн боловсрол, сургалтын дээд удирдлагыг хэрэгжүүлнэ.
6.3.Зөвлөл нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.3.1.мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх урт, дунд болон богино хугацааны бодлого, хөтөлбөрийг хэлэлцэж дүгнэлт гаргах;
6.3.2.ажиллах хүчний талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, ажил олгогчид, яамдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.3.3.мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилт, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог хөгжүүлэх талаар мэдээлэл, илтгэл хэлэлцэх, тогтоол, зөвлөмж гаргах, чиглэл өгөх;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
6.3.4.улсын хэмжээнд мөрдөх ажил, мэргэжлийн үндэсний ангилал, тодорхойлолт, мэргэжлийн стандарт, мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгыг хэлэлцэж дүгнэлт гаргах;
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.3.5.мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих;
6.3.6.мэргэжлийн боловсрол, сургалттай холбогдолтой олон улсын гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэн орох асуудлыг судалж, санал гаргах;
6.3.7.гаргасан шийдвэр, зөвлөмжийнхээ хэрэгжилтэд хяналт тавих.
6.3.8.ажил олгогч болон салбар зөвлөлийн хамтарсан дүгнэлтийг үндэслэн мэргэшлийн түвшний хүрээ, ажил мэргэжлийн лавлах батлах.
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.4.Зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.5.Зөвлөлийн бүрэлдэхүүн дэх хувийн хэвшлийн төлөөллийг ажил олгогчид болон Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын нэгдсэн хурлаас сонгоно.
6.6.Зөвлөлийн дүрмийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.7.Зөвлөл ажлаа Засгийн газарт тайлагнана.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
61 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
61.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоо нь зөвлөл, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, үнэлгээ, мэдээллийн болон бүсийн арга зүйн төв, сургалтын байгууллагаас бүрдэнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
7.1.Боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн, түүнчлэн бусад төрийн захиргааны төв байгууллага хуулиар тогтоосон эрхлэх асуудлын чиглэлээр энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийг бодлогоор дэмжиж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
8 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний бүрэн эрх
/Энэ зүйлийн гарчигт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хуулиар нэмэлт оруулсан/
8.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын талаарх төрийн бодлого, Засгийн газрын болон энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн шийдвэрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.2./Энэ хэсгийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлийн ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.4.1.мэргэжлийн болон техникийн боловсролыг хөгжүүлэх чиглэлээр ойрын болон хэтийн төлөвлөгөө, дүрэм, журам, заавар, үзэл баримтлал, үндсэн чиглэл, хөтөлбөр, төслийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.4.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
8.4.3.мэргэжлийн болон техникийн боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн төлөвлөх;
8.4.4.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхлэх, өөрчлөх, үйл ажиллагааг нь зогсоох, татан буулгах талаар дүгнэлт гаргах;
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.4.5.хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг судлах, сурталчлах, энэ чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
8.4.6.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хүний нөөц, суралцагчдын нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтэд зохицуулалт хийх;
8.4.7.сургалт-үйлдвэрлэл, үйлдвэрлэл-сургалтын явцад шинэ технологи, шинжлэх ухаан, техникийн ололт, дэвшлийг нэвтрүүлэх арга хэмжээ авах;
8.4.8.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагааг захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, дүн шинжилгээ хийх, ангиллыг тогтоох;
8.4.9.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах, багшид мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах;
8.4.10.мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын агуулгыг тогтоох, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, дадлагын сургалтын үйл ажиллагааг зохицуулах баримт бичгийг батлах;
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.4.11.мэргэжлийн ур чадварыг үнэлэх, шалгах, баталгаажуулах хөндлөнгийн шалгалт зохион байгуулах;
8.4.12.мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи статистик болон бусад мэдээллийн нэгдсэн тогтолцоо, сан бүрдүүлэх, хөтлөх;
8.4.13.төрийн өмчийн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх, ажлын байрын тодорхойлолтыг батлах;
/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хуулиар нэмэлт оруулсан/
8.4.14.төрийн өмчийн болон төрийн өмчийн бус мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;
8.4.15.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар шаардлагатай мэдээ тайлан, тооцоо судалгааг төрийн болон төрийн бус байгууллага, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
8.4.16.мэргэжлийн болон техникийн боловсролын асуудлаар олон улсын гэрээ, конвенци, хэлэлцээрээр Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, зохицуулах;
8.4.17.мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр хийгдэх төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар хариуцуулан гүйцэтгүүлэх талаар судлах, санал боловсруулах;
8.4.18.энэ хуулийн 8.4.17-д заасан чиглэлээр хийгдсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
8.4.19.мэргэжлийн сургалтын сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг зохион байгуулах;
8.4.20.мэргэжлийн байгууллага, нийгэмлэг, холбоодын оролцоотойгоор ажил, мэргэжил, ур чадварын стандарт боловсруулах, модулийн сан, тестийн сан бүрдүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрийн шаардлагыг хангасан иргэдэд мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах.
8.4.21.мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлэх, үйл ажиллагааг нь зохион байгуулах;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.4.22.мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээллийн төвийн болон бүсийн арга зүйн төвийн бүтэц, орон тоо, дүрмийг баталж, менежерийг томилох, чөлөөлөх;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
8.4.23.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг аттестатчилах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын бүсийн арга зүйн төв нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулгын хэрэгжилтийг хангах, чадамжийн сан бүрдүүлэх, багшийг чадваржуулах, хөгжүүлэх, сургалт, судалгаа эрхлэх чиг үүрэгтэй байна.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
8.6.Энэ хуулийн 8.4.9, 8.4.10, 8.4.11, 8.4.12, 8.4.19, 8.4.20-д заасан бүрэн эрхийг үнэлгээ, мэдээллийн болон бүсийн арга зүйн төв хэрэгжүүлж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН АГУУЛГА, СТАНДАРТ
9 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга
9.1.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь суралцагчид ажил, мэргэжлийн үндэсний ангиллаар тодорхойлсон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэнэ.
9.2.Техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын агуулга нь суралцагчид технологийн процессийг удирдах, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хэсгээс бүрдэж, улмаар хэсэг тус бүрийн агуулга нь дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:
9.2.1.ерөнхий суурь хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжил, боловсрол, эзэмшихэд шаардлагатай шинжлэх ухаан, техникийн суурь мэдлэг олгох;
9.2.2.мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, технологийн чиглэлээр шинэ техник эзэмших, өөрчлөлтөд зохицож хөгжих, тодорхой мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай техникийн суурь мэдлэг, чадвар олгох;
9.2.3.мэргэшүүлэх хэсгийн агуулга нь суралцагчид мэргэжлийн үйл ажиллагааны чадвар, дадал эзэмшүүлэх, тухайн мэргэжлээр сонгон мэргэшүүлэх.
9.3.Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалттай хослуулан зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд бүрэн дунд боловсролын агуулга нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зорилтод нийцсэн байна.
9.4.Мэргэжлийн сургалтын агуулга нь тодорхой түвшний ур чадвар эзэмшүүлэхэд зориулан боловсруулсан модулиас бүрдэнэ.
9.5.Энэ хуулийн 9.2-т заасан боловсрол эзэмшүүлэх сургалтыг багц цагт үндэслэн зохион байгуулна.
10 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт
10.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт нь мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, төлөвшүүлэх сургалтын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэшил, сургалтын орчинд тавих үндсэн шаардлагыг тодорхойлно.
10.2.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын загварыг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу баталж, улсын бүртгэлд бүртгэнэ.
11 дүгээр зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын ажлын зохион байгуулалт
11.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын ажлын зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь танхимын хичээл, үйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажил байна.
11.2.Yйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажлыг сургууль дээрх, ажлын байран дахь, төгсөлтийн өмнөх гэсэн үе шаттайгаар зохион байгуулна.
11.3.Мэргэжлийн боловсрол, сургалт нь өдрийн, оройн, хосмог, хөдөлмөр эрхлэлтийн зэрэг хэлбэртэй байж болно.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.4.Үйлдвэрлэлийн дадлагын ажил хийлгэх асуудлаар аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, сургууль гурван талт гэрээ байгуулна.
11.5.Тавиас дээш ажилтантай аж ахуйн нэгж суралцагчийн үйлдвэрлэлийн дадлагын ажлыг зохион байгуулж, удирдан чиглүүлэх үүрэг бүхий дадлагажуулагч багш ажиллуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
12 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага
12.1.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь иргэний сонирхол, авьяас, чадварыг харгалзан хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжил олгох, техникийн боловсрол эзэмшүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх үүрэг бүхий байгууллага мөн.
12.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь чиг үүргээсээ хамааран мэргэжлийн боловсролын, техникийн боловсролын болон мэргэжлийн сургалтын гэсэн ангилалтай байна.
12.3.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв байна.
12.4.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг бие даасан, эсхүл сургалтын бусад байгууллагатай хамтран зохион байгуулж болно.
12.5.Техникийн боловсролын сургалтын байгууллагын хэв шинж нь политехник коллеж байна.
12.6.Политехник коллеж нь харьяалалдаа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай байж болно.
12.7.Мэргэжлийн сургалтын байгууллага нь үйлдвэрлэлийн харьяалалтай сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төв, хөдөлмөр эрхлэлтийн боловсролын төв, тусгай хэрэгцээт боловсролын сургалтын байгууллага зэрэг хэв шинжтэй байж болно.
12.8.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага нь тусгай зөвшөөрөл авсан байх бөгөөд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөлийг хангаж, сургалтыг дагнасан буюу шаталсан хэлбэрээр зохион байгуулна.
12.9.Мэргэжлийн сургалтыг зохих зөвшөөрөл авсан сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, иргэн зохион байгуулж болно.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
12.10.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төлөөлөлд ажил олгогчийн төлөөлөл байх ба удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.11.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын удирдлага, удирдах зөвлөлийг байгуулах, ажиллуулахтай холбогдсон харилцааг Боловсролын тухай хуулийн 33, 36 дугаар зүйлээр зохицуулна.
13 дугаар зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын зохион байгуулалтын бүтэц
13.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь сургалтын орчны стандартын шаардлага хангасан хичээлийн танхим, лаборатори, дадлагын газар, сургалтын талбай, туршилт-үйлдвэрлэлийн цех, сургалтын аж ахуй, номын сан, соёл-спортын болон мэдээллийн төвтэй байна.
13.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь бүрэлдэхүүндээ, эсхүл харьяалалдаа мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйлдвэрлэл-үйлчилгээ эрхлэх нэгж, бизнес инкубатор, туслах аж ахуйтай байж болно.
13.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага өөрийн үйл ажиллагаанаас орлого олох, зарцуулах, тайлагнах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/
13.4.Төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын хамтарсан шийдвэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалт-үйлдвэрлэл, дадлагын түшиц газар болгон ажиллуулж болно.
/Энэ хэсгийн дугаарт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14 дүгээр зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг үүсгэн байгуулах, тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх
14.1.Төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагыг Засгийн газар байгуулна.
14.2.Төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зохих зөвшөөрөл авсан хуулийн этгээд эрхэлж болно.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хууль, 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-14 дүгээр зүйл, Боловсролын тухай хуулийн 21-24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулах ба тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавих шаардлага, загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.4.Мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх богино хугацааны, эсхүл мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан сургалтыг зохих журмын дагуу бүртгүүлсэн хуулийн этгээд эрхэлж болно.
14.5.Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
15 дугаар зүйл.Суралцагч элсүүлэх
15.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь иргэнийг эзэмшсэн боловсрол, ур чадварын түвшин, хэрэгцээ, сонирхолд нь үндэслэн зохих модулийн сургалтад элсүүлнэ.
15.2.Техникийн боловсролын сургалтын байгууллагад бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ.
15.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоо, элсэлтийн үлгэрчилсэн журмыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж Зөвлөлийн шийдвэрийг үндэслэн энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан байгууллага батална.
15.4.Суралцагч элсүүлэхэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгыг үндэслэн зохион байгуулах бөгөөд эрэлтийн судалгааг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.5.Ажил, мэргэжлийн тодорхой чадамжийг эзэмших, ур чадвараа дээшлүүлэх, давтан суралцах хүсэлтэй иргэн мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад нас, боловсролын түвшин харгалзахгүйгээр хөдөлмөр эрхлэх мэргэжлийн болон аж ахуй эрхлэх сургалтад хамрагдана.
16 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарын үнэлгээ
16.1.Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журмыг хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
16.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж, энэ хуулийн 16.3-т заасны дагуу сургалтын стандартын хэрэгжилтийг дүгнэнэ.
16.3.Мэргэжлийн боловсрол, сургалтын стандартын хэрэгжилтийг багшийн үнэлгээ, сургалтын байгууллагын шалгалтын болон мэргэжлийн үнэлгээний байгууллагын дүнгээр тодорхойлно.
16.4.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь төгсөгчид дараахь бичиг баримт олгоно:
16.4.1.мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрийг албан болон албан бус сургалтын хэлбэрээр эзэмшиж, үнэлгээнд тэнцсэн иргэнд мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэх, чадамжийн гэрчилгээ;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
16.4.2.суурь боловсрол эзэмшсэний дараа 2.5-аас доошгүй жил суралцаж мэргэжлийн болон бүрэн дунд боловсролыг хамтад нь эзэмшсэн иргэнд энэ хуулийн 16.4.1-д заасан бичиг баримтаас гадна бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.4.3.мэргэжлийн тодорхой түвшний ур чадвар олгох сургалтад хамрагдаж чадамж эзэмшсэн иргэнд чадамжийн гэрчилгээ.
/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.5./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.6./Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.7.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай гэрээ байгуулсан төрийн бус байгууллага тодорхой мэргэжлээр ур чадварын шалгалт зохион байгуулж болно.
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.8.Энэ хуулийн 16.4-т заасан бичиг баримтын загвар, бичиг баримт бүрдүүлэх, олгох журмыг Зөвлөлийн саналыг үндэслэн хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
16.9.Үнэлгээ, мэдээллийн төв энэ хуулийн 16.1-д заасан журмыг хэрэгжүүлж, хөндлөнгийн шалгалт зохион байгуулах, төгсөгч, мэргэжлийн ур чадвар эзэмшсэн иргэний мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэлт гаргах, ном сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар нэмсэн/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ
17 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчийн эрх, үүрэг
17.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын тухай хуулийн 45.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:
17.1.1.сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг үнэ төлбөргүй ашиглах;
17.1.2.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад дадлагын ажил хийхдээ үндсэн болон дагаладангийн орон тоон дээр ажилласан бол хөдөлмөрийн хөлс авах, хөнгөлөлт эдлэх;
17.1.3.мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг дээд үнэлгээтэй төгсөгч нь шаталсан сургалттай техникийн боловсролын сургалтын байгууллагын дараагийн шатны сургалтад үргэлжлүүлэн суралцах;
17.1.4.Засгийн газраас тогтоосон журмын дагуу Боловсролын тухай хуулийн 43.2-т заасан нийгмийн баталгаагаар хангагдах.
17.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна үйлдвэрлэлийн дадлагын ажлын үед аж ахуйн нэгж, байгууллагын дотоод журам, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, энэ хуулийн 11.4-т заасан гэрээний заалтыг сахин биелүүлэх үүрэгтэй.
17.3.Энэ хуулийн 17.1.2-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 50000-60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох шийтгэлийг боловсролын хяналтын улсын байцаагч ногдуулна.
18 дугаар зүйл.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш
18.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна.
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.2.Мэргэжлийн сургалтыг хөтлөн удирдах багш нь үйлдвэрлэл, технологийн туршлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна.
18.3.Багшийн мэргэжил эзэмшээгүй орон тооны багш нь сургалтын заах арга зүй эзэмшиж, багшлах эрхийн үнэмлэх авсан байна.
18.4.Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын онолын болон дадлагын багшийн сургалтын цагийн ачаалал, цалин хөлс, амралтын хоног нь адил тэгш байна.
18.5.Энэ хуулийн 18.4-т заасан багшийн цалин, нэмэгдэл хөлс олгох журмыг санхүүгийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран, харин ажлын байрны тодорхойлолт, сургалтын цагийн ачааллыг тогтоох, тооцох журам, аргачлал, зөвлөмжийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батална.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
18.6.Энэ хуулийн 18.4-т заасан багшид заах аргач багш, тэргүүлэх багш, зөвлөх багш гэсэн зэрэг олгоно.
18.7.Багшлах эрх, энэ хуулийн 18.6-д заасан зэрэг олгох, хасах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
19 дүгээр зүйл. Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багшийн эрх, үүрэг, нийгмийн баталгаа
19.1.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 44.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:
19.1.1.үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мэргэжлийн дагуу гэрээгээр ажиллах, мэргэшил дээшлүүлэх, зөвлөгөө өгөх;
19.1.2.шинэ техник, технологи судлах, дадлага хийх;
19.1.3.бүтээлийн чөлөө авах.
19.2.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 44.2-т зааснаас гадна дараахь үүрэгтэй:
19.2.1.сургалтын явцад эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг ханган ажиллах;
19.2.2.аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
19.2.3.шинэ техник, технологи, стандарт, норматив, хөдөлмөр зохион байгуулалтын дэвшилтэт арга барил судлах, сургалтандаа эдгээрийг хэрэглэх.
19.3.Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, түүнтэй адилтгах мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын багш нь Боловсролын тухай хуулийн 43.1-д заасан баталгаагаар хангагдахаас гадна түүнд 5 жил тутамд нэг удаа 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа сургалтын байгууллагаас олгоно.
20 дугаар зүйл.Нийгмийн түншлэл
20.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлаар хамтран ажиллах нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллага, суралцагч, эцэг, эх зэрэг сонирхогч этгээд нийгмийн түншлэлийг бүрдүүлж, зөвлөлийн хэлбэрээр ажиллаж болох бөгөөд дараахь түвшинд ажиллана:
20.1.1.салбарын түвшний нийгмийн түншлэлийг салбарын яам, агентлаг, мэргэжлийн холбоод, ажил олгогч, эцэг, эхийн төлөөлөл бүрдүүлэх;
20.1.2.орон нутгийн нийгмийн түншлэлийг нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, мэргэжлийн холбоод, эцэг, эх бүрдүүлэх;
20.1.3.сургалтын байгууллагын нийгмийн түншлэлийг аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, эцэг, эх, суралцагч бүрдүүлэх.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20.2.Нийгмийн түншлэл нь дараахь чиглэлээр хамтран ажиллана:
20.2.1.мэргэжлийн боловсрол, сургалтын талаархи төрийн бодлого боловсруулахад оролцох;
20.2.2.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах;
20.2.3.мэргэжлийн хяналт шинжилгээний тогтолцоог бүрдүүлэх, сургалтын агуулга, стандарт боловсруулахад оролцох;
20.2.4.үйлдвэрлэлийн сургалт, дадлагыг хамтран зохион байгуулах;
20.2.5.багш нарын мэргэшил дээшлүүлэх;
20.2.6.мэргэжлийн шалгалт хамтран авах;
20.2.7.суралцагчийн сурлагын амжилт, мэргэжлийн ур чадварыг ажил олгогчдод мэдээлэх, дадлагажуулах, төгсөгчийн сонирхолд тулгуурлан ажлын байранд зуучлах, аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжих замаар ажлын байраар хангах;
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
20.2.8.багш, инженер-техникийн ажилтны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
20.2.9.үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх, судалгаа, туршилт хамтран явуулах;
20.2.10.хуулиар хориглоогүй бусад үйл ажиллагаа.
20.3. Салбар, үйлдвэрийн онцлогоос хамааран аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд цалингийн сангаасаа энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөлөөс тогтоосон тодорхой хувь хэмжээгээр санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
21 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын санхүүжилт
21.1.Мэргэжлийн боловсрол, сургалтад зарцуулах хөрөнгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүл‎эх бөгөөд уг сангийн санхүүгийн удирдлагыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21.2.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.
22 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлогын эх үүсвэр
22.1.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
22.1.1.улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
22.1.2.орон нутгийн төсвөөс хуваарилсан хөрөнгө;
22.1.3.гадаад улс, олон улсын байгууллагаас мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих зорилгоор олгосон зээлийн хөрөнгө, буцалтгүй тусламж;
22.1.4.гадаад улс, олон улсын байгууллага, Монгол Улсын болон гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдээс өгсөн хандив, тусламж;
22.1.5.аж ахуйн нэгж, байгууллагаас энэ хуулийн 20.3-т заасны дагуу төвлөрүүлсэн хөрөнгө;
22.1.6.бусад эх үүсвэр.
23 дугаар зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн зарцуулалт
23.1.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг дараахь байдлаар хуваарилан зарцуулна:
23.1.1.төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, түүнчлэн сурагчийн дотуур байрны нийт зардал;
23.1.2.өмчийн хэлбэр харгалзахгүйгээр мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардлаар олгосон санхүүжилт, тэтгэлэг;
23.1.3.мэргэжил олгох, давтан сургалт зохион байгуулах зардал;
23.1.4.хувиараа аж ахуй эрхлэгч иргэнийг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх арга барил, ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах зардал;
23.1.5.үйлдвэрлэл дээр мэргэжлийн сургалт зохион байгуулах зардал.
24 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын төсөв
24.1.Улсын төсвөөс тухайн жилд Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд олгох хөрөнгийн хэмжээг Улсын Их Хурал тухайн жилийн төсөвт тусгаж батална.
24.2.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд орон нутгийн төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгаж батална.
24.3.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн тухайн жилийн орлого, зарлагын төсвийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөл батална.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
25 дугаар зүйл.Сангийн тайлан гаргах
25.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн орлого, зарлагын тайланг дор дурдсан хугацаанд гаргаж, энэ хуулийн 6.1-д заасан Зөвлөл болон хөдөлмөр, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ирүүлнэ:
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25.1.1.улирлын нэгдсэн тайланг дараа улирлын хоёр дахь сарын 5-ны дотор;
25.1.2.жилийн эцсийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор.
26 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих
26.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд хяналт тавина.
27 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
27.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
28 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
28.1.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Боловсролын тухай хууль

