Хийж гүйцэтгэдэг ажил

Веб, мультимедиа зохиогч нь дизайн, техникийн мэдлэгээ ашиглан бичлэг, график, хүүхэлдэйн зураг, хөдөлгөөний дүрс, дуу, видео зэрэгтэй ажилладаг хэрэглээний програмуудыг ашиглан төрөл бүрийн тоглоом, бичлэг, дүрс, програм зохиох, судлах, шинжлэх, үнэлэх, өөрчлөх үүрэгтэй.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Суурин болон зөөврийн компьютер, дагалдах хэрэгсэл, хэвлэгч, олшруулагч, скайнер, програм хангамж, өндөр хурдны интернэт сүлжээ гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Мэдээлэл технологи, дүрслэл дизайны чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг чиглэл

  1. Програм хангамж, програмын хэл, үйлдлийн систем ашиглан урлаг, уран санаа хослуулан интернэт хуудас үнэлэх, зохиох, бичих.
  2. Мультимедиа програм, арга хэрэгсэл, компьютер график, програмын хэл зэргийг ашиглан дижитал хүүхэлдэйн зураг, хөдөлгөөнт дүрс, презентаци, тоглоом, аудио болон видео бичлэг, интернэтийн програм зэргийг зохиох, боловсруулах.
  3. Интернэт, веб хуудасны нууцлал, веб сайтад тавих мэдээллийн багтаамж, хэрэглэгчийн хүртээмж, мэдээлэл шинэчлэх, веб сайт хувилан хадгалах, сэргээх веб сайттай холбоотой асуудлаар сүлжээний мэргэжилтэнтэй зөвлөлдөх.
  4. Веб хуудас хийх, тасралтгүй ажиллуулах, засварлах зорилгоор зураг, дуу, хэлний зэрэг тусгай файлуудыг компьютерийн кодтой нийцүүлэх.
  5. Интернэтийн стратеги, веб хуудсанд суурилсан аргачлал, төлөвлөгөө боловсруулах,
    дүн шинжилгээ хийхэд туслалцаа үзүүлэх.

Ажилах салбар

Вэб дизайнер
Вэб мастер
Вэб мультмедиа зохиогч
Вэб мультмедиа програмч

Мэргэжлийн ур чадвар

Сүүлийн үеийн дэвшилтэт программ хангамж, техник технологи, мэдээллийн орчинд ажиллах чадвартай, өөрийн ажилтай холбогдолтой олон талын мэдлэг, ур чадвартай байх ёстой

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Ой тогтоолт сайтай, ажигч гярхай, анхаарал төвлөрөлт, дүрслэн бодохуй, хийсвэр сэтгэхүй сайн хөгжсөн, бүтээлч, зохион бүтээх, уран сэтгэмжтэй, оюуны хөгжил, гар хурууны зохицолдолгоо, эвдүй сайтай, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, шийдвэрийг олон хувил бараар гаргах, багаар ажиллах чадвартай, бүтээлч, ажил хэрэгч байх.

Хөдөлмөрлөх орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ирээдүйд ахих дэвших боломж

Мэдээллийн зууч, вэб хөтөч, вэб дизайнер, тоглоом бүтээгч, интерактив сургалтын програм зохиогч, дэлгэцийн дизайнер, хэвлэлийн эх бэлтгэгч, телевизийн болон киноны тусгай эффектчин, график дизайнер, дизайнер, дуу авиа болон дүрс боловсруулагч гэх мэт чиглэлээр ажиллах боломжтой.