Хийж гүйцэтгэх ажил

Материал бараа, бүтээгдэхүүн ,өргөх, шилжүүлэх, механизм өргөх төхөөрөмж ажиллуулах ,жолоодох, хянах ажил эрхэлэнэ.Ачааны жижиг тодорхойлох ба даац хэтрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд өргөх төхөөрөмжийн хүчин чадалд тохирсон байдлыг шалгах. Өргөх төхөөрөмж дэгээдэх, дэгээ мультлах боллон багцлах ажил хийж буй туслагчийг удирдах ажил гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Кран, өргөгч цамхаг, өргөгч тэвш, татлага, хөдөлмөр хамгаалалтын хувцас, хэрэгсэл .

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэгч

Мэргэжлийнн сургууль төггсөн, кран, өргөгч цамхаг ажиллуулах тусгай сургалтанд хамрагдаж эрх авсан мэргэжилийн үнэмлэхтэй байх .АЖЛЫН дадлага ,туршлагатай байх

Тухайн мэргэжлээр хийж гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл

  1. Өргөх механизмын төхөөрөмж ашиглан бараа материалын багц ачаа ачих болон буулгах шилжүүлэх.
  2. Ачаа өргөх, шилжүүлэх, байрлуулах зориулалт бүхий кран, өргөх төхөөрөмжүүдийг ажиллуулахад богино долгионы холбоо ашиглах.
  3. Ачаа ачих, буулгах захиалга, дараалал ачих тусгай зааврыг тодорхойлох, өдөр тутмын ажил, дамжуулах цагийн хуваарийг шалгах.
  4. Шалны хуваарь ашиглан боодол/багц ачаа жигнэх болон жинг мэдээлэх.
  5. Шаардлагатай татлага олс, араа хүрд зэрэгт засвар хийх, механизмыг цэвэрлэх, тослох ба арчлах.
  6. Өргөх төхөөрөмжийн болон механизмын үйл ажиллагааг хянах.
  7. Шаардлагатай багаж хэрэгслийг ашиглан өргөх машин болон механизмуудыг засварлах.
  8. Өргөх төхөөрөмжийн хэмжилтийн багаж, дуудах утас, бусад заагчийг хянах.
  9. Тоног төхөөрөмжинд техник засвар, үйлчилгээ хийх.

Мэргэжлийн ур чадвар

Засварлах, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх, тайлагнах, шийдэл гаргах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Хувийн зохино байгуулалт сайтай, харилцааны соёлтой, техник сэтгэлгээтэй, шийдвэр гаргах, ачаалал даах чадвартай, хурдан шаламгай, гар болон нүдний баримжаатай, гарын эв дүйтэй байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар мөрдөөгүйгээс осол, гэмтэлд орох.

Ирээдүйд ахих дэвших боломж

Тээвэр, үйлчилгээ, барилгын салбарт тогтвортой ажиллаж, өргөх машин механизмын оператор, зааварлагч, сургагч баш болж, албан тугаал ахин ажиллах боломжтой.