Хийж гүйцэтгэх ажил

Барилга байгууламжийн бүх төрлийн цахилгааны шугам сүлжээ, бусад тоног төхөөрөмж бэхлэх, тогтоох хэрэгслэлийг суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх зэрэг ажил эрхэлнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  1. Сургууль, эмнэлэг, дэлгүүр, хувийн эдлэнгийн газар, орон сууц бусад бүх төрлийн барилга , байгууламжид цахилгааны шугам сүлжээ болон холбогдох бусад тоноглолыг тавих, суурилуулах, угсрах, тохируулах, засвар үйлчилгээ хийх
  2. Барилгын гадна, дотор талын цахилгааны утас кабелийг сунгах, угсрах, бэхлэх
  3. Үйл ажиллагааны арга зарчим хэмнэлийг тодорхойлох зорилгоор цахилгааны шугамын зураг төсөл, техникийн үзүүлэлтүүдийг судалж хянах, шалгах
  4. Ажлын тодорхойлолт, холбогдох стандартад нийцүүлэн цахилгааны шугамын зураг төсөл төлөвлөх, цахилгааны шугамын утас, тоног төхөөрөмж бэхлэх, тогтоох хэрэгслийг суурилуулах, угсрах, тогтоох
  5. Осол аюул, доголдлоос урьдчилан сэргийлэх, тохируулга, засвар үйлчилгээ хийх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор цахилгаан систем, тоног төхөөрөмж, бусад бүрэлдэхүүн хэсгийг шалгах, хянах, турших
  6. Цахилгааны утас, кабель сонгох, хэмжих, таслах, холболтын байгууламжтай холбох
  7. Цахилгааны шугам тавих цэгүүдийг тогтоох, зураг төсөл гаргах
  8. Цахилгаан хуваарилах самбарыг суурилуулах
  9. Трансформатор, залгуур, шит угсрах, цахилгааны дэд өртөөг угсрах
  10. Өндөр хүчдэлийн агаарын шугам угсрах
  11. Сип төрлийн кабельнуудыг угсрах, залгах, засварлах
  12. Хүчитгэсэн цутгамал төмөр бетон тулгуур болон газардуулга, тоног төхөөрөмжийг угсрах
  13. Сэргээгдэх эрчим хүчний тоноглолыг угсрах.

Ирээдүйд ажил дэвших боломж

  1. Мэргэжлээрээ тогтвор сууршилтай ажиллаж, мэргэжил ур чадвараа нэмэгдүүлэн өндөр зэрэгтэй цахилгаанчин болох
  2. Бригад, хэсгийн ахлагч, мастер болох, дадлагын багшаар ажиллах
  3. Их, дээд сургуульд элсэн суралцаж цахилгааны техникч, инженер болох боломжтой.

Эдийн засгийн салбар дахь цалингийн сүлжээ

Барилгын салбарын нийт дундаж цалин 735200 төгрөг ба ажил мэргэжлийн ангилал, зэрэглэлээс шалтгаалан хэлбэлзэнэ.

МЭРГЭЖЛИЙН ИНДЕКС

7411-12

МЭРГЭШЛИЙН ТҮВШИН

III – IV ( МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ )

ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2,5 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ СУУРЬ БОЛОВСРОЛТОЙ БАЙХ
1 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