МЭРГЭЖЛИЙН ИНДЕКС

7112-19

МЭРГЭШЛИЙН ТҮВШИН

III – IV ( МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ )

ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2,5 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ СУУРЬ БОЛОВСРОЛТОЙ БАЙХ
1 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ

Хийж гүйцэтгэдэг ажил

Тоосго, урьдчилан зүсч бэлтгэсэн чулуу, бусад төрлийн барилгын гулдмайгаар өргийн зуурмаг ашиглан хана, ханын уулзвар, булан, хамар хана болон бусад бүтээцийг өрөх, угсрах засварлах ажлыг гүйцэтгэнэ. Барилгын даацын болон даацын бус тоосго, төрөл бүрийн гулдмайн өргийн ажил гүйцэтгэх мэргэшил эзэмшсэн байна. Түүнчлэн бетон-арматурчин, өрөгч, угсрагч мэргэжлийн ажилтан нь барилгын суурь болон сувгийн газар ухах, нягтруулах, тэгшлэх, суурийн хажуугаар шороо хийж чигжих, хөрсний ус зайлуулах, хөрсийг хөлдөлтөөс хамгаалах, хөрс солих, хөрсийг нуралтаас хамгаалах, хөрсийг зохиомол аргаар бэхжүүлэх ажлуудыг гүйцэтгэхэд мэргэшсэн байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

    1. Чулуу, тоосго, бусад ижил төстэй барилгын гулдмайгаар хана, хамар хана, уурын зуух, гүүрийн тулгуур, тулаасыг өрөх
    2. Өнгөлгөөтөй өрөг өрөх, төрөл бүрийн системээр тоосгон хана өрөх, янз бүрийн гулдмайгаар хана өрөх, ханын өрөг арматурчлах
    3. Гадна хананд дулаалга хийх, дулаалга бүхий олон үет гадна хана арматурчилж өрөх, дуу тусгаарлах үе бүхий дотор хана өрөх
    4. Төрөл бүрийн ялуу угсрах, суурийн болон ханын гулдмай угсрах, тагт болон саравчны хавтан угсрах
    5. Хучилтын хавтан угсрах, бэхлэх, төмөр бетон татанги, дам нуруу, багана угсрах, бэхлэх
    6. Явган зам, замын хашлага, болон явган замын хучилга тавих
    7. Сүүдрэвч, цэцэрлэгийн хана бусад чимэглэлийн өрөг өрөх
    8. Зуурмаг зуурах, бүс болон зүрхэвч бетон цутгах
    9. Угсармал хучилтын завсрыг арматурчилж, бетоноор чигжих
    10. Угсармал төмөр бетон, бүтээц эдэлхүүн тээвэрлэх, ачиж буулгах, хураах
    11. Ган бүтээц угсралтад бэлтгэх, угсрах, тээвэрлэх, өргөх буулгах, хураах
    12. Өндөр болон олон давхар барилгын угсралтын ажил гүйцэтгэх
    13. Дулаалгатай худагт өрлөг өрөх

IconBox Title

  1. Барилга угсралт, засал чимэглэлийн компани, дизайн, боловсролын байгууллагад ажиллана. Мэргэжлээрээ ажиллаж, мэдлэг, чадвар,
    туршлага хуримтлуулан мэргэжлийн зэргээ ахиулах, бригад, хэсгийн ахлах, дарга, даамал, мэргэжлийн багшаар ажиллах

  2. Техникчийн мэргэжлээр техникийн боловсролын сургалтад дэвшин суралцах
  3. Их, дээд сургуульд суралцах

Эдийн засгийн салбар дахь цалингийн сүлжээ

Барилгын салбарын нийт дундаж цалин 735200 төгрөг ба ажил мэргэжлийн ангилал, зэрэглэлээс шалтгаалан хэлбэлзэнэ.