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь боловсролын үндсэн зарчим, тогтолцоо, агуулга, удирдлага, зохион байгуулалт, боловсролын харилцаанд оролцогчдын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлж, иргэний сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Боловсролын тухай хууль тогтоомж
2.1. Боловсролын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”бүх нийтийн ерөнхий боловсрол” гэж 12 жилийн сургалтын агуулгын түвшинг;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.2.”суурь боловсрол” гэж 9 жилийн сургалтын агуулгын түвшинг;
3.1.3.”боловсролын агуулга” гэж боловсролын тухайн түвшинд эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадал, төлөвшлийн цогцыг;
3.1.4.”боловсролын түвшин” гэж тухайн шатанд эзэмшвэл зохих сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын агуулгын стандартаар тогтоосон мэдлэгийн хэмжээг;
3.1.5.”сургалтын байгууллага” гэж боловсролын нэг буюу хэд хэдэн түвшний боловсролын агуулгыг хэрэгжүүлдэг хуулийн этгээдийг;
3.1.6.”албан боловсрол” гэж боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагааг;
3.1.7.”албан бус боловсрол” гэж боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагааг;
3.1.8. “багц цаг” гэж дээд болон мэргэжлийн боловсролын агуулгын багтаамжийг хэмжих нэгжийг.
3.1.9.“хөгжлийн бэрхшээлтэй суралцагч” гэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан иргэнийг;
/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.10.”сургалтын орчин” гэж боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд шаардагдах материаллаг нөхцөл болон сурах, сургах харилцааг;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.11.“төлөвшил” гэж суралцагчийн хүмүүжил, итгэл үнэмшлийн цогцыг;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.12.“сургуулийн нийгмийн ажилтан” гэж суралцагч, эцэг эх болон багшийн харилцаа, тэдний нийгмийн асуудлаар үнэлгээ хийх, ганцаарчилсан болон бүлэгт чиглэсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх замаар нийгмийн сөрөг үзэгдлээс хүүхдийг урьдчилан сэргийлэх, тэдний төлөвшил, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг мэргэжилтэнг.
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
3.1.13.“олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль” гэж олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөрөөр хичээллэдэг сургуулийг;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.14.“ерөнхий боловсролын лаборатори сургууль” гэж бага, дунд боловсролын судалгаа, арга зүйн туршилтыг зохион байгуулах ерөнхий боловсролын сургуулийг;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.15.“боловсролын туслах ажилтан” гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, үйлчлэгч, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.16.“ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага” гэж сургалтын үйл ажиллагаа явуулах үндсэн зорилготой, үйл ажиллагаанаасаа олсон ашгийг /орлогыг/ зөвхөн үндсэн зорилгын дагуу зарцуулдаг, үндсэн хөрөнгө нь хувьцаанд хуваагддаггүй хуулийн этгээдийг;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.17.“ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага” гэж хувь оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилдаг бөгөөд ашиг олох зорилгоор сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.18.“сургалтын цөм хөтөлбөр” гэж тухайн шатанд суралцагчийн эзэмших мэдлэг, ур чадвар, төлөвшлийн түвшин, түүнд хүрэх цогц үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулалтыг илэрхийлсэн баримт бичгийг;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.19.“өдөр өнжүүлэх үйлчилгээ” гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу сургалтын байгууллага иргэнтэй харилцан тохиролцож үйлдсэн гэрээний үндсэн дээр эрүүл, аюулгүй орчинд хүүхдийг асрах, хамгаалах, хөгжлийг дэмжих сургалтаас гадуур үзүүлэх үйлчилгээг;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
3.1.20.“насан туршийн боловсрол” гэж бүх насны иргэд боловсролын албан болон албан бус хэлбэрээр ёс суртахуун, гоо зүй, иргэн, гэр бүл, шинжлэх ухаан, амьдрах ухааны боловсролыг тасралтгүй эзэмших үйл ажиллагааг
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Боловсролын зорилго
4.1.Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино.
5 дугаар зүйл. Боловсролын үндсэн зарчим
5.1.Боловсролын үндсэн зарчим нь:
5.1.1.боловсролыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төрийн ивээл, зохицуулалт, төр, олон нийтийн хяналтад байлгана;
5.1.2.Монгол Улсад боловсрол нь хүмүүнлэг, ардчилсан, тасралтгүй, бүх нийтэд хүртээмжтэй байх бөгөөд үндэсний болон хүн төрөлхтөний соёл иргэншлийн үнэт зүйлс, дэвшилт өв уламжлал, шинжлэх ухаанд тулгуурлана;
5.1.3.боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр, суралцагчийн хэрэгцээ, хувийн болон хөгжлийн онцлогт нийцсэн олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байна;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.1.4.иргэнийг сурч боловсроход үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, хөгжлийн онцлог, эрүүл мэнд, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, эх хэлээрээ сурч боловсрох тэгш боломж, нөхцөлөөр хангана;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.1.5.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий, гадаад улсын санхүүжилт, зохион байгуулалттайгаар шашны чиглэлээр сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагаа сургалт зохион байгуулахыг хориглоно;
/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
5.1.6.өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр боловсролын байгууллагад адил тэгш хандана.
6 дугаар зүйл. Иргэний сурч боловсрох үндсэн эрх, үүрэг
6.1.Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгээр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй.
6.2.Үндсэн хуульд заасны дагуу төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.
6.3.Монгол Улсын иргэн суурь боловсрол заавал эзэмших үүрэгтэй.
6.4.Иргэн тодорхой хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бие даан суралцах замаар боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зүйл. Боловсролын тогтолцоо
7.1.Монгол Улсад боловсролын тогтолцоо нь албан ба албан бус боловсролын нэгдэл байх бөгөөд сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд боловсролоос бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.2.Албан боловсролын агуулга, стандартыг хуульд заасан журмын дагуу тогтооно. Албан бус боловсролын агуулга чөлөөтэй байна.
8 дугаар зүйл. Боловсрол эзэмших арга, хэлбэр
8.1.Иргэн нь боловсролыг албан болон албан бус сургалтаар эзэмшиж болно.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.2.Тодорхой хугацааны боловсролыг нөхөх, бие даан эзэмших зорилгоор бага, дунд боловсролыг албан бус сургалтын дүйцсэн хөтөлбөрөөр олгож болох бөгөөд уг хөтөлбөрийн агуулга, сургалт явуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
9 дүгээр зүйл. Боловсролын баримт бичиг
9.1.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн.
9.2.Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
9.3.Ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын төв нь сургалтын баримт бичиг болох сурагчийн хувийн хэрэг, ангийн журналыг хөтөлнө.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.4.Сургалтын баримт бичгийн загвар, түүнийг хөтлөх журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
9.5.Гадаад улсын боловсролын баримт бичгийг Монгол Улсын боловсролын баримт бичигтэй дүйцүүлэх, багц цаг харилцан тооцох асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Боловсролын хөтөлбөр, агуулга, стандарт
/Энэ бүлгийн гарчигт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10 дугаар зүйл. Боловсролын хөтөлбөр, агуулга
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
10.1.Боловсролын агуулга нь суралцагчийн нас, бие, сэтгэхүйн онцлог, авьяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний өв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн боловсролын зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
10.2.Тухайн шатны боловсролын агуулгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хөтөлбөрөөр зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
10.3.Бүх шатны боловсролын хөтөлбөрт монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний төлөвшил, хөгжил, гэр бүл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, суралцагчийн гүйцэтгэх сайн дурын үйл ажиллагааны төрөл, агуулгыг заавал тусгаж, музей, номын сан, кино зэрэг соёл, урлаг, спортын байгууллагын боломжийг ашиглахаар зохион байгуулна
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
11 дүгээр зүйл. Боловсролын агуулгын түвшин, стандарт
11.1.Боловсролын агуулгыг түвшингээр нь сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол, дээд гэж ангилна. Боловсролын агуулгыг Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, тогтооно.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.2.Боловсролын стандарт нь багшийн мэргэжлийн түвшин, сургалтын орчинд тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.3.стандартыг асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулан, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
11.4.Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллага дагаж мөрдөнө..
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.5.Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан батална.”
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Боловсролын байгууллага
12 дугаар зүйл. Боловсролын байгууллага
12.1.Боловсролын зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийг боловсролын байгууллага гэнэ.
12.2.Боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус, эсхүл ашгийн төлөө байж болно,:
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.2.1.ашгийн төлөө бус;
12.2.2.ашгийн төлөө.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
12.3.Төрийн өмчид түшиглэн байгуулах боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус байна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
12.4.Төрийн бус өмчид түшиглэн байгуулах боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө бус болон ашгийн төлөө байна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
12.5.Ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага байгуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
13 дугаар зүйл. Боловсролын байгууллагын тогтолцоо
13.1.Боловсролын байгууллагын тогтолцоо нь сургалтын, эрдэм шинжилгээ, арга зүйн боловсролын үнэлгээний, мэргэжил дээшлүүлэх сургалт-арга зүйн болон бусад байгууллагаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
13.2.Боловсролын сургалтын байгууллага нь өөрийн үндсэн зорилгодоо нийцсэн судалгаа, туршилт, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн бүтэц бүхий төрөл бүрийн хэв шинжтэй байж болно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
14 дүгээр зүйл. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага
14.1.Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор байна.
/Энэ хэсэгт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.2.Бүрэн дунд боловсрол олгох сургалтыг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага эрхэлж болно.
/Энэ хэсгийг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
141 дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага
141.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж болно.
141.2.Политехник коллеж нь техникийн боловсролын сургалт эрхэлдэг байгууллага байна.
/Энэ зүйлийг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
15 дугаар зүйл. Дээд боловсролын сургалтын байгууллага
15.1.Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна. Их сургууль нь эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн буюу эрдэм шинжилгээ-сургалтын, дээд сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний, консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/, коллеж нь сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн хэв шинжтэй байна.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
16 дугаар зүйл. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн
байгууллага
16.1.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааг эрхэлнэ.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.2. Аймаг, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн дүүргийн боловсролын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
16.3. Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь түшиц цэцэрлэг, сургуультай байж болно.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.4.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагын бүтэц, дүрэм болон аймаг, нийслэлийн боловсролын газрын ажиллах журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.5.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь дараах чиглэлээр судалгаа, шинжилгээ, сургалтын ажлыг тасралтгүй эрхлэх байнгын бүтэцтэй байна:
16.5.1.боловсролын стандарт, сургалтын агуулга, хөтөлбөр, сурагчдын мэдлэг, чадвар, дадлын үнэлгээ, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх;
16.5.2.сурах бичгийн агуулга, арга зүй, боловсролын удирдлага, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, мэдээлэл, холбооны технологид суурилсан сургалт.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
16.6.Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага боловсролын хөгжлийн бодлого болон сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны эрэлт хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйлчилгээг мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
16.7.Багшийн мэргэжил дээшлүүлэх, арга зүйн байгууллагын дүрэм, бүтцийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон тоог санхүү, төсвийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
17 дугаар зүйл. Албан бус боловсролын байгууллага
17.1.Насан туршийн боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага орон нутгийн насан туршийн болон албан бус боловсролын байгууллагыг нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, энэ чиглэлээр боловсрол олгож байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааг эрхэлнэ.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
17.2.Аймаг, нийслэл, сум, дүүрэгт насан туршийн болон албан бус сургалтыг зохион байгуулах, бие даан суралцагчид туслах үүрэг бүхий албан бус боловсролын төвийг бие даасан хэлбэрээр, эсхүл сургалтын байгууллагыг түшиглүүлэн ажиллуулна.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
17.3. Насан туршийн болон албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллагын дүрэм, зохион байгуулалтын бүтцийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 4 дгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
171 дүгээр зүйл.Боловсролын үнэлгээний байгууллага
171.1.Боловсролын үнэлгээний байгууллага бүх шатны боловсролын чанарт үнэлгээ, судалгаа хийх, сургалт зохион байгуулах, дээд боловсролын хөтөлбөрт элсэгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний түвшинд хариуцан зохион байгуулах чиг үүрэг бүхий хуулийн этгээд мөн.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
171.2.Боловсролын үнэлгээний байгууллагын бүтэц, дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална..
/Энэ зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2016 оны 4 дгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
18 дугаар зүйл. Сургалтын бусад байгууллага
18.1.Сургуулиас гадуурх сургалтын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлээр нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хууль зүй, байгаль орчин, гоо зүй, соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, гэр бүлийн болон ахуйн хүрээний асуудлаар тусгай хөтөлбөрийн дагуу хүүхэд, насанд хүрэгчдэд боловсрол эзэмшүүлэх, боловсрол, мэргэшлээ дээшлүүлэхэд нь туслалцаа, өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлж болно.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.2.Иргэнд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтыг бүх шатны сургууль, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлж болно.
18.3.Аж ахуйн нэгж, байгууллага боловсролын сургалтын болон сургалтын бусад байгууллагыг хууль тогтоомжид заасны дагуу байгуулан ажиллуулж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
18.4.Шашны сургуульд суралцагчид суурь боловсрол эзэмшүүлэх харилцааг энэ хууль болон Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар зохицуулна.
18.5.Энэ хуулийн 3.1.19-т заасан үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
19 дүгээр зүйл. Боловсролын сургалтын байгууллага байгуулах
19.1.Боловсролын сургалтын байгууллагыг зориулалтын барилга, байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг, багшлах боловсон хүчнээр хангагдсан нөхцөлд өмчийн аль ч хэлбэрт үндэслэн байгуулж болно.
19.2.Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно.
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох байгууллага
20.1.Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.7.1, 15.7.2, 15.7.4, 15.7.8, 15.7.9, 16.2.4, 16.3.3-д заасны дагуу их сургууль, дээд сургууль, коллежид, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус олгоно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
20.2.Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, ерөнхий боловсролын лаборатори сургууль, их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулах хамтарсан сургууль болон гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг, сургууль байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
21 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг
21.1.Боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч нь тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа эхлэхээс зургаагаас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ:
21.1.1.боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21.1.2.боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга;
21.1.З.сургалтын төлөвлөгөө;
21.1.4.багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг, цолны судалгаа;
21.1.5.сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном, сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа;
21.1.6.санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа;
21.1.7.үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа;
21.1.8. байгууллагын эзэмшил газрын зөвшөөрөл.
21.2.Боловсролын сургалтын байгууллага шинэ мэргэжлээр сургалт явуулах, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахдаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна энэ хуулийн 21.1.3 – 21.1.7-д дурдсан баримт бичиг, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, сургалт явуулах үндэслэл, тооцоог сургалтын үйл ажиллагаа эхлэхээс таваас доошгүй сарын өмнө тусгай зөвшөөрөл олгох байгууллагад ирүүлнэ.
21.3./Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
21.4.Энэ хуулийн 21.1.1-21.1.7-д заасан баримт бичигт тавигдах шаардлага, загварыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
21.5.Боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
21.6.Боловсролын сургалтын байгууллага шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагаар урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
22 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох, улсын бүртгэлд бүртгэх
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 4 дгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
22.1.Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэх асуудлыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
22.2.Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь журмаар олгоно:
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
22.2.1.тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 21.1-д заасан баримт бичгийг үүсгэн байгуулагчаас хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор боловсролын сургалтын байгууллага байгуулах урьдчилсан зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
22.2.2.урьдчилсан зөвшөөрөл олгох тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан өдрөөс үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангах талаар санал болгосон нөхцөлийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
22.2.3.үүсгэн байгуулагч тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангасны дараа холбогдох баримт бичгийг өргөдлийн хамт эрх бүхий байгууллагад ирүүлэх;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
22.2.4.тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор эрх бүхий байгууллага төрийн захиргааны болон боловсролын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөл бүхий шинжээчийн хэсэг томилж, магадлан шинжилгээ хийлгэх бөгөөд магадлан шинжилгээ хийлгэхтэй холбогдсон зардлыг үүсгэн байгуулагч хариуцах;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
22.2.5.шинжээчийн хэсэг томилогдсоноосоо хойш 30 хоногт багтаан баримт бичигт магадлан шинжилгээ хийж, газар дээр нь танилцан дүгнэлт гаргах;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
22.2.6.энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан байгууллага шинжээчийн хэсгийн дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар шийдвэр гаргаж, үүсгэн байгуулагчид мэдэгдэх, тусгай зөвшөөрлийг олгох.
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
22.3.Боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулах гэрээ, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан, оршин байгаа газраа өөрчилсөн бол энэ тухайгаа улсын бүртгэлийн байгууллагад ажлын 15 өдрийн дотор бичгээр мэдэгдэж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
22.4.Улсын бүртгэлийн байгууллага боловсролын сургалтын байгууллагыг сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд үндэслэн төрийн өмчийн, ашгийн төлөө бус, ашгийн төлөө гэсэн ангиллаар, энэ хуулийн 14, 141, 15 дугаар зүйлд заасан хэв шинжээр нь нэрлэж бүртгэнэ
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
23 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийн хугацаа, түүнийг сунгах
23.1.Тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй хугацаагаар олгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
23.2.Тусгай зөвшөөрлийн хугацааг он, сар, өдрөөр тодорхойлох бөгөөд тухайн сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн тоолно.
23.З.Хугацаа сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас гурван сарын өмнө гаргана.
23.4.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 14 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.
24 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
24.1.Тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1-д зааснаас гадна дараахь үндэслэлээр түүнийг хүчингүй болгоно:
24.1.1.мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр стандарт зөрчсөн, эсхүл сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа хангаагүй болох нь тогтоогдсон;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.1.2.нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй сургалт зохион байгуулсан нь холбогдох мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон;
24.1.3.улсын бүртгэлд бүртгүүлсэн буюу тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй;
24.1.4.боловсролын сургалтын байгууллагыг бусад байгууллагатай нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулсан;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
24.1.5.хуульд заасан бусад үндэслэл.
/Энэ заалтын дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
25 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах
25.1. Боловсролын сургалтын байгууллагыг дараахь тохиолдолд татан буулгана:
25.1.1.ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага бол тухайн боловсролын сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн шийдвэрээр, ашгийн төлөө боловсролын сургалтын байгууллага бол хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.1.2.тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон;
25.1.З.татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
25.1.4.хуульд заасан бусад үндэслэл.
25.2.Боловсролын сургалтын байгууллагыг энэ хуулийн 25.1.1-д заасны дагуу татан буулгах шийдвэр гарахаас 2 сарын өмнө тухайн боловсролын сургалтын байгууллагыг татан буулгах ажлын төлөвлөгөө, авах арга хэмжээний талаархи саналаа холбогдох тооцоо, судалгааны хамт боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх бөгөөд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага уг саналыг судлан дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
25.З.Тухайн боловсролын сургалтын байгууллагыг бүртгэх байгууллага улсын бүртгэлээс хассанаар татан буугдсанд тооцно.
25.4.Боловсролын сургалтын байгууллага татан буугдсан болон суралцагчид учирсан хохирлыг арилгуулахтай холбоотойгоор үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.
25.5.Боловсролын сургалтын байгууллагыг татан буулгахтай холбогдон үүсэх эд хөрөнгийн харилцааг иргэний хууль тогтоомжид заасны дагуу зохицуулна.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
25.6.Энэ хуулийн 25.2-т заасныг хэрэгжүүлэхтэй холбоотой дүгнэлт гаргах аргачлал, журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
26 дугаар зүйл. Боловсролын магадлан итгэмжлэл
26.1.Боловсролын магадлан итгэмжлэл нь боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хараат бус үнэлгээ хийж, ахиц дэвшлийг дэмжин, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөх ажиллагаа мөн.
/Энэ хэсэгт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
26.2.Боловсролын магадлан итгэмжлэлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон, ашгийн төлөө бус байгууллага хэрэгжүүлэх бөгөөд тус байгууллага нь үйл ажиллагааныхаа үр дүнг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
26.3. Магадлан итгэмжлэх байгууллагын дүрмийг Засгийн газар батална.
26.4.Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын удирдах зөвлөл төр, олон нийт, суралцагчийн төлөөллөөс бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
26.5.Боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх байгууллага нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл байна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
26.6.Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл магадлан итгэмжлэх шалгуур, журмыг тогтоох, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх байгууллагыг бүртгэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
26.7.Төрөөс боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлд бусад магадлан итгэмжлэх байгууллагыг удирдамж, нэгдсэн зохицуулалтаар хангахад дэмжлэг үзүүлнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
26.8.Монгол Улсад магадлан итгэмжлэх үйл ажиллагаа явуулах гадаадын байгууллагыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл бүртгэж, зөвшөөрөл олгоно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Боловсролын удирдлага
27 дугаар зүйл. Боловсролын удирдлагын тогтолцоо
27.1. Боловсролын удирдлага нь боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, боловсролын байгууллагын болон түүний өөрийн удирдлагаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
27.2.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага нь аймаг, нийслэлд боловсролын газар, нийслэлийн дүүрэгт боловсролын хэлтэс байна.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
27.3.Аймаг, нийслэлийн боловсролын газрын дэргэд тухайн нутаг дэвсгэрт явуулах боловсролын үйл ажиллагааны бодлого, хөгжлийн төлөвлөлтийн асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл ажиллана.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
28 дугаар зүйл. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
28.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
28.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах;
28.1.2.боловсролын салбарын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, төлөвлөгөө, үзэл баримтлал, үндсэн чиглэл, дүрэм, журам, хөтөлбөр, төсөл, заавар, аргачлалыг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг тооцох;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
28.1.3.мэргэжлийн анхан, дунд, дээд боловсролын мэргэжлийн чиглэлийг тогтоох;
28.1.4.бүх шатны боловсролын стандарт, норм, нормативыг Төсвийн тухай хуульд нийцүүлэн боловсруулах;
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.1.5.иргэнд албан болон албан бус сургалтаар боловсрол эзэмшүүлэх, мэргэжил олгох, түүний боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх талаар бусад байгууллагаас зохиож байгаа ажлыг төрийн захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах;
28.1.6.удирдах ажилтан, багшийг нэгдсэн бодлого, тодорхой чиглэлээр бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх, энэ талаар гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;
28.1.7.цэцэрлэг, бүх шатны сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, мэргэжил, арга зүйн байгууллагыг зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүн, ном, сурах бичгээр хангах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
28.1.8.боловсролын хөтөлбөр, норм, нормативыг хэрхэн хэрэгжүүлж байгааг тогтоох зорилгоор боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн чанарт үнэлгээ хийх, дүгнэлт гаргах, хүүхдийн хөгжлийн ахиц дэвшлийг дэмжих, баталгаажуулах чиглэлээр мэргэжлийн удирдлагаар хангах;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
28.1.9.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
28.1.10.боловсролын асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах, үр өгөөжийг дээшлүүлэх;
28.1.11.гадаадын их сургууль, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагад хувийн болон байгууллагын зардлаар суралцах хүнд зуучлах, мэдээллийн нэгдсэн бүртгэлд хамруулах;
28.1.12.боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, боловсролын үнэлгээний байгууллага, албан бус боловсролын сургалт, судалгаа, арга зүйн байгууллага, төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
28.1.13.аймаг, нийслэлийн боловсролын газрыг мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.1.14. суралцагчид хөнгөлөлттэй зээл олгох, буцалтгүй тусламж үзүүлэх, сургалтын төлбөрийг төр хариуцах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу шийдвэрлэх.
/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
28.1.15.боловсролын үйлчилгээ суралцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцэж, тэдний нэр төр, эрх чөлөөг хангаж байгаа эсэхэд хяналт тавих үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
28.1.16.орон нутгийн ажиллах хүчний хэрэгцээнд үндэслэн дээд боловсролын байгууллагад зохих журмын дагуу элссэн иргэдээс Боловсролын зээлийн сангаас буцалтгүй тусламжаар суралцуулах оюутны тоог жил бүр аймаг, нийслэлээр тогтоож, гэрээний үндсэн дээр суралцуулах журам баталж хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.1.17.энэ хуулийн 28.1.16-д заасан гэрээний үндсэн дээр дээд боловсрол эзэмшсэн багш, боловсрол, соёл, эрдэм шинжилгээний ажилтанг орон нутагт томилон ажиллуулах;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
28.1.18.боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багш, оюутан, сурагчдын ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэх;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
28.1.19.төрийн өмчит их сургууль, дээд сургууль, коллеж, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, арга зүйн байгууллага, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын алба, насан туршийн боловсролын сургалт, арга зүйн байгууллага, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал /дарга/-ын ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлэх;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
28.1.20.боловсролын стандартыг хэвлэх, түгээх ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
28.1.21./Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
28.1.22.цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх, багшлах эрх олгох, арга зүйч, багш, сургалтын менежерийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг батлах бөгөөд албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд цэцэрлэг, сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдах;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
28.1.23.төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, үйлчилгээ үзүүлэх журам батлах;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
28.1.24.сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам батлах;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
28.1.25.төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль болон ерөнхий боловсролын лаборатори сургуулийн тусгай арга хэмжээ, хөтөлбөр, төлөвлөгөө, сургалтыг хэрэгжүүлэх журам боловсруулж батлах;
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
28.1.26.гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд монгол хэл, түүх, соёл, ёс заншил зааж сургахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
28.1.27.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, албан тушаалтанд тавих нийтлэг шаардлага, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
28.1.28. энэ хууль болон бусад хуульд заасан бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.2./Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
28.3.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн хоол, хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн стандарт, норм, нормативыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, эрх бүхий байгууллага батална.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
28.4.Сургуулийн нийгмийн ажилтанд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
281 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн боловсролын газар
281.1.Аймаг, нийслэлийн боловсролын газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
281.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах;
281.1.2.ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар дүгнэлт гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад санал болгох;
281.1.3.багш, суралцагчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
281.1.4.боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх;
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
281.1.5.боловсролын тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;
