МЭРГЭЖЛИЙН ИНДЕКС

8342-27

МЭРГЭШЛИЙН ТҮВШИН

III – IV ( МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ, БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ )

ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

2,5 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ СУУРЬ БОЛОВСРОЛТОЙ БАЙХ
1 ЖИЛ СУРАЛЦАХ БОЛ БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛТОЙ

Хийж гүйцэтгэдэг ажил

Газар ухах, ангилах, тэгшлэх, нягтруулах ажлыг хийж гүйцэтгэх машиныг ажиллуулна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  1. Механик болон гидравлик ажиллагаатай шанагаар тоноглогдсон газар шорооны ажлын машинаар шороо, хад, элс, хайрга бусад материалыг ухах, зайлуулах ажлыг гүйцэтгэх
  2. Бохир ус, ус зайлуулах, ус хангамж, тос, хий бусад материалыг дамжуулах шугамын шуудууг ухах машиныг ажиллуулах
  3. Түрдэг хутгаар тоноглогдсон машинаар шороо, элс, цас бусад материалыг зөөх, шилжүүлэх ажлыг гүйцэтгэх машиныг жолоодох
  4. Усны ёроолоос лаг, шавар, элс, хайргыг гарган зайлуулах машиныг ажиллуулах
  5. Мод, бетон, ган гадасыг хөрсөнд суулгах машиныг ажиллуулах
  6. Замын хучилт, ижил төстэй хучилтын үеийг нягтруулах, тэгшлэх ажлыг гүйцэтгэх машиныг ажиллуулах, замын хучилтын ажил бусад ижил төстэй ажилд бетон, битум, давирхайг бэлтгэх, тараах, тэгшлэх, өнгөлөх машиныг ажиллуулах.

Ирээдүйд ажил дэвших боломж

  1. Ажилдаа шинэ техник, арга барил нэвтрүүлэх, мэргэжлийн ур чадвар, бүтээмжээ дээшлүүлж, цалин хөлсөө нэмэгдүүлэх, ахлах, ээлжийн болон хэсгийн дарга зэрэг ажил мэргэжлээр дэвшин ажиллах
  2. Мөн мэдлэг, чадвар, туршлага хуримтлуулан боловсролоо ахиулж их, дээд сургууль, коллеж төгсөж техникч, механик, инженер болох боломжтой.
  3. Их, дээд сургуульд суралцах

Эдийн засгийн салбар дахь цалингийн сүлжээ

Барилгын салбарын нийт дундаж цалин 735200 төгрөг ба ажил мэргэжлийн ангилал, зэрэглэлээс шалтгаалан хэлбэлзэнэ.