МЭРГЭЖЛИЙН ИНДЕКС

7223-17

МЭРГЭШЛИЙН ТҮВШИН

III – IV ( МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ )

ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2,5 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ СУУРЬ БОЛОВСРОЛТОЙ БАЙХ
1 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ

Хийж гүйцэтгэдэг ажил

Токарийн суурь машиныг ажиллуулах, тохируулга хийх, техникийн зургийн дагуу металл эд ангиудыг хийх, өөрчлөх, засварлах зэргээр нарийн багаж үйлдвэрлэх ажил хийдэг.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  1. Суурь машин, бутлагч машин, хурцлагч, зүлгэгч зэргийг ашиглан машины эд ангийг тодорхойлолтонд нийцүүлнэ. Бэлэн болсон эд ангийг нарийн хэмжүүрийн багаж ашиглан хэмжиж үзүүлэлт, тодорхойлолтонд нийцэж байгаа эсэхийг шалгах
  2. Суурь машин, бутлагч машин, хурцлагч, зүлгэгч машин ашиглан металл эд ангиуд, сэлбэг хэрэгслийг захиалгын дагуу хийж гүйцэтгэх
  3. Материал, дагалдах хэрэгсэл, багажийг машинд байрлуулж бэхэлнэ. Машины ажиллагааны үеэр хурд, ачааллыг тохируулах
  4. Бүтээгдэхүүний загвар, ажлын наряд, схем зураг, инженерийн мэдээллийг судалж үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ, даац, ажиллагааны дарааллыг тогтоох
  5. Машиныг ажиллагаанд бэлтгэн шаардагдах материал, багажийг сонгоно. Тайрах, таслах байрлалд материалыг тавихын өмнө хэмжиж шугамдаж тэмдэг тавих
  6. Машины ажиллагааг ажиглах, чагнах зэргээр хянаж доголдлыг илрүүлж засвар үйлчилгээ шаардлагатай эсэхийг тогтоох
  7. Ажлын материалыг зохих ёсоор хөргөж чийглэнэ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг механикийн мэдлэг, энгийн математик, металлын шинж чанар, дизайн, машины горимын тухай мэдлэг ашиглан арчлах
  8. Ажлын материалыг байрлуулж бэхэлнэ. Машиныг үр ашигтай ажиллуулна. Засварласан сэлбэгийг тоног төхөөрөмжид суурилуулах буюу шинэ тоног төхөөрөмжийг суурилуулна. Машиныг цэвэрлэж хөргөж тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бохирдол, зэврэл, толбо болон гадны материалтай холигдсон хэсгийг арилгаж арчлах
  9. Хэрэглэгчдэд эцсийн бүтээгдэхүүнийг ямар материалаар хийсэн, хийх гэж байгаа талаар зөвлөгөө өгөх
  10. Машины компьютерээр удирдагддаг багаж, хэсгүүдийн программыг компьютерт оруулна. Машиныг удирдах удирдлагыг суурилуулж компьютераас машины үйл ажиллагааг хянах командуудыг оруулах
  11. Инженерүүд, удирдлага үйлдвэрлэлийн ажилтнуудтай техникийн мэдээлэл солилцож уулзана. Гар багаж болон цахилгаан багаж ашиглан машин, тоног төхөөрөмжийг задалж доголдолтой эсэхийг шалган согог, доголдолтой эд ангиудыг солих.

Ирээдүйд ажил дэвших боломж

  1. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэшсэн мэргэжилтэн, мастер болох, мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж мэргэжлийн зэргээ ахиулах, сэлбэг, эд ангийн үйлдвэрлэл эрхлэх
  2. Техникчийн мэргэжлээр техникийн боловсролын сургалтад дэвшин суралцах
  3. Их, дээд сургуульд суралцах

Эдийн засгийн салбар дахь цалингийн сүлжээ

Барилгын салбарын нийт дундаж цалин 735200 төгрөг ба ажил мэргэжлийн ангилал, зэрэглэлээс шалтгаалан хэлбэлзэнэ.