281.1.6.орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох;
281.1.7.орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;
281.1.8.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх.
281.1.9.аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцасны нэгдсэн загварыг батлах.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
281.1.10.өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх, багш, ажилтны мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах.
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
281.2.Нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсийн хэрэгжүүлэх чиг үүргийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн нийслэлийн Засаг дарга тогтооно.
281.3.Нийслэлийн боловсролын газар нь энэ хуулийн 281.1-д заасан чиг үүргээ нийслэлийн дүүргийн боловсролын хэлтсээр дамжуулан хэрэгжүүлж болно.
/Энэ зүйлийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
29 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
29.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
29.1.1.боловсролын асуудлаар тухайн шатны ба доод шатны Засаг даргын тайлан хэлэлцэж, чиглэл өгөх;
29.1.2.орон нутгийн өмчийн боловсролын байгууллагыг хөгжүүлэх төлөвлөгөө батлах, биелэлтэд хяналт тавих;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29.1.3./Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
29.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.
30 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
30.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
30.1.1./Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
30.1.2.иргэнд суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэжил эзэмшүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх;
30.1.З. орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг аймаг, нийслэлийн боловсролын газрын дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
30.1.4. өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг хичээлийн болон дотуур байр, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, ном, сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.1.5.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
30.1.6.энэ хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.1.7. /Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
30.1.8. /Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
30.1.9. /Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
30.1.10./Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
30.1.11.аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрснөөр томилох, чөлөөлөх;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
30.1.12.үндэсний цөөнхийн боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
30.1.13.цэцэрлэгийг зориулалтын барилга байгууламжаар, ерөнхий боловсролын сургуулийг хичээлийн болон дотуур байраар хангах, дотуур байрны хүүхдийн хоол хүнсний хангамжийг зохих журмын дагуу шийдвэрлэх;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
30.1.14. орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх;
/Энэ заалтыг 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
30.1.15.аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;
/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
30.1.16. хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31 дүгээр зүйл. Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
31.1.Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.1.1.боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
31.1.2.хүүхдэд сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх, иргэнд суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх ажлыг захиргааны удирдлагаар хангах;
31.1.З/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.4. /Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.5./Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.6./Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.7.өөрийн орлогоо нэмэгдүүлэхэд боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31.1.8./Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.9.төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагад хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
31.1.10./Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.11./Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31.1.12. хуульд заасан бусад бүрэн эрх.
32 дугаар зүйл. Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх
32.1.Баг, хорооны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
32.1.1. сургуулийн өмнөх болон суурь боловсрол эзэмшүүлэх сургалтад харьяа айл өрхийн хүүхдийг хамруулах;
32.1.2. иргэдийн боловсрол эзэмшсэн байдалд судалгаа хийж, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
32.1.3. суурь боловсрол эзэмшээгүй иргэнд нөхөн эзэмшүүлэх ажил зохион байгуулах.
33 дугаар зүйл. Боловсролын сургалтын байгууллагын удирдлага
33.1.Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон захирал, эрхлэгч удирдана.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
33.2.Захирал, эрхлэгч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
33.З.Боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч нь орон тооны байна.
З4 дүгээр зүйл. Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлага
34.1.Боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт сургуулийн болон цэцэрлэгийн зөвлөл, их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, төрийн өмчийн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль, улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуульд, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу байгуулсан боловсролын сургалтын байгууллагад удирдах зөвлөл тус тус хэрэгжүүлнэ. Сургалт эрхлэх чиглэл, нутаг дэвсгэрийн байршлыг харгалзан сургууль, цэцэрлэгийн зөвлөл болон удирдах зөвлөлийг дундын хэлбэрээр байгуулж болно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 4 дгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
34.2.Цэрэг, цагдаагийн дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад энэ хуулийн 34.1-д заасан заалт хамаарахгүй.
34.3./Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
34.4.Энэ хуулийн 34.1-д заасан зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
35 дугаар зүйл. Сургууль, цэцэрлэгийн зөвлөл
35.1.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь багш, ажилтан, сурагч, эцэг, эх, бусад байгууллагын төлөөлөлтэй байна. 9-11 гишүүнтэй сургууль, цэцэрлэгийн зөвлөлийг 3 жилийн хугацаагаар сонгоно.
35.2.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлд орох багш, ажилтан, сурагч, эцэг, эхийн төлөөллийг тэдгээрийн хамт олны хурлаас тус тус сонгоно.
35.3.Сургууль, цэцэрлэгийн зөвлөлд орох бусад байгууллагын төлөөл¬лийг үүсгэн байгуулагчийн саналыг үндэслэн сургууль, цэцэрлэгийн нийт ажилтны хурлаас сонгоно.
35.4.Сургууль, цэцэрлэгийн зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
35.4.1.сургууль, цэцэрлэгийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, дүрэм, журам батлах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.4.2.сургууль, цэцэрлэгийн дэг журам, дотоод зохион байгуулалтын хэлбэрийг тодорхойлох;
35.4.3.сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
35.4.4.сургалтын чанар, хүүхэд төлөвшүүлэх, хамгаалах, хөгжүүлэх ажлын үр дүн, түвшинг сайжруулах талаар сургууль, цэцэрлэгийн удирдлага болон үүсгэн байгуулагчид санал тавих;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
35.4.5.захирал, эрхлэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих, дэмжлэг үзүүлэх;
35.4.6.багш, сурагч, ажилтны эрх ашгийг хамгаалах;
35.4.7./Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
35.4.8.сургалтын төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
35.4.9.сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, төсвийн төлөвлөлтөд санал өгөх, зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ 6 наснаас нь сургуульд элсүүлэх боломжгүй талаар малчин эцэг, эхийн гаргасан хүсэлтийг үндэслэж шийдвэрлэх;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
35.4.10.сургууль, цэцэрлэгийн батлагдсан төсөв, сангийн зарцуулалтад хяналт тавих, төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлттэй танилцах, мэдээлэх;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
35.4.11.сургууль, цэцэрлэгийн зөвлөлийн үйл ажиллагааны тайланг гаргаж, хамт олны хуралд тайлагнах.
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
35.5./Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
35.6./Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
35.7.Энэ хуулийн 35.4.8 дахь заалт нь зөвхөн төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн зөвлөлд хамаарна.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
36 дугаар зүйл. Удирдах зөвлөл
36.1.Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, багш, суралцагч, төгсөгчийн төлөөлөлтэй байна.
/Энэ хэсэгт 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
36.2.Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51-6О хувь нь үүсгэн байгуулагчийн төлөөлөл байна. Удирдах зөвлөлд орох үүсгэн байгуулагчийн төлөөллийг үүсгэн байгуулагчийн шийдвэрээр болон түүний эрх шилжүүлснээр томилно.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
36.З.Удирдах зөвлөлд орох багш, суралцагчийн төлөөллийг хамт олны хурлаас сонгоно.
36.4./Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
36.5.Удирдах зөвлөлийн гишүүнийг гурван жилийн хугацаагаар сонгох буюу томилно. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг жил бүр өөрчилж болно.
/Энэ зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
36.6.Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна. Удирдах зөвлөл бүрэн эрхийн хугацаанд жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагч, зөвлөлийн дарга буюу гишүүдийн 1/З-ээс доошгүйн саналаар хуралдуулна. Захирал тодорхой асуудлаар удирдах зөвлөлийг хуралдуулах саналаа зөвлөлийн даргад тавьж болно.
/Энэ хэсгийн дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.7.Удирдах зөвлөл олонхийн саналаар шийдвэр гаргана. Зөвлөлийн даргыг удирдах зөвлөлөөс сонгоно.
/Энэ хэсгийн дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.8.Удирдах зөвлөл үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий комисс, ажлын хэсэг байгуулан ажиллуулж болно.
/Энэ хэсгийн дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.9.Удирдах зөвлөлд орсон үүсгэн байгуулагчийн төлөөлөл нь түүний бодлого, чиг үүргийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийн дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.10.Удирдах зөвлөлийн даргыг үүргээ хангалтгүй биелүүлсэн, хууль тогтоомж зөрчсөн нь нотлогдсон, өөрөө чөлөөлөгдөхийг хүссэн үндэслэлээр хугацаанаас өмнө өөрчилж болно.
/Энэ хэсгийн дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.11. Үүсгэн байгуулагч удирдах зөвлөл, түүний гишүүнийг хангалтгүй ажилласан гэж үзвэл өөрийн төлөөллөө эгүүлэн татах, бусад гишүүний талаар сонгосон хамт олонд нь мэдэгдэх эрхтэй.
/Энэ хэсгийн дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.12. Удирдах зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсгийн дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.12.1.холбогдох хууль тогтоомжийн дагуу боловсролын байгууллагыг хөгжүүлэх бодлого, төлөвлөгөө, хөтөлбөр, дүрмийг батлах, өөрчлөх;
/Энэ заалтын дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.12.2. сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох.
/Энэ заалтын дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
/Энэ заалтын орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоохтой холбогдох хэсэг нь төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад хамаарахгүй./;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтын дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.12.З. хөрөнгө оруулалт, жилийн төсвийн хуваарилалтыг баталж, зарцуулалтад хяналт тавих, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив авах журам тогтоох;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтын дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.12.4. сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох;
/Энэ заалтын дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.12.5. сургуулийн үйл ажиллагааны тайлан хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх;
/Энэ заалтын дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.12.6.удирдах зөвлөлийн үйл ажиллагааны жилийн тайлан гаргаж үүсгэн байгуулагчид өгөх.
/Энэ заалтын дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.13. Удирдах зөвлөл нь захирлыг томилох, чөлөөлөх саналыг үүсгэн байгуулагчид тавьж болно.
/Энэ хэсгийн дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
36.14.
/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
36.15.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарыг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
37 дугаар зүйл. Боловсролын хяналт
37.1.Боловсролын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлнэ.
37.2.Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавина.
/Энэ зүйлийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ТАВДУГААР БҮЛЭГ
Боловсролын эдийн засаг
З8 дугаар зүйл. Боловсролын төлөвлөлт, мэдээлэл
38.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага орон нутгийн захиргааны болон холбогдох бусад байгууллагын оролцоотойгоор боловсролын хөгжлийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ.
38.2.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын боловсруулсан төлөвлөгөө, арга зүйг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүрэг боловсролын ойрын болон хэтийн төлөвлөгөөтэй байна.
38.З.Цэцэрлэг, сургууль, боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага тогтоосон норм, нормативыг үндэслэн зорилтот төлөвлөгөөтэй ажиллана.
38.4.Өмчийн аль ч хэлбэрийн боловсролын байгууллага хууль тогтоомжид заасан мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд нь үнэн зөв гаргаж боловсролын дээд шатны байгууллагад тайлагнана.
З9 дүгээр зүйл. Боловсролын санхүүжилт
39.1. /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
39.2.Боловсролын байгууллага нь улсын төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.3.Боловсролын сургалтын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, багш, ажилтан, суралцагчийн нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж болох бөгөөд түүнээс олсон орлогоо энэ хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг боловсролын сургалтын байгууллагын захирал, эрхлэгч эдэлнэ.
39.4.Боловсролын байгууллагын өөрийн орлогын хэмжээтэй холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг багасгахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.5.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн боловсролын газар нь улсын төсөв, судалгааны ажлын төслийн зардлаар санхүүжнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.6.Орой, эчнээ, албан бус хэлбэрээр иргэдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
39.7.Орон нутгийг боловсон хүчнээр хангах, чухал хэрэгцээтэй мэргэжилтэн бэлтгэх, суралцагчийн авьяасыг дэмжих, орлого багатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол эзэмшихэд зориулж сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгох бөгөөд тэдгээрийг олгох журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
39.8.Олон нийтийн үүсгэл санаачилгаар аймаг, нийслэл, сум, дүүрэгт боловсрол хөгжүүлэх сан байгуулж болно.
39.9.Боловсролд зориулсан төсвийн болон сангийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
39.10. Ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллага үүсгэн байгуулагчаас өөрт нь нийлүүлсэн болон тухайн сургалтын байгууллагын үйл ажиллагааных нь явцад бий болсон хөрөнгийг өөрийн үндсэн үйл ажиллагааны зорилго, дүрэмд нийцүүлэн зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
39.11.Сургалтын байгууллага нь сургууль хөгжүүлэх сантай байж болох бөгөөд сангийн үлгэрчилсэн дүрмийг боловсролын болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
39.12.Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг өөрийн үйл ажиллагаанаас орлого олох, түүнийг зарцуулах, тайлагнах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
39.13.Боловсролын үнэлгээний байгууллага нь улсын төсөв, судалгааны ажлын орлого их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын хураамжийн орлогоос санхүүжнэ.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
39.14.Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг үр дүн, гүйцэтгэлд суурилан гэрээний дагуу улсын төсвөөс зардлын тодорхой хувийг санхүүжүүлэх бөгөөд үйлчилгээний төлбөрийн хэмжээг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөл тогтооно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
40 дүгээр зүйл. Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт
40.1.Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагыг тогтмол болон нормативт зардлаар санхүүжүүлнэ.
40.2.Төрийн өмчит бүх шатны сургууль, цэцэрлэгийн тогтмол зардал, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байрны нийт зардал, тусгай сургуулийн суралцагчийн үдийн хоолны зардал, цэцэрлэгийн байршлыг харгалзан хүүхдийн хоолны зардлын тодорхой хувь, өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ашгийн болон ашгийн төлөө бус цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн албан болон албан бус сургалтад хамрагдаж байгаа нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
40.3.Сургуулийн өмнөх болон бага, дунд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүн, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багийн сургуульд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох хувьсах зардлын хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүрийг Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
40.4.Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
40.4.1. цэцэрлэгт улсын төсөв, эцэг, эх, асран хамгаалагчаас өгөх төлбөр, өөрийн үйл ажиллагааны орлого;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
40.4.2. ерөнхий боловсролын сургуульд улсын төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
40.4.З. мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад улсын төсөв, өөрийн үйл ажиллагааны орлого;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
40.4.4.их сургууль, дээд сургууль, коллежид улсын төсөв, сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний төсөлт ажлын болон өөрийн үйл ажиллагааны орлого;
/Энэ заалтад 2003 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
40.4.5.Цэрэг, цагдаагийн дээд боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг төр хариуцна.
40.5. /Энэ хэсгийг 2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгосон/
40.5.Нэг суралцагчид ногдох хувьсах зардлыг сургуулийн байршил, хэв шинж, мэргэжлийн чиглэл, олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн сургалтын онцлог болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээтэй уялдуулан энэ хуулийн 40.3-т заасан сургалтын байгууллага тус бүрээр ялгавартай тогтоох бөгөөд аргачлалыг нь боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
40.6.Дээд боловсролын сургалтын байгууллага болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс үзүүлэх буцалтгүй тусламж, зээл, тэтгэлгийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
40.7.Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
40.8.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийг өмчийн хэлбэр үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлнэ.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
41 дүгээр зүйл. Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт
41.1.Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр нь үүсгэн байгуулагчийн хөрөнгө, нэг сурагчид ногдох нормативт зардлын төсвөөс санхүүжүүлэх хэсэг, сургалтын төлбөр, хандив, хөнгөлөлттэй зээл, өөрийн үйл ажиллагааны орлогоос бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2014 оны оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
41.2.Төрийн бус өмчийн боловсролын сургалтын байгууллагын сургалтын орчинг сайжруулах, тэдгээрийг багшлах боловсон хүчнээр хангахад Засгийн газар тогтоосон журмын дагуу дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
41.3.Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид төрөөс ногдох сургалтын нормативт зардлын хэмжээг тухайн боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлбөртэй нь уялдуулан Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.
/Энэ хэсгийг 2014 оны оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд үүнийг 2015 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
41.4.Гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд монгол хэл, түүх, ёс заншил, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлж болох бөгөөд дэмжлэг үзүүлэх нөхцөл, шаардлага, хэмжээг Засгийн газрын баталсан журмаар зохицуулна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
42 дугаар зүйл.Боловсролын байгууллагын сургалтын орчин
42.1. Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
42.2. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллага өөрийн харьяа хэвлэл, мэдээлэл, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хичээлийн хэрэглэгдэхүүнийг засварлах, үйлдвэрлэх, хангах зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах нэгжтэй байж болно.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
42.3.Цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хоол хүнсний зүйл болон суралцагчийн эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын норм, нормативыг холбогдох хууль тогтоомж, боловсролын стандартыг үндэслэн боловсрол, эрүүл мэндийн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран баталж мөрдүүлнэ.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
42.4. Ашгийн төлөө бус боловсролын сургалтын байгууллагыг хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж, сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сурах бичиг, дотуур байраар хангах ажлыг үүсгэн байгуулагч хариуцна.
/Энэ хэсэгт 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
42.5.Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана.
/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
42.6.Боловсролын сургалтын байгууллага нь барилга, хот төлөвлөлтийн норм, нормативыг баримтлан тогтоосон, сургалтад зориулсан эзэмшил газартай байна.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
42.7.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь шинээр барих сургууль, цэцэрлэгийн урт хугацааны төлөвлөлтийг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, сургууль, цэцэрлэгийн эзэмшил, ашиглалтын эдэлбэр газрыг сургалтын орчинд тавигдах шаардлагад нийцсэн талбайн хэмжээний дагуу нөөцөд авах шийдвэр гаргана.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
42.8.Энэ хуулийн 42.7-д заасны дагуу шинээр барих сургууль, цэцэрлэгийн нөөцийн газрыг өөр зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах, худалдахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
42.9.Дээд боловсролын сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай зориулалтын барилга байгууламж, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн орчин, лаборатори, сургалтын хэрэглэгдэхүүн, дотуур байраар хангах ажлыг Удирдах зөвлөл хариуцна.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
43 дугаар зүйл. Боловсролын харилцаанд оролцогчдын
нийгмийн баталгаа
43.1. Багш нийгмийн дараахь баталгаагаар хангагдана:
43.1.1.хөдөлмөрийн шинж чанар, мэргэжлийн онцлогт тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, нөхөх олговор, шагнал урамшуулал авах, хуульд заасан бусад хөнгөлөлт эдлэх;
43.1.2.багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан багшид ажлын 33, захирал, эрхлэгч, орлогч захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, хичээлийн зохицуулагч, нийгмийн ажилтан, арга зүйч, дадлагын болон байрны багш, цэцэрлэгийн туслах багшид ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй;
43.1.3.орон сууц барих буюу худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээл, тусламж авах;
43.1.4.төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгах;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
43.1.5.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан багшид нэмэгдэл цалин, урамшил, бусад дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
43.1.6./Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
43.1.7.Дараах этгээдэд 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох:
43.1.7.а.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч;
/Энэ заалтыг 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
43.1.7.б.сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багш.
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
43.1.8.ерөнхий боловсролын сургуулийн эмч, бага ангийн багшид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 7.8-д заасан нэмэгдлийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тооноос хамаарч сар бүр олгох;
/Энэ заалтыг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
43.1.9. хуульд заасан бусад баталгаа.
/Энэ заалтын дугаарт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтын дугаарm 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
43.2. Суралцагч нийгмийн дараахь баталгаагаар хангагдана:
43.2.1. оршин суудаг газраасаа сургуульд тогтмол явах боломжгүй, өнчин буюу амьжиргааны түвшин доогуур суралцагчийг дотуур байраар хангах;
43.2.2.ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байранд төлбөргүй суух;
/Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
43.2.З.сурагчийг хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтаар сургуульдаа ирэх, гэртээ буцахад эцэг, эх, асран хамгаалагчийн зардал, хүсэлтээр унаагаар үйлчлэх арга хэмжээг сургуулийн захиргаа, нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулах;
43.2.4. оршин суудаг газраасаа өөр аймаг, хотод суралцаж байгаа оюутны жилд 2 удаа орон нутагтаа ирж, очих зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу хөнгөлөх;
43.2.5.нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлтт оруулсан/
43.2.6.Засгийн газраас тогтоосон журмын дагуу эмнэлэг, нийтийн хоол, соёл, урлагийн болон ахуйн үйлчилгээгээр үйлчлэх зардлыг хөнгөлөх;
43.2.7.суралцагчийн онцгой авьяас, чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, урамшуулан дэмжих, өнчин, амьжиргааны түвшин доогуур, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг сурах нөхцөл бололцоогоор төрөөс хангах;
/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
43.2.8.хөдөөгийн сумдын захиалга-гэрээний дагуу багш мэргэжлээр суралцаж байгаа оюутан, магистрантад Боловсролын зээлийн сангаас хөнгөлттэй нөхцөлөөр зээл, тэтгэлэг олгох;
/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
43.2.9.сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан суралцагч-дад Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
43.2.10.мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчдад Засгийн газраас тогтоосон хэмжээ, журмын дагуу сар тутам тэтгэлэг олгох;
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
43.2.11. хуульд заасан бусад баталгаа.
/Энэ заалтын дугаарт 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
43.3.Багш, суралцагчид үзүүлэх хөнгөлөлт, нөхөх олговор, тэтгэлэг, тэтгэмж, шагнал урамшил нь өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш байна.
43.4.Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, бусад албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгох бөгөөд уг урамшууллын хэмжээ, түүнийг олгох журмыг Төрийн албаны тухай хуулийн 31.3-т заасны дагуу Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
43.5.Төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт энэ хуулийн 3.1.15-д заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
43.6.Энэ хуулийн 43.1.8-д заасан нэмэгдлийг Төрийн албаны тухай хуулийн 28.9-д заасны дагуу тогтооно.
/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/
43.7.Энэ хуулийн 43.1.4, 43.5-д заасан нэг удаагийн тэтгэмж тооцох цалингийн дундаж хэмжээ, тэтгэмж олгох шалгуур нөхцөлийг Төрийн албаны тухай хуулийн 30.2-т заасан журмыг баримтлан тогтооно.
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Боловсролын харилцаанд оролцогчдын нийтлэг эрх, үүрэг
44 дүгээр зүйл. Багшийн эрх, үүрэг
44.1. Багш дараахь эрхтэй:
44.1.1.сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангуулах;
44.1.2.сургалтад шинжлэх ухааны дэвшилт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх;
44.1.З.суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх;
44.1.4.суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авьяас, бие сэтгэцийн хөгжилтөд тодорхойлолт өгөх;
44.1.5.суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах;
44.1.6. судалгаа шинжилгээний ажил хийх, багшийн мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалах, мэргэжлийн цол хүртэх;
44.1.7. хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон эцэг, эх, асран хамгаалагчийн талаар насанд хүрээгүй суралцагчаа төлөөлөн зохих байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх;
44.1.8/Энэ залтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
44.2.Багш дараахь үүрэгтэй:
44.2.1.багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих;
44.2.2.боловсролын стандартыг хэрэгжүүлэх;
44.2.3.онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх;
44.2.4.суралцагчдыг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах;
44.2.5.суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харьцах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлэх;
44.2.6.суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандах;
44.2.7.суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
44.2.8.хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн бие эрхтэн, хөгжлийн онцлогийг хүндэтгэн үзэж, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч бусдын адил тэгш байх нөхцөлийг бүрдүүлэх.
/Энэ заалтыг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
44.3.Багш нь суралцагчийн бие махбодид халдах, тэдэнд сэтгэл санааны дарамт үзүүлэх, хувийн нууцыг нь задруулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
44.4.Багш нь хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ багшийн ёс зүйн дүрмийг баримталж ажиллана.
/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
45 дугаар зүйл. Суралцагчийн эрх, үүрэг
45.1. Суралцагч дараахь эрхтэй:
45.1.1. суралцах нөхцөл бололцоогоор хангуулах;
45.1.2. сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгаагүй хичээлээс сонгон судлах;
45.1.З. сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих;
45.1.4. суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх;
45.1.5. хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх;
45.1.6. гэрээнд өөрөөр заагаагүй бол сургууль төгсөгч эзэмшсэн буюу сонирхсон мэргэжлийн дагуу эрхлэх ажлаа хөдөлмөрийн зах зээл дээр чөлөөтэй сонгох;
45.1.7.сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;
45.1.8.уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах.
/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
45.2. Суралцагч дараахь үүрэгтэй:
45.2.1. сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;
45.2.2.багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
45.2.3. бие дааж суралцах арга барилыг эзэмших;
45.2.4. багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;
45.2.5. сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих;
45.2.6. сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх.
46 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг
46.1. Эцэг, эх, асран хамгаалагч дараахь эрхтэй:
46.1.1.хүүхдээ аль сургуульд, ямар хэлбэрээр суралцуулахыг зохих журмын дагуу сонгох;
46.1.2.боловсролын сургалтын байгууллага, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах;
46.1.З.хүүхдийнхээ мэдлэг, чадвар, авьяас, бие, сэтгэцийн талаар сургууль, багшаас гаргасан тодорхойлолттой танилцах.
46.2. Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй:
46.2.1.хүүхдийн авьяас, чадварыг бага наснаас нь дэмжин хөгжүүлэх, боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах, мэргэжлээ сонгоход нь хүүхэддээ туслах;
46.2.2.сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургууль, багшаас тавьсан шаардлагыг биелүүлэх;
46.2.З.хүүхэддээ 16 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл, сонирхлыг нь хааж боогдуулахгүй байх;
46.2.4. хүүхдийг гэр бүлийн орчинд сургах арга барил эзэмших.
46.2.5.боловсрол эзэмшихэд нь хүүхэддээ байнгын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, урамшуулан дэмжих;
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
46.2.6.хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах.
/Энэ заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
46.3.Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяас, чадварыг хөгжүүлэх асуудлаар боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
47 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
47.1. Аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрхтэй:
47.1.1.мэргэжилтэн бэлтгүүлэх, ажиллагчдын мэргэшлийг дээшлүүлэх захиалгыг холбогдох боловсролын сургалтын байгууллагад өгөх, гэрээ байгуулах;
47.1.2.гэрээ, захиалгаар суралцагчийн талаар санал гаргах, шаардлага тавих;
47.1.3.ажилтандаа боловсрол олгох, түүний мэргэшил дээшлүүлэх сургалт зохион байгуулах;
47.1.4.боловсролын байгууллагыг бэхжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, ивээн тэтгэсний төлөө хууль тогтоомжид заасан зохих хөнгөлөлт эдлэх.
47.2. Аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэгтэй:
47.2.1.гэрээний дагуу суралцагчийг хүлээн авч үйлдвэрлэлийн дадлага хийлгэх нөхцөл, бололцоогоор хангах;
47.2.2. гэрээ, захиалгаар суралцагчийн сургалтын зардлыг төлөх;
47.2.З.ажилтан бие дааж сурч боловсрох, хүүхдээ сургахад нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
48 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
48.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
48.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
48.3.Удирдах ажилтны болон багшийн ёс зүйг ноцтой зөрчсөн бол багшлах эрхийг хасах арга хэмжээ авна.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хөдөлмөрийн тухай хууль

