МЭРГЭЖЛИЙН ИНДЕКС

6210-28

МЭРГЭШЛИЙН ТҮВШИН

III – IV ( МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ )

ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2,5 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ СУУРЬ БОЛОВСРОЛТОЙ БАЙХ
1 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ

Хийж гүйцэтгэдэг ажил

Уул уурхайн байгаль орчны сөрөг нөлөөлөл, түүнийг багасгах, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  1. Газрын эвдрэлийг багасгах, хэлбэршүүлэх, тэгшлэх, хучих зэргээр техникийн нөхөн сэргээлт хийх
  2. Техникийн нөхөн сэргээлтийн бэлтгэл ажил хийх
  3. Нөхөн сэргээлт хийх газрын хил хязгаар тогтоох
  4. Нөхөн сэргээлт хийх ажлын хэмжээ, хугацаа, ажиллах хүчийг тодорхойлон төлөвлөгөө боловсруулах
  5. Ашиглах гар багаж хэрэгсэл болон техник, тоног төхөөрөмжийг бэлтгэх
  6. Хог хаягдлыг ангилах, тохирох цэгт булшлах, зайлуулах
  7. Талбай дахь ухмал нүх, ам, овоолго тав, мөрөгцөг газрыг тоолж бүртгэх, дүүргэлт хийх материалыг тооцох
  8. Нүх болон уурхайн босоо аманд дүүргэлт хийх
  9. Техникийн нөхөн сэргээлт хийсэн газрын гадаргууг эхлээд хөрсөн доорх шимтлэг шороогоор дараа нь хадгалсан шимт хөрсөөр хучиж биологийн нөхөн сэргээлт хийхэд тохиромжтой байх нөхцөлөөр хангах
  10. Тухайн уурхайн орчинд нутагшсан ургамал болон амьтдыг нутагшуулах, тарих байдлаар биологийн нөхөн сэргээлт хийх
  11. Хөрсний органик агууламж, ус хадгалах, барих чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор малын өтөг бууц, өвс, сүрэл, өмхөрсөн унанги мод, холтос, мөчир, гишүүг тарааж цацах, дэвсэх
  12. Тухайн орон нутагт ургадаг ургамлын төрөл зүйлийг тодорхойлох, жагсаалт бэлтгэх
  13. Тухайн газарт ашиглах тохиромжтой ургамал, байгалийн аясаар ургах чадвартай төрөл зүйлийн үрийг өтөг бууцтай хольж цацаж тараах, тармуурдаж хөрсөнд холих
  14. Мод, бут, сөөг тарих
  15. Өвслөг ургамал тарих
  16. Нөхөн сэргээлтийн багийн гишүүн бүрийн хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангаж ажиллах
  17. Нөхөн сэргээсэн талбайг хүлээлгэн өгөх.

Ирээдүйд ажил дэвших боломж

  1. Мэргэжлээрээ тогтвор сууршилтай ажиллаж, мэргэжил ур чадвараа нэмэгдүүлэн өндөр зэрэгтэй мэргэжлийн ажилтан болох
  2. Байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр их, дээд сургууьд дэвшин суралцах

Эдийн засгийн салбар дахь цалингийн сүлжээ

  1. Уул уурхайн салбарын ААНБ-ын ажилчдын нийт дундаж цалин 2481200 төгрөг ба ажил мэргэжлийн ангилал, зэрэглэлээс шалтгаалан хэлбэлзэнэ.