МЭРГЭЖЛИЙН ИНДЕКС

8211-20

МЭРГЭШЛИЙН ТҮВШИН

III – IV ( МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ )

ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2,5 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ СУУРЬ БОЛОВСРОЛТОЙ БАЙХ
1 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ

Хийж гүйцэтгэдэг ажил

Суудлын болон ачааны машин, мотоцикл, тээврийн бусад хэрэгслийн бүтэц зохион байгуулалт, ажиллагааг мэдэж, түүний эвдрэл гэмтлийг оношилж, засвар үйлчилгээ хийнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  1. Машины эд ангийг шалгаж гэмтэлтэй эд анги, ажиллагааны доголдлыг тэмдэглэж, удирдлагаас болон инженерүүдээс засварын ажлын талаар зөвлөгөө авах
  2. Машин, сэлбэг, бусад тоног төхөөрөмжинд тусгай горимын дагуу тосолгоо хийнэ. Үйлдвэрийн заавар, журмын дагуу машины эд анги, сэлбэг хэсгийг суурилуулах, солих, задалж авах
  3. Машиныг гар багаж, гинжит оосор, өргүүр, кран, өргөгч ашиглан задалж эд ангийг авна. Машинд хийсэн засварлах, арчлах ажлуудыг хөтөлж, бүртгэнэ. Машиныг засч арчлахад шаардлагатай тоног төхөөрөмж, машин механизмыг тодорхойлохын тулд ажлын даалгавар, удирдамжийг уншиж танилцах
  4. Машинд тохиргоо хийж ажиллуулан, ажиллагааг тохируулах удирдлагыг тааруулна. Машиныг хөдөлгөх, сэлбэг болон тоног төхөөрөмжийг засах, шилжүүлэхэд бусад ажилчидтай хамтран ажиллана. Машины засвар, үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг, материалыг захиалж, нөөц бүрдүүлэх
  5. Кран, өргөгч, түрэгч ашиглан ажлын байр, агуулахын хооронд машины сэлбэг, багаж, тоног төхөөрөмж болон бусад материалыг зөөвөрлөх
  6. Эвдэрсэн, хуучирсан хаягдал сэлбэг, материалыг цуглуулж, ажлын байрнаас гаргаж, цэвэрлэх
  7. Цэвэрлэгч шингэн, даавуу, хийн буу, хоолой, тоос сорогч болон бусад тоног төхөөрөмжийг ашиглан машин болон эд ангиудыг цэвэрлэх
  8. Хөдөлмөрийн аюулгүй ажиллага, эрүүл ахуй дүрэи журмыг мөрдөн ажиллах.

Ирээдүйд ажил дэвших боломж

  1. Авто тээврийн байгууллага (такси бааз, авто бааз, авто тээврийн компани), авто засварын газар, авто сервис, авто спорт, сургалтын байгууллагад мэргэжлээрээ идэвхи зүтгэл гарган ажиллаж мэргэжлийн зэрэг ахиулж, зэргийн болон олон жил ажилласны нэмэгдэл авч цалин хөлсөө нэмэгдүүлэх. Мөн ахлах, ээлжийн болон хэсгийн дарга, чанар шалгагч, тоо бүртгэгч, багш гэх мэт ажил мэргэжлээр дэвшин ажиллах
  2. Техникчийн мэргэжлээр техникийн боловсролын сургалтад дэвшин суралцах
  3. Автын механик, инженерийн чиглэлээр их, дээд сургуульд суралцах

Эдийн засгийн салбар дахь цалингийн сүлжээ

Тээврийн салбарын нийт дундаж цалин 716000 төгрөг ба ажил мэргэжлийн ангилал, зэрэглэлээс шалтгаалан хэлбэлзэнэ. Авто засварын газар ажиллуулж орлогоо нэмэгдүүлэх боломж нээлттэй.