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.
2 дугаар зүйл.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж
2.1.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.”ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг;
3.1.2.”ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг;
3.1.3.”хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог;
3.1.4.”хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог;
3.1.5.”хамтын хэлэлцээр” гэж иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог;
3.1.6.”ажил олгогчийн төлөөлөгчид” гэж аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогчоос эрх олгосон этгээд буюу дүрэмдээ ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг;
3.1.7.”ажилтны төлөөлөгчид” гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг;
3.1.8.”хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан” гэж хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг;
3.1.9.”хөдөлмөрийн хамтын маргаан” гэж хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүүг;
3.1.10.“хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлийг;
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.11./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3.1.12./Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
3.1.13.“ажил хаялт” гэж хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зорилгоор ажилтнаас үүрэгт ажлаа сайн дурын үндсэн дээр тодорхой хугацаагаар бүрэн буюу хэсэгчлэн зогсоохыг.
3.1.14.”албадан хөдөлмөр” гэж хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүргийг;
/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
3.1.15.”байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг.
/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах харилцаа
4.1.Энэ хуулиар дор дурдсан талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний болон түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцааг зохицуулна:
4.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага болон Монгол Улсын иргэн хоорондын;
4.1.2.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон Монгол Улсын иргэн хоорондын;
4.1. 3.дотоодын аж ахуйн нэгж, байгууллага болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн хоорондын;
4.1.4.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, харьяалалгүй хүн хоорондын.
4.2.Эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн ажиллагчид нь хөдөлмөрийн харилцааны талаар журам тогтоогоогүй, эсхүл энэ хуулийг мөрдөхөөр тохиролцсон бол энэ хуулийн холбогдох заалтыг хэрэглэнэ.
4.3.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон хөдөлмөрийн нөхцөлтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
5 дугаар зүйл.Ажил олгогчийн эрх, үүрэг
5.1.Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.
5.2.Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, энэ хууль болон хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.3.Ажил олгогч нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
/Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/
6 дугаар зүйл.Ажилтны эрх, үүрэг
6.1.Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй.
6.2.Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.3.Ажилтан нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
/Энэ хэсгийг 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зүйл.Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглох
7.1.Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй.
7.2.Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно.
/Энэ хэсэгт 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
7.3.Ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил, үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй.
7.4.Иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй.
7.5.Энэ хуулийн 7.4-т заасныг зөрчиж асуулт тавьсан тохиолдолд ажилтан түүнд хариулах үүрэггүй.
7.6.Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол түүнийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзах, эсхүл эрхэлж байгаа ажлаас нь халахыг хориглоно.
7.7.Ажил олгогч хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан,буюу дархлалын олдмол хомсдолтой нь тогтоогдсон ажилтны талаарх Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн 11.3-т заасан мэдээллийг задруулахыг хориглоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХАМТЫН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭР
8 дугаар зүйл.Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах үндсэн зарчим
8.1.Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад дараахь зарчим баримтална:
8.1.1.ил тод байх;
8.1.2.хууль тогтоомжид нийцсэн байх;
8.1.3.талуудын төлөөлөгчдийн тоо адил байх;
8.1.4.талууд эрх тэгш байх;
8.1.5.хамтын гэрээ, хэлэлцээрт тусгах асуудлаа чөлөөтэй сонгож хэлэлцэх;
8.1.6.сайн дураараа үүрэг хүлээх;
8.1.7.хүлээх хариуцлагыг тодорхой заах.
9 дүгээр зүйл.Мэдээллээр хангах
9.1.Хамтын гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хэлэлцээ хийх үед төрийн холбогдох байгууллага, ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдөд шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.
9.2.Талууд хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ биелэлт, явцын талаар өөрт байгаа бүх мэдээллийг харилцан солилцох үүрэгтэй.
10 дугаар зүйл.Хөндлөнгийн оролцоог хориглох
10.1.Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэх явцад төрийн ба төрийн бус, шашны байгууллага, улс төрийн нам, иргэн, албан тушаалтны зүгээс талуудын хууль ёсны эрхийг хязгаарлах буюу эрхээ хэрэгжүүлэхэд нь хууль бусаар саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.
11 дүгээр зүйл.Хамтын гэрээ, хэлэлцээрийг санаачлах
11.1.Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль ч тал санаачилж болно.
11.2.Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийх санал гаргаж байгаа тал энэ тухайгаа нөгөө талд бичгээр мэдэгдэнэ.
11.3.Ажил олгогчийн өмнөөс хэлэлцээ хийх эрхийг энэ хуулийн 3.1.6 -д заасан ажил олгогчийн төлөөлөгчид эдэлнэ.
11.4.Энэ хуулийн 3.1.7-д д заасан ажилтны төлөөлөгчид ажилтны нэрийн өмнөөс хэлэлцээ хийх, хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах эрхтэй.
11.5.Улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн түвшинд, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно.
12 дугаар зүйл.Хэлэлцээ хийх
12.1.Хамтын гэрээ, хэлэлцээрийг талууд хэлэлцээ хийх замаар байгуулна.
12.2.Хэлэлцээг санаачлагч тал нь хэлэлцээ хийх бүрэлдэхүүн, хамтын гэрээ, хэлэлцээрийн болон тэдгээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, хэлэлцээ хийх тухай мэдэгдэлдээ хавсарган нөгөө талдаа хүргүүлнэ.
12.3.Мэдэгдэл хүлээн авсан тал ажлын таван өдрийн дотор хариуг бичгээр өгнө.
12.4.Хэлэлцээ хийх тухай мэдэгдэл хүлээн авсан тал дор дурдсан хугацаанд хэлэлцээг эхлэх үүрэгтэй:
12.4.1.хамтын гэрээ байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор;
12.4.2.хамтын хэлэлцээр байгуулах тухай мэдэгдэл хүлээн авсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор.
12.5.Мэдэгдэл хүлээн авсан тал нь энэ хуулийн 12.3, 12.4-т заасан хугацаанд хариу ирүүлээгүй буюу хэлэлцээг эхлээгүй, эсхүл хэлэлцээний явцад тохиролцоонд хүрээгүй саналын зөрүүг энэ хуулийн Аравдугаар бүлэгт заасан хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулах журмын дагуу зохицуулна.
12.6.Хэлэлцээнд оролцогчид нь хэлэлцээний явцад мэдэж авсан албаны болон худалдааны нууцад хамаарах мэдээ сэлтийг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.
12.7.Хэлэлцээ хийхтэй холбогдсон зардал болон түүнд талуудын урьдчилан тохиролцсоноор оролцож байгаа мэргэжилтэнд олгох хөлс, бусад зардлыг хамтын гэрээ, хэлэлцээрт заасан журмын дагуу гаргана.
12.8.Хэлэлцээнд оролцож байгаа, үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн ажилтан, сонгуультанд зохих дээд шатны байгууллагаас нь урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр тухайн сонгуульт ажилтай нь холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулах, тэднийг хэлэлцээнд оролцсоных нь төлөө өөр ажилд шилжүүлэх буюу ажил олгогчийн санаачилгаар хэлэлцээний туршид болон хэлэлцээ дууссанаас хойш нэг жилийн дотор ажлаас халахыг хориглоно.
12.9.Хэлэлцээ нь талуудын бүх төлөөлөгч хамтын гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурснаар дуусгавар болно.
13 дугаар зүйл.Хамтын гэрээ, хэлэлцээрийн үйлчлэх хүрээ
13.1.Хамтын гэрээ, хэлэлцээр нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь төлөөлөн хамгаалж байгаа гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын нийт ажил олгогч, ажилтныг хамаарч үйлчилнэ.
14 дүгээр зүйл.Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах
14.1.Хамтын гэрээ, хэлэлцээрийг байгуулахад энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан журмыг баримтална. Хамтын гэрээг аж ахуйн нэгж, байгууллагын бизнес төлөвлөгөө батлахаас өмнө байгуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.2.Аж ахуйн нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна.
14.3.Хэлэлцээр байгуулах санаачилга гаргасан этгээдийн тооноос үл хамааран тухайн түвшинд нэг хэлэлцээр байгуулна.
14.4.Ажил олгогч нь хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах үед өөрт байгаа мэдээлэл, бичиг хэргийн техник хэрэгсэл, ажлын бус цагаар хурал, зөвлөлгөөн хийх байр гаргаж өгөх, ухуулга сурталчилгаа явуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэй.
14.5.Хамтын гэрээг нэг жил, түүнээс дээш; хэлэлцээрийг хоёр жилийн хугацаагаар тус тус байгуулна.
15 дугаар зүйл.Хамтын гэрээ, хэлэлцээрийг бүртгэх
15.1.Ажил олгогч нь өөрийн оршиж байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хамтын гэрээг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүртгүүлэхээр хүргэнэ.
15.2.Салбар /салбар дунд/-ын, бүсийн, аймаг, нийслэлийн түвшний болон мэргэжлийн тарифын хэлэлцээрийг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэхээр хүргэнэ.
15.3.Сум, дүүргийн түвшинд байгуулсан хэлэлцээрийг сум, дүүргийн Засаг дарга нь түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 15 хоногийн дотор аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт бүртгүүлэхээр хүргэнэ.
15.4.Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана.
15.5.Бүртгүүлээгүй буюу хууль тогтоомжид нийцээгүй, эсхүл ажилтны эрхийн байдлыг хууль тогтоомжид зааснаас дордуулсан хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх бөгөөд түүнийг биелүүлэхгүй.
16 дугаар зүйл.Хамтын гэрээ, хэлэлцээрийг дагаж мөрдөх
16.1.Хамтын гэрээ, хэлэлцээр нь энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
16.2.Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй.
16.3.Аж ахуйн нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ.
16.4.Хуульд заасан нөхцөл, журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээг татан буугдах хугацааны туршид дагаж мөрдөнө.
16.5.Хамтын гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг түүнд тодорхойлсон нөхцөл, журмын дагуу талуудын тохиролцсоноор шийдвэрлэх бөгөөд хэрэв хамтын гэрээ, хэлэлцээрт энэ тухай тодорхой заагаагүй бол түүнийг анх байгуулахад хэрэглэсэн журмыг баримтална.
17 дугаар зүйл.Хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавих
17.1.Хамтын гэрээний биелэлтэд талууд болон тэдгээрийн төлөөлөгчид хяналт тавина.
17.2.Бүх түвшинд байгуулагдсан хэлэлцээрийн биелэлтэд талууд болон тэдгээрийн төлөөлөгчид, түүнчлэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хяналт тавина.
17.3.Талууд хяналт хэрэгжүүлэхдээ хамтын гэрээ, хэлэлцээрт холбоотой өөрт байгаа бүх мэдээллийг харилцан солилцох үүрэгтэй.
17.4.Талууд хамтран ба дангаар хамтын гэрээ, хэлэлцээрийн биелэлт, түүний явцыг хагас жил тутам буюу хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хугацаанд дүгнэж, нийт ажилтанд мэдээлнэ.
18 дугаар зүйл.Хамтын гэрээгээр зохицуулах харилцаа
18.1.Хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй дараахь харилцааг зохицуулна:
18.1.1.үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
18.1.2.ажилтны мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх, түүнд шинэ мэргэжил эзэмшүүлэх болон ажлын байрны баталгааг хангах;
18.1.3.ажил, амралтын цагийн горим тогтоох;
18.1.4.ажилтан, үүний дотор жирэмсэн, насанд хүрээгүй, тахир дутуу болон одой хүний хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах;
18.1.5.аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгжийг хувьчлах, өөрчлөн байгуулах тохиолдолд ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
18.1.6.үнийн өсөлт, мөнгөний ханшийн бууралтын түвшнээс хамааруулж цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх;
18.1.7.ажилтны нийгмийн хамгаалалд зориулах хөрөнгийн хэмжээг тогтоох;
18.1.8.экологийн аюулгүй байдал, хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах;
18.1.9.ажиллахын зэрэгцээ суралцаж байгаа ажилтанд ажил олгогчийн зүгээс хөнгөлөлт үзүүлэх;
18.1.10.аж ахуйн нэгж, байгууллагын орон сууц, хүүхдийн цэцэрлэг, ясли, нийгэм, соёлын зориулалттай барилга, байгууламж барих, ашиглах, олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эх буюу ганц бие эцэг, тахир дутуу хүүхэдтэй ажилтанд хөнгөлөлт үзүүлэх, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байсан ахмад настан, тахир дутуу хүн, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс эрүүл мэнд нь хохирсон ажилтны амьжиргааг сайжруулах;
18.1.11.үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах.
18.2.Энэ хуулиар ажилтанд олгосон баталгааг илүү нөхцөлөөр хамтын гэрээнд тогтоож болно.
18.3.Хамтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, биелэлтийг дүгнэх, мэдээлэх, хоёр болон гурван талт харилцааг хөгжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгана.
19 дүгээр зүйл.Хамтын хэлэлцээрээр зохицуулах харилцаа
19.1.Хамтын хэлэлцээрээр дараахь харилцааг зохицуулна:
19.1.1.улсын хэлэлцээрээр улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудал;
19.1.2.салбар /салбар дунд/-ын хэлэлцээрээр тодорхой ажил, мэргэжлийн ажилтны цалин хөлсний хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, нормативын асуудал;
19.1.3.бүсийн хэлэлцээрээр тухайн бүс нутгийн хэмжээнд дагаж мөрдөх хүн амын амьжиргааны болон цалин хөлсний доод хэмжээ, нөхөн олговор, иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нийтлэг асуудал;
19.1.4.аймаг, нийслэл, сум, дүүргийн хэлэлцээрээр тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид дагаж мөрдөх хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны асуудал;
19.1.5.мэргэжлийн тарифын хэлэлцээрээр тодорхой ажил, мэргэжлийн хүрээний хөдөлмөрийн харилцааны асуудал.
20 дугаар зүйл.Хамтын хэлэлцээрт оролцогч талууд
20.1.Хамтын хэлэлцээрт энэ хуулийн 3.1.6, 3.1.7-д заасан ажил олгогчийн болон ажилтны төлөөлөгчдөөс гадна төрийн захиргааны байгууллагын төлөөлөгчид оролцож болно.
20.2.Хамтын хэлэлцээр нь түүнд оролцогч талуудаас хамааран хоёр талын, гурван талын байна.
20.3.Хамтын хэлэлцээр нь оролцогч талууд, хэлэлцэх асуудлын хүрээнээс хамаарч, улсын хэмжээнд улсын, салбар /салбар дунд/-ын; засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд бүсийн, аймаг, нийслэл,сум, дүүргийн; тодорхой ажил, мэргэжлийн түвшинд мэргэжлийн тарифын гэсэн төрөлтэй байна.
20.4.Хамтын хэлэлцээрт түүний төрлөөс хамааран дор дурдсан талууд оролцоно:
20.4.1.улсын хэлэлцээрт Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллага;
20.4.2.салбар /салбар дунд/-ын хэлэлцээрт тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах салбарын байгууллага;
20.4.3.бүсийн хэлэлцээрт тухайн бүс нутгийн аймаг, нийслэлийн Засаг дарга, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах бүс нутгийн байгууллага;
20.4.4.аймаг, нийслэл, сум, дүүргийн хэлэлцээрт тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг дарга, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах тухайн нутаг дэвсгэрийн байгууллага;
20.4.5.мэргэжлийн тарифын хэлэлцээрт төрийн захиргааны холбогдох байгууллага, тухайн мэргэжлийн ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ
21 дүгээр зүйл.Хөдөлмөрийн гэрээ
21.1.Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно:
21.1.1.ажлын байрны буюу албан тушаалын нэр;
21.1.2.ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;
/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сар 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
21.1.3.үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;
21.1.4.хөдөлмөрийн нөхцөл.
21.2.Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй.
21.3.Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.
21.4.Хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна.
21.5.Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна.
21.6.Талууд гэрээнд энэ хуулийн 21.1-д заасан гол нөхцөлөөс гадна бусад нөхцөлийг тохирч болно.
21.7.Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
22 дугаар зүйл.Контракт
22.1.Өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг хэрэгжүүлэхдээ бусдын хөдөлмөрлөх үйл ажиллагааг, мөн ажил олгогч нь иргэний гоц буюу ховор авьяас, өндөр ур чадварыг хөлслөн авч ашиглах зорилгоор иргэнтэй контракт байгуулна.
22.2.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу контракт байгуулж иргэнийг авч ажиллуулж болох ажил, албан тушаалын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
23 дугаар зүйл.Хөдөлмөрийн гэрээний хугацаа
23.1.Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна.
23.2.Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна:
23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй;
23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай;
23.2.3.ажил, албан тушаал нь хууль болон бусад шийдвэрийн үндсэн дээр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд ажиллах ажилтантай эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэж орох хүртэл, улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар, шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар. Туршилтын болон сургалтын хугацаа нь 6 сараас илүүгүй байна.
/Энэ заалтад 2017 оны4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
23.3.Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.
231 дүгээр зүйл.Туршилтын хугацаа
231.1.Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно.
231.2.Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна.
231.3.Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно.
/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
232 дугаар зүйл.Дагалдан ажиллуулах хугацаа
232.1.Ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болно.
232.2.Дагалдан ажиллуулах хугацаа гурван сар хүртэл байна.
/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
233 дугаар зүйл.Цагаар ажиллах
233.1.Ажил олгогч цагаар ажиллах ажилд ажилтан авч ажиллуулж болно.
233.2.“Цагаар ажиллах” гэж ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ.
233.3.Цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг талууд харилцан тохиролцож тусгана.
/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
24 дүгээр зүйл.Хөдөлмөрийн гэрээ байгуулах
24.1.Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
24.2.Ажил олгогч нэг ажлын байранд хэд хэдэн ажилтан ажиллуулах тохиолдолд ажилтан бүртэй хөдөлмөрийн гэрээ байгуулна.
24.3.Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй.
25 дугаар зүйл.Контракт байгуулах ба түүний агуулга
25.1.Контрактыг бичгээр байгуулна.
25.2.Контракт нь таван жил хүртэл хугацаатай байна.
25.3.Талууд контракт байгуулах үедээ хугацаа, ажилтны гүйцэтгэх ажлын эцсийн үр дүн, ажил олгогчийн өмнө хүлээх үүрэг, контрактыг дүгнэх журам, ажилтны мэдэлд олгож буй хөрөнгийн хэмжээ, түүнийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах журам, ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт болон үйл ажиллагааны хүрсэн үр дүн, ашгаас олгох хувь хэмжээ, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхой заасан байна.
25.4.Контрактыг дүгнэх үед ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзвэл цаашид сунгаж болно.
26 дугаар зүйл.Хэд хэдэн ажил, үүргийг зэрэг гүйцэтгэх
26.1.Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно.
26.2.Энэ хуулийн 28 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд ажилтан хэд хэдэн ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ байгуулан ажиллаж болно.
27 дугаар зүйл.Ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглох
27.1.Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээдэд нэг гэр бүлийн буюу төрөл садангийн хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
28 дугаар зүйл.Хэд хэдэн ажил олгогчид нэгэн зэрэг ажиллахыг хориглох
28.1.Хуулийн этгээдэд эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдэл хэрэгжүүлэх ажил, албан тушаалд ажилладаг ажилтан адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг өмчийн бусад төрөл, хэлбэрийн өмчлөгчтэй эрхэлж байгаа ажил, албан тушаалтайгаа ижил, эсхүл удирдах, хяналт тавих шинжтэй ажил, албан тушаалд ажиллахаар зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.2.Энэ хуулийн 28.1 нь хавсран ажиллахад нэгэн адил хамаарна.
28.3.Энэ зүйлийг зөрчсөнөөс ажил олгогчид учруулсан хохирлыг ажилтан энэ хуульд заасны дагуу арилгах үүрэгтэй.
29 дүгээр зүйл.Эрхийн чадамжгүй этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох цаг
29.1.Эрхийн хязгаарлагдмал чадамжтай буюу бүрэн чадамжгүй этгээдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг уг ажилтан ажил үүргээ гүйцэтгэхгүй болсон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
30 дугаар зүйл.Хөдөлмөрийн гэрээний зарим заалт хүчин төгөлдөр бус байх
30.1.Хөдөлмөрийн гэрээний зарим заалт хүчин төгөлдөр бус байх нь түүнийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
31 дүгээр зүйл.Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгүүлэхийг хориглох
31.1.Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй.
32 дугаар зүйл.Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх
32.1. Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
33 дугаар зүйл.Сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх
33.1.Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно.
34 дүгээр зүйл.Ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлэх
34.1.Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ.
35 дугаар зүйл.Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах
35.1.Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална:
35.1.1.төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа;
35.1.2.ээлжийн амралттай байгаа;
35.1.3.эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа;
35.1.4.жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;
35.1.5.хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийхэд болон хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан ажил хаялтад оролцож байгаа;
35.1.6.цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтныг цэргийн жинхэнэ албанд татсан тухай цэрэг татлагын комиссын шийдвэр гартал;
35.1.7.хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдол.
35.1.8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан.
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/
36 дугаар зүйл.Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах
36.1.Ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй:
36.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ирсэн;
36.1.2.ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
36.1.3.хуульд заасан бусад тохиолдол.
36.2.Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.
36.3.Энэ хуулийн 40.1.1. -д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно.
37 дугаар зүйл.Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл
37.1.Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:
37.1.1.талууд харилцан тохирсон;
37.1.2.ажил олгогч иргэн, ажилтан нас барсан;
37.1.3.хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;
37.1.4.хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан;
37.1.5.ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон;
37.1.6.ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан;
37.1.7.ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
37.1.8.хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
38 дугаар зүйл.Хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл
38.1.Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:
38.1.1.ажилтан санаачилсан;
38.1.2.ажил олгогч санаачилсан.
39 дүгээр зүйл.Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлах
39.1.Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно.
39.2.Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно.
40 дүгээр зүйл.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах
40.1.Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:
40.1.1.аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
40.1.2.ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;
40.1.3.ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;
40.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
40.1.5.мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
40.1.6.сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;
40.1.7.контрактад заасан үндэслэл буй болсон.
40.2.Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө.
40.3.Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно.
40.4.Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй.
40.5.Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.
41 дүгээр зүйл.Контрактыг цуцлах үндэслэл, журам
41.1.Контрактыг энэ хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно:
41.1.1.контрактыг дүгнэх үед ажилтан контрактад заасан хийвэл зохих ажлынхаа үр дүнг хүндэтгэх шалтгаангүйгээр хангаагүй буюу хангалттай ажиллаж чадаагүй гэж өмчлөгч үзсэн;
41.1.2.энэ хуулийн 28 дугаар зүйлд заасныг зөрчиж өөр ажил олгогчтой хөдөлмөрийн зэрэгцсэн гэрээ буюу контракт байгуулсан;
41.1.3.ажил олгогч өмчлөх эрхээ бусад этгээдэд бүрмөсөн шилжүүлсэн;
41.1.4.контрактаар ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь нотлогдсон.
41.2.Энэ хуулийн 41.1. 3.-т заасан үндэслэлээр контрактыг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч энэ тухайгаа ажилтанд хоёр сар, түүнээс дээш хугацааны өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд гурван сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.
42 дугаар зүйл.Ажлаас халагдсаны тэтгэмж
42.1.Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно.
42.2.Бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно.
42.3.Төсвийн байгууллагаас энэ хуулийн 42.1-д заасан нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан нийтлэг журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
43 дугаар зүйл.Ажлаас халах, ажил хүлээлцэх
43.1.Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана.
43.2.Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ.
43.3.Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй.
43.4.Ажил олгогч нь ажилтны хүсэлтээр ажил, мэргэжил, мэргэшил, албан тушаал, цалин хөлсний тухай тодорхойлолтыг гаргаж өгөх үүрэгтэй.
44 дүгээр зүйл.Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх
44.1.Хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллага шаардсан бол ажилтныг тухайн ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсооно.
45 дугаар зүйл.Үйлдвэрлэл дээрх сургалт
45.1.Ажил олгогч нь ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, түүний мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, суралцах нөхцөлөөр хангана.
45.2.Үйлдвэрлэл дээр сургалт зохион байгуулах үед онолын болон дадлагын хичээлийг ажлын цагаар явуулж болно.
46 дугаар зүйл.Нийгмийн даатгалд даатгуулах
46.1.Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.
46.2.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.
46.3.Улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө.
46.4.Гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийн тооцоог хууль тогтоомжид заасны дагуу хийнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦАЛИН ХӨЛС, ОЛГОВОР
47 дугаар зүйл.Цалин хөлс
47.1.Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.
48 дугаар зүйл.Цалин хөлсний зохицуулалт
48.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуулиар тогтооно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
48.2.Мэргэжил, албан тушаалын тариф-мэргэшлийн лавлах зохиох аргачлал, мэргэжил, албан тушаалын нэрийн нэгдсэн жагсаалт, хөдөлмөрийн норм, норматив тогтоох болон дундаж цалин хөлс тодорхойлох журмыг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний байгууллагын саналыг үндэслэн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
48.3.Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн дараахь журмыг баталж мөрдүүлнэ:
48.3.1.ажил, албан тушаалын жагсаалт;
48.3.2.ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах;
48.3.3.хөдөлмөрийн норм, норматив;
48.3.4.үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам.
49 дүгээр зүйл.Цалин хөлс олгох зарчим, хэлбэр
49.1.Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.
49.2.Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно.
49.3.Нарийн мэргэшил, мэдлэг, мэргэжил шаардагдах болон онцгой нөхцөлтэй хөдөлмөрийн үнэлгээ илүү байна.
49.4.Энэ хуулийн 231, 232 дугаар зүйлд заасан хугацаанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохиролцож болно.
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
49.5.Цагаар ажиллах ажилтны цагаар болон хийснээр нь олгох цалингийн хэмжээ ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байна.
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
49.6.Цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгоно.
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/
49.7.Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгэсэн ажилд нь ногдох хөлс болон үндсэн цалингийн зөрүүг нөхөн олгоно.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
49.8. Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийн дугаарыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчилсөн/
50 дугаар зүйл.Нэмэгдэл хөлс
50.1.Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно.
50.2.Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил, албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил, үүргийг гүйцэтгэсэн, шөнийн болон илүү цагаар ажилласан бол үндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгоно.
50.3.Нэмэгдэл хөлсийг энэ хууль болон хамтын гэрээгээр тогтоосон хэмжээгээр ажил олгогч ажилтантай тохиролцон тогтооно.
51 дүгээр зүйл.Нэмэгдэл
51.1.Ажилтанд ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн нөхцөлийн болон бусад нэмэгдлийг хамтын гэрээгээр тогтоон олгоно.
52 дугаар зүйл.Нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс
52.1.Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.
53 дугаар зүйл.Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлс
53.1.Илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгоно.
53.2.Энэ хуулийн 53.1-д зааснаар олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
54 дүгээр зүйл.Шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс
54.1.Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд олгох нэмэгдүүлсэн цалин хөлсийг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
55 дугаар зүйл.Ээлжийн амралтын олговор
55.1.Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно.
55.2.Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.
56 дугаар зүйл.Сул зогсолтын үеийн олговор
56.1.Ажилтны буруу биш шалтгаанаар гарсан сул зогсолтын хугацаанд ажилтныг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол хамтын гэрээнд заасан хэмжээний олговор олгоно.
56.2.Хамтын гэрээгээр тодорхойлсон сул зогсолтын олговрын хэмжээ нь уг ажилтны үндсэн цалингийн 60 хувь, түүнээс дээш байх ба цалин хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй.
56.3.Тухайн ажилтны буруугаас сул зогссон бол түүнд олговор олгохгүй.
56.4.Сул зогсолтын хугацаанд өөр ажил гүйцэтгэсэн тохиолдолд уг ажилд нь тохируулан цалин хөлс олгох бөгөөд энэ нь урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээнээс бага байж болохгүй.
56.5.Сул зогсолтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтанд олговор олгохгүй.
57 дугаар зүйл.Ажлын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх үеийн цалин хөлс
57.1.Энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан үндэслэлээр ажилтныг өөр ажилд шилжүүлсэн үед гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгох бөгөөд урьд авч байсан дундаж цалин хөлс буурах тохиолдолд зөрүүг олгоно.
58 дугаар зүйл.18 насанд хүрээгүй ажилтны цалин хөлс
58.1.18.насанд хүрээгүй ажилтны цалин хөлсийг цагаар, эсхүл хийснээр нь бодож, ажлын өдрийн хорогдуулсан цагт нь ногдох үндсэн цалинг нэмж олгоно.
59 дүгээр зүйл.Ажил хүлээлцэх хугацааны олговор
59.1.Ажил хүлээлцэх хугацааны олговрыг ажилтны ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага олгоно.
59.2.Ажил олгогчийн буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл уг хугацааны олговрыг ажилтанд олгоно.
59.3.Ажилтны буруугаас ажил хүлээлцэх хугацаа хэтэрвэл ажилтанд уг хугацааны олговрыг олгохгүй.
60 дугаар зүйл.Цалин хөлс олгох хугацаа
60.1.Ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно.
60.2.Ажилтны цалин хөлсийг цаг, өдөр, долоо хоногоор тооцон олгож болно.
60.3.Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно.
61 дүгээр зүйл.Цалин хөлсийг төлөх хэлбэр
61.1.Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг мөнгөн хэлбэрээр олгоно.
62 дугаар зүйл.Цалин хөлсний өөрчлөлтийн тухай мэдэгдэх
62.1.Ажил олгогч нь нийт ажилтны цалин хөлсний хэлбэр, хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчилсөн тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна.
63 дугаар зүйл.Цалин хөлснөөс хийх суутгал, түүний хэмжээг хязгаарлах
63.1.Ажилтны цалин хөлснөөс зөвхөн дор дурдсан тохиолдолд суутгал хийж болно:
63.1.1.ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан;
63.1.2.хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.
63.2.Ажилтны нэг сарын цалин хөлснөөс хийх нийт суутгалыг /орлогын албан татварыг оролцуулахгүйгээр/ цалин хөлсний 20 хувиас, харин хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон хэд хэдэн суутгал нэгэн зэрэг хийх бол цалин хөлсний 50 хувиас хэтрүүлж болохгүй.
63.3.Ажилтан нь түүний цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэр буюу суутгалын хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно.
63.4.Ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана.
63.5.Ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргана.
64 дүгээр зүйл.Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтанд олгох тэтгэмж, олговор
64.1.Энэ хуулийн 35.1. 3-т зааснаар эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, 35.1. 5-т зааснаар хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийх үед болон 35.1. 1, 35.1. 6-д заасан тохиолдолд ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.
64.2.Энэ хуулийн 64.1-д зааснаас бусад 35 дугаар зүйлд заасан тохиолдолд олгох тэтгэмж, олговрыг энэ хууль, холбогдох бусад хууль болон хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
65 дугаар зүйл.Өөр орон нутагт ажиллахаар шилжих үед олгох нөхөх олговор
65.1.Нэг аймаг, хотоос нөгөө аймаг, хотод, түүнчлэн аймаг, хотын дотор нэг сум, хорооноос нөгөө сум, хороонд шилжин сонгогдсон буюу томилогдсон ажилтанд уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн гишүүдэд уналга, ачаа тээшийн зардлыг хүлээн авч байгаа байгууллага олгоно.
66 дугаар зүйл.Хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй үеийн олговор
66.1. Гамшиг болон аюул үүссэн, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар ажилдаа ирж чадаагүй ажилтанд үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний олговор олгоно.
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
66.2.Ажилдаа ирээгүй ба энэ хуулийн 66.1-д заасан гамшиг, саатлын хор уршгийг арилгахад биеэр оролцсон ажилтанд үндсэн цалингийн хэмжээгээр олговор олгоно.
67 дугаар зүйл.Ажлын цагийг богиносгосон үеийн цалин хөлс
67.1.Энэ хуулийн 71.1, 71.2, 71.4-т заасан ажилтны ажлын богиносгосон цагийг ажилласан цагт тооцож дундаж цалин хөлсийг олгоно.
67.2.Энэ хуулийн 71.3, 71.5-д заасны дагуу ажлын цагийг нь богиносгосон ажилтанд зургаан сарын хугацаанд түүний урьд авч байсан дундаж цалин хөлсийг олгоно.
68 дугаар зүйл.Ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн үеийн цалин хөлсний зөрүү
68.1.Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүнийг энэ хуулийн 107.1-д зааснаар эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол түүний урьд авч байсан болон одоо авч байгаа цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно.
68.2.Энэ хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлсэн үед цалин хөлс буурахад хүрвэл зургаан сарын хугацаанд түүний урьд авч байсан болон одоо авч байгаа дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор олгоно.
69 дүгээр зүйл.Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор
69.1.Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.

