Хийж гүйцэтгэдэг ажил

Эрдэс, чулуулгийн найрлага, түүний бүтэц, физик шинж чанар, хөгжлийн түүх, дэлхийн гүнд болон гадаргуу дээр явагдаж буй төрөл бүрийн процессуудын талаар судлах, хээрийн үйлдвэрлэлийн үед геологийн мэдээлэл цуглуулах, төрөл бүрийн дээжлэлт, маршрутын зураглал, газрын бүтцийн судалгаа хийх, хагарал судлах, ашигт малтмал эрж хайх зэрэг олон төрлийн ажил хийдэг. Мөн цуглуулсан мэдээллийг бэлтгэх, дүн шинжилгээ хийх, дээж тодорхойлох, газрын зураг боловсруулах, хээрийн ажлын тайлан бэлтгэх, төлөвлөх ажил гүйцэтгэнэ.

Ажлын байранд ашиглах багаж хэрэгсэл

Компьютер, хэвлэгч, олшруулагч, плотер, геологи, газарзүйн мэдээллийн систем /GIS, тандан судлах/ Remote sensing, 3D болон огтлол, зүсэлтийн программууд, GPS, геологийн алх, компас төрөл бүрийн хэмжигч, (соронзон болон хатуулаг хэмжигч зэрэг) ажлын хувцас гэх мэт.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Геологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг, чиглэл

  1. Дэлхийн нас, найрлага, үүсэл хөгжил, дотоод бүтэц, хад, чулуу, эрдэс, эртний чулуужсан үлдэцийг шинжих, хөрс, шороо, газрын гүний бүтцийг судлах, байгалийн эрлэс баялаг, нүүрс, газрын тос, байгалийн хий, төмөр, зэс, ураныг олж илрүүлэх, судлах болон үнэт чулуу, байгалийн ховор элемент, барилгын материал зэргийн үүсэл, зүй тогтлыг илрүүлэх.
  2. Эрдэс баялгийг эрж, хайх, нээх, олборлох, ашиглах зорилгоор судлах, зураглалын ажил хийх, эрэл хайгуул явуулах, судлах, чулуу, хөрс, шороо, усны дээжлэлт хийх, хими физик, биологи, математикт тулгуурласан аргачлалуудыг ашиглах.
  3. Геологи, геохими, геофизикийн мэдээллийг задлан шинжлэх, тайлбарлах, өрмийн ажлыг удирдана явуулах.
  4. Өгөгдлүүдийг бэлтгэх, программ ашиглан газрын зураг гаргах, газарзүйн мэдээллийн систем /GIS/ ашиглана анализ хийх, геологийн тайлан бэлтгэх, төлөвлөгөө боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх.

Мэргэжлийн ур чадвар

Интернет компьютерийн хэрэглээ , ажлын туршлага, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, ярих, илтгэх, зааж сургах, суралцах, төлөвлөх, тооцоолох, зохион байгуулах, ажил гүйцэтгэх,тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн шийдэл, удирдан зохион байгуулах ур чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Физик, хими, математикийн өргөн мэдлэгтэй, инженерийн сэтгэлгээтэй, экологийн боловсролтой, сэтгэн бодох, дүрслэх, хянуур нямбай, тэвчээр хатуужилтай, техникт сонирхолтой, нарийн багаж дээр ажиллах,манлайлах, удирдан зохино байгуулах, ажлын ачаалал даах чадвартай байх.

Хөдөлмөрийн орчны эрүүл ахуйн нөхцөл

Хэвийн, хээрийн нөхцөл.

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа,эрүүл ахуйн дүрэм ,зааварчилгааа мөрдөөгүйгээс осол гэмтэл, бэртэх гарах ,байгалийн давташгүй хүчин зүйлд өртөх

Ирээдүйд ахих дэвших боломж

Геологич нь ирээдүйн шинжлэх ухаан, боловсролын салбарт эрдэм шинжилгээний ажилтан, судлаач ,багш геологи,геофизикийн багийн ахлагч, төслийн менежер , геологийн инжнерийн , геологийн инженерийн ажиллах боломжтой.Мөн тухайн чиглэлээр ахисан түвшний сургалт болох магистр, докторын сургалтанд хамрагдан мэдлэг боловсрол дадлага туршлага нэмэгдүүлэх боломжтой.