МЭРГЭЖЛИЙН ИНДЕКС

3115-55

МЭРГЭШЛИЙН ТҮВШИН

V – VI ( ТЕХНИКЧИЙН ДИПЛОМ )

ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

1.5 – 3 ЖИЛ СУРАЛЦАХ БА БҮРЭН ДУНД БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ БОЛОВСРОЛТОЙ БАЙХ

Хийж гүйцэтгэдэг ажил

Хүнд машин механизм болон тоног төхөөрөмжийн компьютерийн системийг ашиглан онош тавих, дүн шинжилгээ хийх, ажиллуулах, засвар үйлчилгээ хийх зэрэг үүрэг гүйцэтгэнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  1. Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн компьютерийн системийг ашиглан онош тавих, дүн шинжилгээ хийх
  2. Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн шаардлагатай сэлбэг хэрэгслийн бэлэн байдлыг хангах зорилгоор захиалга хийхэд туслах
  3. Цахилгаан, гидравликийн схем зураг унших, ойлгох, засвар үйлчилгээ хийхэд зориулалтын дагуу ашиглах
  4. Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, өнгө үзэмжийг хэвийн байлгах үүднээс систем/тоног хэрэгслүүдэд засвар үйлчилгээ хийх
  5. Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжийн эвдэрсэн эд ангийг шинээр солих, засварлах
  6. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм журмыг дагаж мөрдөх.

Ирээдүйд ажил дэвших боломж

  1. Уул уурхай, барилга угсралт, авто замын салбарт ажиллах боломжтой.
  2. Их, дээд сургуульд суралцах

Эдийн засгийн салбар дахь цалингийн сүлжээ

Уул уурхайн салбарын нийт дундаж цалин 1109600 төгрөг ба ажил мэргэжлийн ангилал, зэрэглэлээс шалтгаалан хэлбэлзэнэ.