ТАВДУГААР БҮЛЭГ
АЖИЛ, АМРАЛТЫН ЦАГ
70 дугаар зүйл.Ажлын цаг
70.1.Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна.
70.2.Ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг байна.
70.3.Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш хугацаатай байна.
71 дүгээр зүйл.Ажлын цагийг богиносгох
71.1.Долоо хоногийн ажлын цаг нь 14-15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17 насны болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд 36 цаг хүртэл байна.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
71.2.Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг баримтлан ажлын байрны хэвийн бус нөхцөлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол ажил олгогч нь түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгох үүрэгтэй.
71.3.Ажилтны ажлын цагийг эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу богиносгоно.
71.4.Үйлдвэрлэл дээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан ажилтны ажлын цагийг суралцаж байх хугацаанд нь ажил олгогч богиносгох үүрэгтэй.
71.5.Тахир дутуу болон одой хүний гүйцэтгэж байгаа ажлын шинж байдлаас хамааран ажилтны саналыг харгалзан ажлын цагийг богиносгож болно.
72 дугаар зүйл.Шөнийн цаг
72.1.Орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно.
73 дугаар зүйл.Ажлын цагийг нэгтгэн бодох
73.1.Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй бол ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэж болно.
73.2.Энэ хуулийн 73.1-д заасан тохиолдолд нэгтгэн бодсон цаг нь тооцоот хугацаанд ногдох ажлын цагийн нийлбэрээс хэтэрч болохгүй.
73.3.Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг Засгийн газар батална.
73.4.Ажлын цагийг нэгтгэн бодсон нь ажилтанд ээлжийн амралт олгох, нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг тооцох зэрэг асуудлаар хууль тогтоомжид заасан нөхцөлийг хэрэглэхэд хязгаарлал болохгүй.
74 дүгээр зүйл.Илүү цагаар ажиллуулахыг хязгаарлах
74.1.Энэ хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ.
74.2.Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй бол дор дурдсанаас бусад тохиолдолд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно:
74.2.1.улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;
74.2.2. гамшиг, аюулт үзэгдэл, ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
74.2.3.нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
74.2.4.урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх.
74.3.Ажилтныг хоёр ээлжинд дараалан ажиллуулахыг хориглоно.
75 дугаар зүйл.Амрах, хооллох завсарлага
75.1.Ажилтанд амарч, хооллоход нь зориулан завсарлага олгоно.
75.2.Завсарлага эхлэх, дуусах цагийг хөдөлмөрийн дотоод журмаар тогтооно.
75.3.Ажил, үүргийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй ажилтай ажилтныг ажил олгогч хооллох бололцоогоор хангана.
76 дугаар зүйл.Нийтээр амрах баярын өдөр
76.1.Дараахь баярын өдөр нийтээр амарна:
76.1.1.Шинэ жил: нэгдүгээр сарын 1;
76.1.2.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
/Энэ заалтад 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
76.1.3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8;
/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
76.1.4. Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1;
/Энэ заалтын дугаарт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
76.1.5.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15;
/Энэ заалтын дугаарт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
76.1.6./Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
76.1.7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;
/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
76.1.8.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29.
/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
76.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
77 дугаар зүйл.Долоо хоног бүрийн амралт
77.1.Бямба, Ням гаригт нийтээр амарна.
77.2.Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан Бямба, Ням гаригт амрах боломжгүй ажилтныг долоо хоногийн өөр дараалсан хоёр өдөр амруулна.
77.3.Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно.
/Энэ хэсгийг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
78 дугаар зүйл.Нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хязгаарлах
78.1.Дор дурдсанаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно:
78.1.1.энэ хуулийн 74.2.1, 74.2.2, 74.2.3, 74.2.4-т заасан;
78.1.2.тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын үйлчилгээний болон хойшлуулшгүй засвар, ачиж буулгах ажил гүйцэтгүүлэх.
78.2.Ажил олгогч ажилтантай тохиролцсоноор нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулж болно.
78.3.Энэ хуулийн 78.2-т заасан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно.
79 дүгээр зүйл.Ээлжийн амралт, түүний хугацаа
79.1.Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
79.2.Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.
79.3.18 насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
79.4.Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдлэж болно.
79.5.Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно:
79.5.1.6-10 жилд ажлын 3 өдөр;
79.5.2.11-15 жилд ажлын 5 өдөр;
79.5.3.16-20 жилд ажлын 7 өдөр;
79.5.4.21-25 жилд ажлын 9 өдөр;
79.5.5.26-31 жилд ажлын 11 өдөр;
79.5.6.32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр.
79.6.Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно:
/Энэ хэсэгт 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
79.6.1.6-10 жилд ажлын 5, түүнээс дээш өдөр;
79.6.2.11-15 жилд ажлын 7, түүнээс дээш өдөр;
79.6.3.16-20 жилд ажлын 9, түүнээс дээш өдөр;
79.6.4.21-25 жилд ажлын 12, түүнээс дээш өдөр;
79.6.5.26-31 жилд ажлын 15, түүнээс дээш өдөр
79.6.6 32 түүнээс дээш жилд ажлын 18, түүнээс дээш өдөр.
79.7.Төрийн албан хаагчийн нэмэгдэл амралтын хугацааг холбогдох хуулиар тогтоож болно.
80 дугаар зүйл.Чөлөө олгох
80.1.Ажил олгогч нь ажилтанд түүний хүсэлтээр чөлөө олгож болно.
80.2.Чөлөөтэй байгаа хугацаанд тэтгэмж олгох, эсэх асуудлыг хамтын ба хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар зохицуулна.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН СТАНДАРТ
81 дүгээр зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
82 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
83 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
84 дүгээр зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
85 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
86 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
87 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
88 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
89 дүгээр зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
90 дүгээр зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
91 дүгээр зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
92 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
93 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
94 дүгээр зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
95 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
96 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
97 дугаар зүйл.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг нөхөн төлөх
97.1.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно:
97.1.1.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа;
/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
97.1.2.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа.
97.2.Энэ хуулийн 97.1-д заасны дагуу нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад нөлөөлөхгүй.
97.3.Амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан нөхөн төлбөрийн хэмжээг индексжүүлэх асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ.
97.4.Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээр өмчийн оролцоотой /51 буюу түүнээс дээш хувьтай/ хуулийн этгээд татан буугдсан, төлбөрийн чадваргүй болж дампуурсаны улмаас хариуцагчгүй болсон тохиолдолд ажилтанд олгох нөхөн төлбөрийн асуудлыг Засгийн газар, нутгийн захиргааны байгууллага тусгайлан шийдвэрлэж болно.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
98 дугаар зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
99 дүгээр зүйл./Энэ зүйлийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ДОЛДУГААР БҮЛЭГ
ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР
100 дугаар зүйл.Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг ажлаас халахыг хориглох
100.1.Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно.
100.2.Энэ хуулийн 100.1 нь гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.
101 дүгээр зүйл.Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажил
101.1.Эмэгтэй хүн ажиллуулахыг хориглосон ажлын жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
102 дугаар зүйл.Шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хязгаарлах
102.1.Жирэмсэн эмэгтэй, найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно.
102.2.Энэ хуулийн 102.1 нь 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.
103 дугаар зүйл.Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлага нэмж олгох
103.1.Амрах, хооллох, нийтийн завсарлагаанаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан зургаан сар хүртэлх насны хүүхэдтэй буюу нэг хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд хоёр цагийн, зургаан сараас нэг хүртэлх насны, түүнчлэн нэг нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгоно.
103.2.Энэ хуулийн 103.1 нь ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.
103.3.Хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажилласан цагт оруулан тооцно.
104 дүгээр зүйл.Жирэмсний болон амаржсаны амралт
104.1.Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно.
104.2.Хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүнд энэ хуулийн 104.1-д заасан жирэмсний болон амаржсаны амралт олгоно.
104.3.Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан эмэгтэй хүнд өвчний учир чөлөөлөх ердийн журмыг баримтлан ажлаас чөлөө олгоно.
105 дугаар зүйл.Нярай хүүхэд үрчлэн авсан ажилтанд чөлөө олгох
105.1.Нярай хүүхэд үрчлэн авсан эхэд хүүхдийг нь 60 хоногтой болтол хугацаагаар амаржсан эхийн нэг адил чөлөө олгоно.
105.2.Энэ хуулийн 105.1 нь нярай хүүхэдтэй ганц бие эцэгт нэгэн адил хамаарна.
106 дугаар зүйл.Хүүхэд асрах чөлөө олгох
106.1.Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн 3 хүртэл насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
106.2.Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
106.3.Энэ хуулийн 106.1, 106.2 нь хүүхэд үрчлэн авсан эцэг, эхэд нэгэн адил хамаарна.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
107 дугаар зүйл.Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах буюу өөр ажилд шилжүүлэх
107.1.Хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөлөхөөр эмнэлгийн дүгнэлт гарсан бол жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй хүний ажлын цагийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд шилжүүлж болно.
108 дугаар зүйл.Эмэгтэй хүний өргөх, зөөх ачааны хэмжээг хязгаарлах
108.1.Хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан хэмжээнээс илүү хүнд ачааг эмэгтэй хүнээр өргүүлэх, зөөлгөхийг хориглоно.

