МЭРГЭЖЛИЙН ИНДЕКС

8111-16

МЭРГЭШЛИЙН ТҮВШИН

III – IV ( МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ )

ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2,5 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ СУУРЬ БОЛОВСРОЛТОЙ БАЙХ
1 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ

Хийж гүйцэтгэдэг ажил

Шууд ашиглах болон дахин боловсруулах зориулалтаар чулуу, ашигт малтмал, эрдсийг цэвэршүүлэх, боловсруулах машин, механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  1. Ажлын техникийн стандарт үзүүлэлтийн дагуу чулуу, ашигт малтмал, эрдсийг бутлах, нунтаглах, тайрах, таслах, хөрөөдөх, зүсэх зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, ажиллуулах
  2. Дахин боловсруулах зорилгоор чулуун том хавтан, хэсгүүдийг таслах, тайрах, хөрөөдөх машинд оруулах, байрлуулах
  3. Туузан дамжуулагчаар боловсруулах машинд орж буй буталсан чулуу, эрдсийн урсгалыг хянах
  4. Эрдсийг хог хаягдлаас нь салгаж цэвэршүүлэх зорилгоор угаах, салгах, ангижруулах, шүлтжүүлэх, тунадасжуулах, шүүх, тунгаах, нийлүүлэх тоног төхөөрөмжийг ажиллуулах
  5. Метал болон эрдсийн баяжмалыг хүдэр, шороо тоосноос нь өтгөрүүлэх, хөвүүлэх, салгагч, шүүлтүүр, соронзон цахилгаан орны сепаратор болон бусад аргаар салгах
  6. Тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үүднээс хэмжигчийн хянах самбарыг ажиглан удирдлагыг тааруулах, доголдлыг илрүүлж, машин, механизм, тоног төхөөрөмжид засвар хийх
  7. Боловсруулалт нь стандарт, ажлын үзүүлэлтэнд нийцэж байгаа эсэхийг харагдах байдлаар нь болон гараар шалгах, лабораторийн шинжилгээнд дээж авах
  8. Ээлж гарааны туршид гүйцэтгэсэн ажил, боловсруулалтын талаарх мэдээлэл, тэмдэглэл хөтлөх (гаргасан бүтээгдэхүүний тоо, төрөл, хэмжээ гэх мэт)
  9. Боловсруулсан эрдэс, чулууг баглах, боох болон ахин боловсруулах зориулалтаар ангилах, хуааах, зөөх, тээвэрлэх.

Ирээдүйд ажил дэвших боломж

  1. Хүдрийн уурхай, эрдэс олборлох, боловсруулах үйлдвэрт ажиллах
  2. Техникчийн мэргэжлээр техникийн боловсролын сургалтад дэвшин суралцах
  3. Их, дээд сургуульд суралцах

Эдийн засгийн салбар дахь цалингийн сүлжээ

Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын нийт дундаж цалин 671300 төгрөг ба ажил мэргэжлийн ангилал, зэрэглэлээс шалтгаалан хэлбэлзэнэ.