Мэргэжлийн индекс

7212-14

МЭРГЭШЛИЙН ТҮВШИН

III – IV ( МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ )

ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2,5 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ СУУРЬ БОЛОВСРОЛТОЙ БАЙХ
1 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ

Хийж гүйцэтгэх ажил

Үйлдвэрийн хийцийн металл хэсгүүдийг гагнуурын багаж хэрэгсэл ашиглан гагнаж холбох, таслах гэх мэт гагнуурын бүх төрлийн ажил хийж гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  1. Гагнуурын аппаратын дөл, гагнуурын электрод хоёрыг гагнах материалын уулзварлуу тааруулан барьж халаах, электрод төмрийг хайлуулан халсан металл дээр нааж нийлүүлэх
  2. Тайрагч хөрөө ашиглан электродыг тодорхой хэмжээ, хэлбэрээр тайрна. Төмрийн хавчаар ашиглан ажлын материалыг бэхэлгээнээс салган авч агаар усаар хөргөх
  3. Ажлын материалын холбоосыг цэвэрлэхийн тулд түүнийг цэвэрлэгээний уусмалд дүрж сойзоор үрнэ. Гагнаасыг шалгаж доголдолтой болон эвдрэлтэй хэсгүүдийг дахин гагнах
  4. Гагнуурын галын хэсэг рүү шланкийг холбож тохируулагч крант болон хийтэй цилиндрээс гарсан шланкийг гагнуурын толгойд холбох
  5. Хийн урсгалыг гаргаж галыг асаахын тулд крантыг эргүүлж галын хэмжээ дөлний өнгийг тодорхой түвшинд хүргэхийн тулд крантыг тохируулж эргүүлэх
  6. Металлын исэлдэх явцаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалах шингэнийг ажлын материал дээр болон гагнуурын электрод дээр багсаар түрхэх
  7. Ажлын материалыг бэхэлгээ хийж гагнахад тохируулах. Металлыг гар гагнуурын аппарат буюу шарах шүүгээ ашиглан халааж гагнасан уулзварыг салгах ба буруу гагнаасыг засварлах
  8. Өгөгдлийн хүснэгт буюу ажлын захиалгын дагуу гагнуурын хошуу, металл хамгаалах шингэн, гагнуурын электродыг сонгох
  9. Хатуу гагнуурын машинаар металлыг халаах холбох температурт хүргэхийн тулд цахилгааны гүйдэл, давтамжийн хугацааг тохируулах.

Ирээдүйд ажил дэвших боломж

  1. Авто засвар, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбарт ажиллана. Мэргэжлээрээ ажиллаж, мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулан мэргэжлийн зэргээ ахиулах, бригад, хэсгийн ахлах, дарга, даамал, мэргэжлийн багшаар ажиллах
  2. Техникчийн мэргэжлээр техникийн боловсролын сургалтад дэвшин суралцах
  3. Их, дээд сургуульд суралцах

Эдийн засгийн салбар дахь цалингийн сүлжээ

Барилгын салбарын нийт дундаж цалин 735200 төгрөг ба ажил мэргэжлийн ангилал, зэрэглэлээс шалтгаалан хэлбэлзэнэ.