НАЙМДУГААР БҮЛЭГ
НАСАНД ХҮРЭЭГҮЙ, ТАХИР ДУТУУ, ОДОЙ ХҮНИЙ БОЛОН АХМАД НАСТНЫ ХӨДӨЛМӨР
109 дүгээр зүйл.Насанд хүрээгүй хүний хөдөлмөр
109.1.16 насанд хүрсэн хүн хөдөлмөрийн гэрээ байгуулах эрхтэй.
109.2.Энэ хуулийн 109.5-д харшлахгүй бол 15 насанд хүрсэн хүн эцэг, эх буюу харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
/Энэ хэсгийг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
109.3.Мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 15 насанд хүрсэн хүнтэй эцэг эх, асран хамгаалагч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
109.4.Насанд хүрээгүй хүнийг оюун ухааны хөгжил, эрүүл мэндэд нь харшлах хөдөлмөр эрхлүүлэхийг хориглоно.
109.5.Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батална.
109.6.Энэ хуулийн 109.1, 109.3-т зааснаас бусад тохиолдолд насанд хүрээгүй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
110 дугаар зүйл.Насанд хүрээгүй ажилтны эрүүл мэндийг хамгаалах
110.1.Насанд хүрээгүй хүнийг эмнэлгийн үзлэгт орсны дараа ажилд авах бөгөөд түүнийг 18 насанд хүртэл нь хагас жил тутам эмнэлгийн үзлэгт хамруулна.
110.2.Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно.
110.3.Насанд хүрээгүй ажилтныг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажилд ажиллуулахыг хориглоно.
110.4.Хөдөлмөрийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний баталсан хэмжээнээс илүү хүнд ачааг насанд хүрээгүй ажилтнаар өргүүлэх, зөөлгөхийг хориглоно.
111 дүгээр зүйл.Хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр
/Энэ зүйлийн гарчигт 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
111.1.25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
111.2.Аж ахуйн нэгж, байгуулага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
111.3.Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тоо, төлбөрийн нийт хэмжээнээс хамааран Засгийн газраас тогтооно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
111.4.Энэ хуулийн 111.2-т заасан төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хууль, 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хууль, 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
111.5.Хөгжлийн бэрхшээлтэй, одой хүний биеийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохооргүй буюу хөдөлмөрийн нөхцөл нь харшлахгүй бол тэдгээрийг уг шалтгаанаар ажилд авахаас татгалзахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
111.6.Аж ахуйн нэгж, байгууллага тогтоосон төлбөрийг 24 сар тасралтгүй төлсөн тохиолдолд дараагийн 12 сард ногдох төлбөрийг чөлөөлнө.
/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
111.7.Аж ахуйн нэгж, байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхлэх боломжтой ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
112 дугаар зүйл.Ахмад настны хөдөлмөр
112.1.Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно.
112.2.Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй.
112.3.Ажил олгогч нь ахмад настны хүсэлтээр түүний ажлын өдрийн үргэлжлэлийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй ажилд шилжүүлж болно.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ГАДААДЫН ИРГЭНИЙ БОЛОН ГАДААДЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР
113 дугаар зүйл.Гадаадын иргэний хөдөлмөр
113.1.Ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гадаадын иргэнийг ажиллуулж болно.
113.2.Монгол Улсад гадаадын иргэн хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон харилцааг энэ хууль болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулиар тус тус зохицуулна.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
113.3.Энэ хуулийн 113.1, 113.2 нь харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.
114 дүгээр зүйл.Гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа иргэний хөдөлмөр
114.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага нь Монгол Улсын иргэнийг авч ажиллуулж болно.
114.2.Энэ хуулийн 114.1-д заасан тохиолдолд ажил олгогч нь ажилтантай энэ хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулна.
114.3.Ажилтныг гэрээгээр ажиллуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтны цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд зохих журмын дагуу үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.

АРАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН ХАМТЫН МАРГААН ЗОХИЦУУЛАЛТ
115дугаар зүйл.Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх, шаардлага тавих, түүнд хариу өгөх
115.1.Энэ хуулийн 12.5-д заасны дагуу хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах явцад үүссэн санал зөрүүтэй асуудлаар болон хамтын гэрээ, хэлэлцээрийн заалтыг биелүүлэх талаар шаардлага тавьж хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэх эрхийг ажилтны төлөөлөгчид эдэлнэ.
115.2.Шаардлагыг гэрээ, хэлэлцээрт оролцогч нэг тал нь нөгөө талд бичгээр өгнө.
115.3.Шаардлагын хувийг тухайн шатны Засаг даргад хүргүүлнэ.
115.4.Шаардлага авсан тал ажлын гурван өдрийн дотор хариуг нөгөө талд бичгээр өгнө.
116 дугаар зүйл.Хөдөлмөрийн хамтын маргаан эвлэрүүлж зохицуулах хэлбэр
116.1.Хөдөлмөрийн хамтын маргааныг дор дурдсан арга хэмжээгээр эвлэрүүлж зохицуулна:
116.1.1.зуучлагч урьж оролцуулах;
116.1.2.хөдөлмөрийн арбитраар хэлэлцэх.
116.2.Талууд энэ хуулийн 116.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээнд оролцохоос татгалзах эрхгүй.
116.3.Эвлэрүүлэх арга хэмжээний үед ажилтны төлөөлөгчид тавьсан шаардлагаа дэмжих зорилгоор хууль тогтоомжийн дагуу жагсаал, цуглаан хийх эрхтэй.
116.4.Талуудын төлөөлөгчид, зуучлагч, хөдөлмөрийн арбитрч нь хөдөлмөрийн хамтын маргааныг зохицуулахын тулд хууль тогтоомжоор олгосон бүх боломжийг ашиглах үүрэгтэй.
117 дугаар зүйл.Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулахад зуучлагч урьж оролцуулах
117.1.Энэ хуулийн 115 дугаар зүйлд зааснаар тавьсан шаардлагыг ажил олгогч хүлээж аваагүй, хугацаанд нь хариу өгөөгүй, эсхүл ажилтны төлөөлөгчид ажил олгогчоос өгсөн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тохиолдолд хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулахад зуучлагч урьж оролцуулна.
117.2.Талууд зуучлагчийг тохиролцон сонгох ба ажлын гурван өдөрт тохиролцоонд хүрээгүй бол талууд тухайн сум, дүүргийн Засаг даргад хандаж зуучлагч томилуулах тухай хүсэлт тавина.
117.3.Сум, дүүргийн Засаг дарга зуучлагчийг ажлын гурван өдөрт багтааж томилно.
117.4.Засаг даргын томилсон зуучлагчийг талууд татгалзах эрхгүй.
117.5.Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотойгоор шийдвэрлэх журмыг Засгийн газар батална.
117.6.Зуучлагч нь хөдөлмөрийн хамтын маргаанд холбогдох бичиг баримт, мэдээллийг талуудаас шаардан авах эрхтэй.
117.7.Талууд зуучлагч урьснаас хойш ажлын тав хүртэл өдрийн дотор түүний оролцоотойгоор маргааныг хянан хэлэлцэх бөгөөд харилцан тохиролцсон шийдвэрийг бичгээр гаргаснаар буюу санал зөрүүтэй хэвээр байгаа тухай тэмдэглэж үлдээснээр уг үйл ажиллагаа дуусна.
118 дугаар зүйл.Хөдөлмөрийн хамтын маргааныг хөдөлмөрийн арбитраар хэлэлцэх
118.1.Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотой хэлэлцээд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд тухайн шатны Засаг дарга ажлын гурван өдөрт багтаан хөдөлмөрийн хамтын маргааныг хэлэлцэх хөдөлмөрийн арбитрыг байгуулж, арбитрчдыг томилно.
118.2.Хөдөлмөрийн арбитр нь хөдөлмөрийн хамтын маргаанд оролцогч талууд болон Засаг даргын санал болгосон гурван арбитрчаас бүрдэнэ.
118.3.Засаг даргын томилсон арбитрчдыг талууд татгалзах эрхгүй.
118.4.Хөдөлмөрийн хамтын маргаанд оролцогч талуудын төлөөлөгчдийг хөдөлмөрийн арбитрын бүрэлдэхүүнд оруулахгүй.
118.5.Хөдөлмөрийн арбитр нь байгуулагдсан өдрөөс хойш ажлын тав хүртэл өдрийн дотор хөдөлмөрийн хамтын маргааныг талуудын төлөөлөгчдийг оролцуулан хянан хэлэлцэж зөвлөмж гаргана.
118.6.Хөдөлмөрийн хамтын маргаанд оролцогч талууд хөдөлмөрийн арбитрын зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрсэн бол энэ тухай шийдвэр гаргана.
118.7.Энэ хуулийн 118.6-д заасан шийдвэрийг талууд биелүүлэх үүрэгтэй.
118.8.Хөдөлмөрийн арбитрын дүрмийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны саналыг үндэслэн Улсын Их Хурал батална.
119 дүгээр зүйл.Ажил хаях эрхийг хэрэгжүүлэх
119.1.Ажилтны төлөөлөгчид дор дурдсан тохиолдолд ажил хаях эрхтэй:
119.1.1.ажил олгогч энэ хуулийн 116.1-д заасан эвлэрүүлэх арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй;
119.1.2.ажил олгогч зуучлагчийн оролцоотой тохиролцсон шийдвэрийг биелүүлээгүй;
119.1.3.ажил олгогч хөдөлмөрийн арбитрын зөвлөмжийг хүлээн авч гаргасан шийдвэрээ биелүүлээгүй;
119.1.4.хөдөлмөрийн хамтын маргааныг хөдөлмөрийн арбитраар хэлэлцсэн боловч түүний зөвлөмжийг хүлээн авч шийдвэр гаргаагүй.
119.2.Ажилтан ажил хаялтад сайн дураараа оролцоно.
119.3.Ажил хаялтад оролцох, түүнийг үргэлжлүүлэхийг, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд ажил хаялтыг зогсоох, түүнд оролцохоос татгалзахыг ажилтанд тулган шаардаж болохгүй.
119.4.Ажил олгогчийн төлөөлөгч ажил хаялтыг зохион байгуулах, түүнд оролцохыг хориглоно.
120 дугаар зүйл.Ажил хаялт зарлах, ажлын байрыг түр хаах
120.1.Ажил хаях тухай шийдвэрийг ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын гишүүдийн буюу нийт ажилтны хурлаас гаргана.
120.2.Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын гишүүд буюу тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны дийлэнх олонхи /гуравны хоёр/ нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.
120.3.Хуралд оролцогчдын олонхи /талаас илүү/ нь ажил хаяхыг дэмжсэн бол ажил хаялт зарлаж болно.
120.4.Ажил хаях тухай шийдвэрт дор дурдсан асуудлыг тусгана:
120.4.1.ажил хаяхад хүргэсэн санал зөрүүтэй асуудал;
120.4.2.ажил хаялт эхлэх он, сар, өдөр, цаг, ажил хаялтын үргэлжлэх хугацаа, оролцох хүний урьдчилсан тоо;
120.4.3.ажил хаялтыг зохион байгуулж удирдах этгээд, маргаан шийдвэрлэхэд оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүн;
120.4.4.ажил хаялт зохион байгуулах үед хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон ажлын жагсаалт.
120.5.Ажил хаялтыг удирдах этгээд ажил хаялт эхлэхээс ажлын тав, түүнээс дээш өдрийн өмнө ажил хаях тухай шийдвэрийг нөгөө талд хүргүүлэх үүрэгтэй.
120.6.Ажил олгогч ажилтны шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзвэл ажил хаялтын эсрэг арга хэмжээ болгон ажил хаялтад оролцож байгаа ажилтны ажлын байрыг тэдний хувьд түр хааж (локаут) болно.
120.7.Ажил хаялтад оролцогчдын ажлын байранд ажилтан түр ажиллуулахгүй байх зорилгоор ажилтны төлөөлөгчид нь аж ахуйн нэгж, байгууллагыг түр хааж / пикет / болно.
120.8.Ажил олгогч нь ажил хаях, ажлын байрыг түр хаах тухай хэрэглэгч, бэлтгэн нийлүүлэгч болон холбогдох бусад этгээдэд ажлын гурав, түүнээс дээш өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
120.9.Ажил хаялт зохион байгуулах, ажлын байрыг түр хаах, санал зөрүүтэй асуудлаар талууд санал солилцох, чөлөөтэй сонголт хийхэд нь хуульд зааснаас бусад тохиолдолд хөндлөнгийн этгээд оролцохыг хориглоно.
120.10.Ажил хаялт үргэлжилж байх үед талууд хөдөлмөрийн хамтын маргааныг эвлэрүүлж зохицуулах арга хэмжээ авах үүрэгтэй.
120.11.Ажил хаялтыг зохион байгуулсан буюу ажлын байрыг түр хаасан тал эдгээр арга хэмжээг бэлтгэх болон үргэлжлэх хугацаанд нийгмийн дэг журам, хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эд хөрөнгө хамгаалах арга хэмжээг холбогдох үүрэг бүхий төрийн байгууллагын туслалцаатайгаар авна.
121 дүгээр зүйл.Ажил хаялтыг удирдах этгээд, ажил хаялтыг түр зогсоох, сэргээх, ажил хаялт дуусгавар болох
121.1.Ажил хаялтыг ажилтны төлөөлөгчид удирдана.
121.2.Ажил хаялтыг удирдах этгээд ажилтны хурал хийх, ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар ажил олгогчоос мэдээлэл авах, маргаантай асуудлаар дүгнэлт гаргахад мэргэжилтэн урьж оролцуулах эрхтэй.
121.3.Ажил хаялтыг удирдах этгээд нь ажил хаялтыг түр зогсоох эрхтэй.
121.4.Түр зогсоосон ажил хаялтыг сэргээхэд энэ хуулийн 116.1-д заасан зуучлагч, хөдөлмөрийн арбитраар дахин хэлэлцүүлэхгүй.
121.5.Ажил хаялтыг сэргээхээс ажлын гурван өдрийн өмнө ажил олгогчид энэ тухай мэдэгдэнэ.
121.6.Талууд хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэсэн тухай тохиролцоонд гарын үсэг зурснаар буюу ажил хаялтыг хууль бус гэж тооцсоноор ажил хаялт дуусгавар болно.
122 дугаар зүйл.Ажил хаяхыг хориглох, хойшлуулах, түр зогсоох
122.1.Батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллагад ажил хаялт зохион байгуулахыг хориглоно.
122.2.Санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хамтын маргааныг зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхээр шийдвэрлэх шатанд ажил хаяхыг хориглоно.
122.3.Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд шүүх 30 хүртэл хоногийн хугацаагаар ажил хаялтыг хойшлуулах, ажил хаялт эхэлсэн бол мөн хугацаагаар түр зогсоох эрхтэй.
122.4.Цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, хотын нийтийн тээвэр, олон улс, хот хоорондын болон хотын цахилгаан холбоо, төмөр замын хөдөлгөөний албаны аж ахуйн нэгж, байгууллага ажил хаях нь улс орны аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хохироохоор байвал Засгийн газар шүүхийн шийдвэр гарах хүртэл, гэхдээ 14 хүртэл хоногийн хугацаагаар уг ажил хаялтыг хойшлуулж болно.
123 дугаар зүйл.Ажил хаялт зохион байгуулсан, ажлын байр түр хаасныг хууль бус гэж тооцох
123.1.Хөдөлмөрийн хамтын маргааны улмаас зохион байгуулсан ажил хаялтыг дор дурдсан тохиолдолд хууль бус гэж үзнэ:
123.1.1.энэ хуулийн 119.1-д заасныг зөрчсөн;
123.1.2.энэ хуулийн 122.1-д дурдсан байгууллагад ажил хаясан;
123.1.3.энэ хуулийн 18, 19 дүгээр зүйлд заасан хамтын гэрээ, хэлэлцээрээр зохицуулах харилцаанд хамаарахгүй асуудлаар шаардлага тавьж ажил хаясан.
123.2.Ажил хаялт зохион байгуулсан, ажлын байр түр хаасныг хууль бус гэж үзэж байгаа тал энэ тухай хүсэлтээ шүүхэд гаргана.
123.3.Ажил хаялт зохион байгуулсан, ажлын байр түр хаасныг хууль бус гэж тооцох эсэх талаар шүүх шийдвэр гаргана.
123.4.Ажил хаялт зохион байгуулсан, ажлын байр түр хаасныг шүүх хууль бус гэж тооцсон шийдвэр гаргасан бол талууд уг үйл ажиллагаагаа нэн даруй зогсооно.
124 дүгээр зүйл.Ажилтны хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхтэй холбогдсон эрхийн баталгаа
124.1.Зуучлагч, хөдөлмөрийн арбитрчийг хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлж, дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.
124.2.Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны төлөөлөгчдийг хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх үед сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.
124.3.Хууль бус гэж тооцогдоогүй ажил хаялтад оролцсон ажилтныг хөдөлмөрийн сахилга зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.
124.4.Ажил хаялтад оролцсон ажилтанд олговор олгохоор талууд хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх явцад тогтоож болно.
124.5.Ажил хаялтад оролцоогүй боловч түүнээс шалтгаалан ажил, үүргээ гүйцэтгэх боломжгүй байсан буюу ажлын байрыг түр хаасныг шүүх хууль бус гэж тогтоосон тохиолдолд түүнд хамрагдсан ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН ГАНЦААРЧИЛСАН МАРГААН ЗОХИЦУУЛАЛТ
125 дугаар зүйл.Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хянан шийдвэрлэх
125.1.Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ.
125.2.Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлж болно.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
126 дугаар зүйл.Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэх маргаан
126.1.Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ.
126.2.Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрмийг Засгийн газар батална.
127 дугаар зүйл.Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг давж заалдах
127.1.Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй.
127.2.Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг энэ хуулийн 126.1-д заасан хөдөлмөрийн маргаан таслах комиссоор хянан шийдвэрлэгдсэн байх нь тухайн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ашиглахад саад болохгүй.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
128 дугаар зүйл.Шүүхээр хянан шийдвэрлэх маргаан
128.1.Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:
128.1.1.Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийвэрийг энэ хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу давж заалдсан гомдол;
128.1.2.ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол;
128.1.3.ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл;
128.1.4.хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл;
128.1.5.энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан;
128.1.6.иргэн хоорондын хөдөлмөрийн гэрээтэй холбогдон гарсан маргаан;
128.1.7.сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол;
128.1.8.хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг хууль тогтоомж болон хамтын гэрээнд зааснаас дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл;
128.1.9.хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл;
/Энэ заалтад 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
128.1.10.хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө болон хөдөлмөрөө нэгтгэн ажиллагчдын хоорондын хөдөлмөрийн маргаан;
128.1.11.хууль тогтоомжоор шүүхэд харьяалуулсан бусад маргаан.
129 дүгээр зүйл.Маргааны талаар гомдол гаргах хугацаа
129.1.Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.
129.2.Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.
129.3.Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.
129.4.Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна.
/Энэ хэсгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ, ХӨДӨЛМӨРИЙН САХИЛГА, ЭД ХӨРӨНГИЙН ХАРИУЦЛАГА
130 дугаар зүйл.Хөдөлмөрийн дотоод журам
130.1.Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ.
130.2.Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана.
130.3.Төрийн зохих байгууллагаас сахилгын тусгай дүрэм батлан мөрдүүлж болно.
131 дүгээр зүйл.Хөдөлмөрийн сахилгын шийтгэл
131.1.Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна.
131.1.1.сануулах;
131.1.2.үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;
/Энэ заалтыг 2003 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
131.1.3.ажлаас халах.
131.2.Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна.
131.3.Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй.
131.4.Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.
132 дугаар зүйл.Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл
132.1.Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийнн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
132.2.Хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд орох байсан орлогыг түүнд оруулан тооцохгүй.
132.3.Туршилт, тохируулгын явцад гарсан зайлшгүй хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй.
132.4.Ажил олгогч нь ажилтанд хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн бүтэн байлгах шаардлагатай нөхцөлийг бүрдүүлээгүйгээс учирсан хохирлыг ажилтнаар төлүүлж болохгүй.
133 дугаар зүйл.Эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага
133.1.Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрч болохгүй.
134 дүгээр зүйл.Контрактаар хүлээлгэх эд хөрөнгийн хариуцлага
134.1.Контрактаар ажиллаж байгаа ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлоо энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй.
135 дугаар зүйл.Эд хөрөнгийн бүрэн хариуцлага
135.1.Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ:
135.1.1.ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
135.1.2.хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан;
135.1.3.дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй;
135.1.4.эд хариуцагч биш боловч эрхэлсэн ажилтай нь холбогдуулан өөрт нь бүрэн хариуцуулахаар олгосон ажлын багаж, хамгаалах хэрэгсэл, тусгай хувцас зэрэг эд хөрөнгийг үрэгдүүлсэн;
135.1.5.согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан.
135.2.Зарим төрлийн эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, дутагдуулснаас байгууллагад учирсан хохирлыг төлүүлэх өөр журмыг гагцхүү хуулиар тогтоож болно.
135.3.Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна.
135.4.Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.
136 дугаар зүйл.Байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодорхойлох
136.1.Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно.
136.2.Эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлно.
136.3.Хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
137 дугаар зүйл.Хөдөлмөрийн удирдлагын тогтолцоо
137.1.Хөдөлмөрийн удирдлагын тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллага болон сум, хороонд хөдөлмөрийн ажилтан /хөдөлмөрийн алба/-аас бүрдэнэ.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
137.2.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлагын дор ажиллана.
/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
137.3.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь орон нутгийн байгууллагаа мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
137.4.Бүх шатны Засаг дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд хөдөлмөрийн удирдлагыг хэрэгжүүлнэ.
138 дугаар зүйл.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо
138.1.Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо /орон тооны бус/-г Засгийн газрын дэргэд байгуулж ажиллуулна.
138.2.Үндэсний хорооны гурван талын төлөөлөгчдийн тоо адил байна.
138.3.Үндэсний хорооны дүрмийг ажил олгогчийн болон ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний байгууллагатай зөвшилцөн Засгийн газар батална.
138.4.Үндэсний хорооны дарга, дэд дарга, бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд зургаан жилийн хугацаагаар батлах бөгөөд дэд даргыг гурван тал зөвшилцөж, аль нэг талын төлөөлөгчөөс хоёр жилийн хугацаагаар томилно.
138.5.Үндэсний хороо дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
138.5.1.хөдөлмөрийн асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд нөлөөлөх, нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог хөгжүүлэх;
138.5.2.иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон эдийн засаг, нийгмийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хамтын маргааныг зохицуулах;
138.5.3.хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн биелэлтэд хяналт тавих, эдийн засаг, нийгмийн бодлогын нийтлэг асуудлаар зөвлөлдөх;
138.5.4.хууль тогтоомжид заасан бусад эрх.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН ХЯНАЛТ
139 дүгээр зүйл.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналт
139.1.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд дараахь этгээд хяналт тавина:
139.1.1.улсын хяналтыг Улсын Их Хурал, Засгийн газар, бүх шатны Засаг дарга, хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, хууль тогтоомжоор эрх олгогдсон бусад байгууллага, албан тушаалтан тус тусын эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ;
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/
139.1.2.орон нутагт хөдөлмөрийн улсын хяналтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, хяналтын алба хэрэгжүүлнэ;
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт оруулсан/
139.1.3.ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах болон төрийн бус байгууллага, олон нийт нь хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрх хэмжээнийхээ дагуу олон нийтийн хяналт тавина.
140 дүгээр зүйл.Хөдөлмөрийн улсын хяналтын үйл ажиллагаа
140.1.Хөдөлмөрийн хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад эрхлэн зохион байгуулна.
/Энэ хэсгийг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөн найруулсан/
140.2.Хөдөлмөрийн улсын хяналтын үйл ажиллагааг хөдөлмөрийн улсын хяналтын дүрмээр зохицуулна.
140.3.Хөдөлмөрийн улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална.

