МЭРГЭЖЛИЙН ИНДЕКС

7123-20

МЭРГЭШЛИЙН ТҮВШИН

III – IV ( МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ )

ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2,5 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ СУУРЬ БОЛОВСРОЛТОЙ БАЙХ
1 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ

Хийж гүйцэтгэдэг ажил

Барилгын засал чимэглэлчин нь баригдсан, угсрагдсан барилгын бүх төрлийн засал чимэглэлийн ажил хийж гүйцэтгэдэг. Тухайбал гипсэн тааз, чигжээс, тосон будаг, эмульс, обой наах, өнгөлгөө хийх, замаск татах, будах, плита наах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл: Өнхрүүш, багс, чигжигч, татагч, түрхэгч, шүршигч, шат гэх мэт засал чимэглэлийн багаж тоног төхөөрөмж, ажлын хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэглэл.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  1. Засал чимэглэл хийх барилгын талбай, хэсгийг бэлтгэх, засал чимэглэлд шаардагдах материалын тооцоог хийж гаргах, бэлтгэх
  2. Шат, бусад тоног төхөөрөмжийг угсарч бэлэн болгох
  3. Замаск болон бусад материалаар хана, таазны сэв, нүхийг бөглөх
  4. Хананы өнгөн хэсгийн тэгш бус, барзгар гадаргууг тэгш, гөлгөр болгохын тулд хусаж, үрж, зүлгэх
  5. Будах хэсэгт хэрэглэх будаг тооцоолж, будаг болон өнгө оруулагчийг сонгож, найруулах
  6. Будахдаа багс, өнхрүүш, шүршигч ашиглан нүх бөглөгч тусгай материалаар будах
  7. Эмульс, шохойг найруулж, жигд, тэгш татах, шаардлагатай хэмд хатаах, ханын цаасны өнгө, хээг тааруулан зориулалтын цавуугаар цэвэр нямбай наах
  8. Плитаг нэгэн жигд, тэгш, нааж, өнгөлгөө хийх.

Ирээдүйд ажил дэвших боломж

  1. Барилга угсралт, засал чимэглэлийн компани, дизайн, боловсролын байгууллагад ажиллана. Мэргэжлээрээ ажиллаж, мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулан мэргэжлийн зэргээ ахиулах, бригад, хэсгийн ахлах, дарга, даамал, засал чимэглэлийн багшаар ажиллах
  2. Техникчийн мэргэжлээр техникийн боловсролын сургалтад дэвшин суралцах
  3. Их, дээд сургуульд суралцах

Эдийн засгийн салбар дахь цалингийн сүлжээ

Барилгын салбарын нийт дундаж цалин 735200 төгрөг ба ажил мэргэжлийн ангилал, зэрэглэлээс шалтгаалан хэлбэлзэнэ.