Хийж гүйцэтгэх ажил

Ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага ,стандратыг хангах , ажилтан , хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

Ажил мэргэжлийн ерөнхий ба тусгай бэлтгэл

Инженерийн болон   эрүүл ахуйц мэргэжлээр их дээд сургууль төгссөн , бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх,ХАБЭА-н холбоотой сургалтанд хамрагдсан байх.

Тухайн мэргэжлээр гүйцэтгэх үндсэн үүрэг,чиглэл

  1. Тусгай хувцас үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлээс хамгаалах нэг бүрийн болон хамтын хэрэгслийг зааврын дагуу өмсөж хэрэглэхийг хэвшил болгон мөрдөж ажиллуулах.
  2. Машин тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны бүрэн бүтэн байдалд тогтмол хяналт тавих.
  3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, стандартыг байнга сурталчлах.
  4. Хөдөлмөрийн эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент нэвтрүүлэх.
  5. Ажлын байранд учирч болох аюул ослыг арилгах, хяналт тавих зорилгоор эрсдлийн үнэлгээ хийлгэх.
  6. Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх, ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, журам батлуулж, мөрдүүлэх.
  7. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт
  8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах.
  9. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх.
  10. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний тоон мэдээллийн талаар тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллагад мэдээлж байх.
  11. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгуулах арга хэмжээ авах.
  12. Ажлын үр дүнг сар, улирал, жилээр тайлагнах.

Ажилах салбар

Уул уурхай
Хөдөө аж ахуй
Цахилгаан хангамж
Баяжуулалтын техникч

Мэргэжлийн ур чадвар

Эрсдэлд үнэлгээ хийх чадвартай, хөдөлмөрийн аюулгүй байдлын болон холбогдох хууль эрхзүйн талаар мэдлэг сайтай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн талаар бүрэн хэмжээний мэдлэгтэй, бие даан хэрэгжүүлэх чадвартай. Сургалт зохион байгуулах, тайлбарлан таниулах, заавар зөвлөгөө өгөх чадвар сайтай байх. Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх.

Бие хүний онцлог шинж чанар, чадварууд

Анхаарлын төвлөрөл сайтай, ажигч гярхай, анхаар болгоомжтой, хурдан, шаламгай, хараа, гар хурууны хөдөлгөөний зохицолдолгоо сайтай, эв дүйтэй, үнэнч, шударга ажилдаа маш хариуцлагатай ханддаг, харилцааны өндөр ур чадвартай, шинийг эрэлхийлэгч, санаачлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай, нямбай, хувийн зохион байгуулалт сайтай, асуудлыг шийдвэрлэх чадвартай байх.

Хөдөлмөрийн орчны эрүүл ахуйн нөхцөл

Хөдөлмөрийн нөхцөл тухайн ажлын байрны онцлогоос шалтгаалж хэвийн, хэвийн бус

Хөдөлмөрийн зохион байгуулалт ба ажлын дэглэм

Ердийн

Ажлын явцад гарч болох эрсдэл

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа буруу өгөх, тогтмол өгөөгүйгээс болж ажилтнуудын амь нас, эрүүл мэнд болоод байгууллагад хохирол учруулах.

Ирээдүйд ахах дэвших боломж

Анагаах ухаан, мэргэжлээс шалтгаалах өвчин судлах, нийгмийн эрүүл мэнд.