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
141 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
141.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
141.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
141.3.Энэ хуулийг зөрчсөн үйлдлийн улмаас ажилтны эрүүл мэндэд гэм хор учирсан бол Иргэний хуулийн гэм хорын тухай холбогдох заалтаар хохирлыг нөхөн төлүүлнэ.
141.4.Ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
142 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
142.1. Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1- ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

  • Захиргаа аж ахуй алба
    • Албаны үйл ажиллагаа
    • Сул орон тооны зар
    • Хүний нөөцийн мэдээлэл
  • Сургалтын алба
    • Мэдээ тайлан
    • Сургалтууд
    • Сургалтын албаны танилцуулга
    • Сургалтын үйл ажилагаа
  • Сургуулийн удирдлага
    • Захирлын зөвлөл
  • Түүхэн замнал
    • Дүрс бичлэг
    • Зураг

Мэдээний ангилал

  • Мэдээ (2)
  • Мэргэжлийн боловсрол (8)
  • Мэргэжлийн сургалт (10)
  • Оюутан (5)
  • Сургалтын алба (1)
  • Сургуулийн удирдлага (4)
  • Техникийн боловсрол (11)
  • Шилэн данс (7)

Хэрэгцээт холбоосууд









Хэрэгцээт холбоосууд









Сургуулийн түүхэн замнал

http://miningtvet.gs.gov.mn/wp-content/uploads/2017/10/Gobisumber-Polytechnic-College-presentation.mp4

Холбоо барих

Сургалтын алба хариуцсан менежер: 95152020
Менежер: 99657219
Нийгмийн ажилтан: 94080026
НТМЧБОА: 88191319
Хүний нөөц: 99009146

Archive

  • November 2017
© Copyright - Говьсүмбэр Политехник коллеж - powered by Enfold WordPress Theme
Scroll to top