Мэргэжлийн зориулалт

Үйлдвэр сууц, нийгэм ахуйн зориулалтай төрөл бүрийн цахилгаан тоног төхөөрөмжийг чанартай эрчим хүчээр хангахтай холбогдсон ашиглалт, туршилт тохируулга, шинэ технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн технологийн процессын автоматжуулалтын үүрэгт ажлыг гүйцэтгэнэ. Цахилгаан инергийн үйлдвэрлэл, хэрэглээний аль ч салбарт ажиллах боломжтой.

Мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага

Эрчим хүчний болон бусад үйлдвэр аж ахуйн газрын цахилгаан хэрэглэгчдийн хэвийн ажиллагааг хангах нөхцөл бүрдүүлэх, цахилгаан төхөөрөмжүүдийг техник эдийн засгийн ашигтай хувилбараар барьж байгуулах, ашиглах онол практикийн мэдлэг, чадварыг эзэмшсэн байна. Гадаад хэл, үйлдвэрийн технологийн процессын автоматжуулах болон менежмэнтийн мэдлэгийг зохих түвшинд эзэмшсэн, хамт олныг удирдан ажиллах чадвартай инженер бэлтгэгдэнэ.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага

Мэргэжилтэн нь цахилгаан төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангаж ашиглах, шинэ тоног төхөөрөмж суурилуулах, туршиолт тохируулга хийж эрчим хүчний болон бусад үйлдвэр, нийгэм ахуйн барилга байгууламж, аж ахуйн нэгжүүдэд инженерээр ажиллана.

Ажилах салбар

Уул уурхайн цахилгаанчин
Уурхайн техникч
Уулын ажлын техникч